2023/11/29. Лхагва гараг Дугаар: #2841

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Ослын үеэр алдсан үнэт зүйлсийнхээ хэмжээгээр хүний сэтгэл зүй гэмтдэг

— Ч. Баяржаргал   2023 оны 08 сарын 07

"Гэмтлийн дараах стрессийн эмгэг” буюу (PTSD) -ийн талаар СЭМҮТ-ийн зөвлөх эмч Д.Лянхуа дараах зөвлөгөөг өглөө. 

Гэмтлийн дараах стрессийн эмгэг гэж юу вэ?

Гай гамшиг бүхий аймшигт аюулыг нүдээр харж, биеэрээ туулж, сэтгэлээрээ мэдэрсэн хүн аймшигт үйл явдал болсноос хэдэн долоо хоног, сар, жилийн дараа айдас, үзэн ядалт, түгшүүр гэх мэт хүчтэй сэтгэлийн дарамттай байж болно. Ийм гарал үүсэлтэй сэтгэлийн дарамтыг "Гэмтлийн дараах стрессийн эмгэг" гэнэ. 

Тухайлбал, дэлхий нийтийг хамарсан "Ковид-19" цар тахал өвчинтэй холбоотойгоор хүн бүрд айдас түгшүүр, үзэн ядалт, сэтгэлийн дарамтыг мэдрүүлж, гэмтлийн дараах стрессийн эмгэг үүсэх нэгэн шалтгаан болж байсан. Энэ сэтгэл хөдлөлийн хариу урвалуудыг сэтгэцийн эрүүл мэндийн  шинжлэх ухаанд гэмтлийн дараах стрессийн эмгэг хэмээн оношилдог.

Тиймээс шинжлэх ухаанаар батлан гаргасан нэршил, тохирсон эмчилгээний заавар зөвлөгөө, урьдчилан сэргийлэх аргуудыг мэддэг, хэрэгжүүлдэг байх нь өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж, хохирол багатай даван туулах зөв арга зам юм.

Ямар төрлийн гэмтлийн дараа ямар сэтгэл зүйн эмгэг, гэмтэл, өвчин үүсэх эрсдэлтэй байдаг вэ? 

Сэтгэл зүйн гэмтлийн хувьд тухайн хүний үнэт зүйл болох дотны хүн болон, орон сууц гэх мэт зүйлсээ алдсан, алдагдсан тохиолдолд сэтгэл зүйн хувьд гэмтэл үүсдэг. Гэхдээ тухайн гэмтлээс хамаараад хүнд, хөнгөн ямар ч хэлбэртэй байж болно. Ихэвчлэн гэмтэл авсны дараа сэтгэл зүйд  нь айдас, түгшүүр магадгүй хөнгөн хэлбэрийн үед уур бухимдал зэрэг байдал илэрдэг.  Гэмтэл авч буй ослын үеэр алдсан үнэт зүйлсийнхээ хэмжээгээр хүний сэтгэл зүй гэмтдэг. Үнэт зүйл гэдэгт зөвхөн материаллаг зүйлс багтдаггүй бөгөөд дотны хүнээ алдах,дотны хүн нь ихээр гэмтэх, өөрөө эд эрхтэнээрээ хохирох гэх мэтийг оруулж болно.

Гэмтлийн дараах стрессийн эмгэгийн үед сэтгэл зүйд илрэх шинж тэмдгүүд:

  • Ирээдүйдээ итгэлгүй болох,
  • Цочромтгой болох,
  • Хар дарж зүүдлэх,
  • Сөрөг итгэл үнэмшилтэй болох,
  • Түрэмгий болох,
  • Сөрөг сэтгэл хөдлөлүүд бий болох,
  • Таагүй дурсамжууд байнга бодогдох,
  • Нойргүйдэх. 

Бие махбодод илрэх шинж тэмдгүүд:

  • Жин буурах
  • Толгой өвдөх
  • Нуруу өвдөх
  • Гэдсээр өвдөх
  • Булчин чангарах
  • Суулгах
  • Цээжээр өвдөх зэрэг шинжүүд илэрдэг.

Гэмтлийн дараах стрессийн эмгэгийг хэрхэн даван туулах вэ?

  • Бясалгал хийх
  • Дасгал хөдөлгөөн хийх 
  • Сэтгэлдээ сөрөг зүйлс хадгалахгүйгээр аль болох гадагшлуулж, мэдрэмжээ илэрхийлж, хуваалцаж байх 
  • Хөгжим сонсох
  • Хайртай хүмүүстэйгээ холбоо тогтоох
  • Төлөвлөгөө зохиох 
  • Зөв дадлуудаа хадгалах
  • Тэмдэглэл хөтлөх
  • Хоббиндоо цаг зарцуулах
  • Одоо цагтаа төвлөрөх
  • Чанартай нойр авах гэх мэт аргуудыг хэрэглэж болно.

Сэтгэл зүйн гэмтэл, асуудал үүссэн үед ямар тохиолдолд нь мэргэжлийн эмчид хандах шаардлагатай вэ? Ихэнх хүмүүс бүхнийг өөрөө даван туулах гэж хичээх нь бий? 

Сэтгэл зүйн хувьд байнгын түгшүүр үүсээд эхэлбэл энэ нь асуудал. Түгших нь ямар ч амьд организмын хамгаалалтын тогтолцооны энгийн хэлбэр. Айж түгшсэн, сандарсан үедээ зугтах эсвэл тэмцэх хэлбэрийг сонгодог болохоос биш ухаанаар шийдье гэж ухамсартайгаар боддоггүй. Тиймээс түгшүүрээ давж гарахгүй, тайвшруулахгүй бол энэ байдал улам л гүнзгийрдэг тул мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах нь зүйтэй.

Удаан  хугацаанд түгшүүртэй байснаар тухайн хүний ажлын бүтээмж буурч эхэлдэг. Хөдөлмөрийн чадвараа хэдий чинээ алдана төдий чинээ хэрэгцээгүй цаг хугацаа үргэлжилсээр байдаг. 

Хэрэв дээр дурдсан аргууд үр дүнгүй бол мэргэжлийн сэтгэл зүйч болон сэтгэл засалч эмчид хандахыг зөвлөж байна.  "Гэмтлийн дараах стрессийн эмгэг"-ийн талаар дэлгэрэнгүй ярилцлага, зөвлөгөөг та ЭНД дарж уншина уу.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд, амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх "Гэрэлт-Эргэлт" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Focus on the family байгууллагын Монгол дахь төлөөлөгч байгууллагаас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж эхэллээ.ДЭМБ-ын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 11 сарын 20

Судалгаа: 20-24 насны эхчүүд 4.7 дахин их сэтгэл гутралд өртдөг

ЭМЯ-ны Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр АУ-ны доктор, профессор Л.Насанцэнгэл, АУ-ны доктор Т.Ганцэцэг тэргүүтэй СЭМҮТ-ийн эмч эмнэлгийн мэргэжилтнүүд, дүүрэг, орон нутгийн эрүүл мэндийн ажилтан, сэтгэцийн эмч, мэргэжилтэн бүхий... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 11 сарын 07

Санал болгох

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд буцаан эзэмшүүлэх шаардлагагүй гэж үзэв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2023.11.28) хуралдаанаар, “Иргэдээс худалдаж авсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд буцаан эзэмшүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   8 цагийн өмнө

Гар хатаагч нь цаасан салфетка ашигласнаас1300 дахин их нян вирусыг гарт дамжуулах эрсдэлтэй

Халдварт өвчний 80 хувь нь хүрэлцэх замаар дамждаг. Тиймээс гараа бохирдсон даруйд нь 20 секундын турш савандаж угаах хэрэгтэй. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   9 цагийн өмнө