2024/04/19. Баасан гараг Дугаар: #2983

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Ковидын үеийн нойргүйдлийг дараах дэглэмээр шийдэх боломжтой

— Ч.Баяржаргал   2022 оны 01 сарын 27

Ковид-19 халдварын үед нойронд ямар өөрчлөлт орж байна вэ? Нойргүйдлийг хэрхэн даван туулах талаар СЭМҮТ-ийн сэтгэл засалч, их эмч Л.Жавхлан зөвлөгөөг өлгөө.

Цар тахлын үеийн нойргүйдэл нь энгийн үеийн нойргүйдэлтэй харьцуулахад илүү төвөгтэй байдаг. Учир нь энэ халдварт өвчин зөвхөн вирусын тухай асуудал биш түүнээс үүдэн бүхий л эрхтэн тогтолцоонд нөлөөлж буй өөрчлөлтийн тухай асуудал юм.

Ямар ч стрессийн үед нойронд тодорхой хэмжээний өөрчлөлт ордог хэдий ч ковидын нөлөөллийн хувьд нийгэм, эдийн засаг, тухайн хүний амьдралын хэвшил, хэмнэл зэргээс хамаарч стрессийн хэмжээ улам илүү нэмэгдэх хандлагатай байна.

Энэ бол дэлхий даяар үүсч буй томоохон асуудлыг нэг болоод буй. Ихэнх хүний амьдралын хэмнэлд нь тодорхойгүй байдал үүсгэснээс дасан зохицолт, шилжилт хийхэд амаргүй болж байгаа. Ялангуяа ковидын халдварын үед үүссэн түгшүүр, нийгмийн зарим хөл хорио, хязгаарлалт, дэглэмийн арга хэмжээ нь хүмүүсийг сэтгэцийн хямрал болон сэтгэцийн тулгамдсан асуудалд хүргэж байна.

Нойргүйдлийн сөрөг нөлөө

Халдвар тархахаас өмнө нийт хүн амын 17 хувь нь нойрны асуудалтай байсан. Харин цар тахал, хөл хорионы улмаас дэлхий даяар нойрны асуудалтай хүмүүсийн хувь 38 болж өссөн. Өөрөөр хэлбэл гурван хүн тутмын нэг нь нойргүйдэлтэй байга судалгаа гарч байв. Цар тахал, хөл хориотой холбоотой сэтгэл зүйн асуудалд өртөж, нойрны асуудал үүсэх, тэр дундаа нойрны үргэлжлэх хугацаа багасах, нойр ханахгүй байх,  нойр хүрэхгүй байх, шөнөдөө хэд хэдэн удаа сэрж нойр хулжих эмнэлзүйн шинж тэмдэг илэрч байна.  Энэ нь эргээд дархлаа тогтолцоог унагааж сэтгэлзүй, биемахбодын талаас олон сөрөг нөлөө үзүүлж байгаа юм. Тухайлбал, 

  • Бодисын солилцооны үйл ажиллагааа алдагдах, 
  • Ой тогтоолт муудах, 
  • Шийдвэр гаргах чадвар буурах, 
  • Танин мэдэхүйн үйл ажиллагаа буурах г.м

Нойргүйдлийн асуудлыг тодорхой дэглэмээр шийдэх боломжтой. Үүнд:

Хэт их мэдээллээс зайлсхийх – Олон тооны мэдээллийг янз бүрийн баталгаагүй эх сурвалжаас авснаар айдас, түгшүүр нэмэгддэг. Энэ нь нойр болон бусад олон зүйлсд нөлөөлдөг. Тиймээс тодорхой эх сурвалжаас тодорхой цаг хугацаанд үнэн бодит мэдээлэл авдаг байх. 

Өдөр тутмын хуваарь гаргаж түүндээ тууштай байх – Удаан хугацаанд нэгэн хэвийн байдалд байх, гэртээ байх нь ажил амьдралын хэмнэлийг алдагдуулж, олон зүйлд сатаарах нөхцөл үүсгэдэг. Ингэснээр цагийн баримжаа алдагдаж, бүтээмж буурдаг. 

Байгалийн гэрэлтүүлэгтэй байх – Байгалийн гэрэлтүүлэг нь өдрийн хэмнэл, цагийн баримжааг тааруулж байдаг тул гэртээ эсвэл байгаа орчиндоо байгалийн гэрэлтүүлгийг байнга оруулж байх хэрэгтэй. Зохиомол гэрэлтүүлэг нь бие махбод, физиологийн хариу урвал алдагдахад хүргэдэг. 

Унтах таатай орчин бүрдүүл – Унтахаас өмнөх явцад мэдээллийн хэрэгсэл оролдохгүй, аль болох дэлгэцээс хол байх хэрэгтэй. Олон зүйлсд сатаарах нь хэвийн унтаж амрахад сөргөөр нөлөөлдөг. Мөн унтаж буй өрөөнийхөө агаарын хэм, чийгшлийг тохируулах хэрэгтэй. 

Тухайн хүний биеийн онцлогоос хамаарч нойргүйдэл янз бүрийн байдлаар үргэлжилж болох учир шаардлагатай тохиолдолд мэргэжлийн эмч, эмнэлэгт хандаж танин мэдэхүйн, зан үйлийн эмчилгээ хийлгэх боломжтой. 

Мөн нойр сэргээдэг хоол хүнс буюу кофе, хар шоколад, кафейны агууламжтай хүнс, алкохол оройн цагаар хэрэглэхгүй байх. Харин ногоон ургамал жимс, эслэг ихтэй хүнс, байцаа, банана, зарим ургамлын гаралтай цай зэрэг нойр хүргэхэд нөлөөлдөг хүнсийг хэрэглэж болно.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   16 цагийн өмнө

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ

“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталлаа. “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   21 минутын өмнө

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг баталж, улсын бүртгэлийн гэрчилгээг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт хүлээлгэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2 цагийн өмнө