2024/03/29. Баасан гараг Дугаар: #2962

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Ковидын үеийн стресс, сэтгэлзүйн асуудлыг даван туулах аргууд

— Ч. Баяржаргал   2021 оны 12 сарын 27

Коронавирусийн халдварт өвчний үед сэтгэл түгших, амархан цочих, тодорхойгүй эргэлзээ төрөх, дотор муухайрч гэдэс өвдөх, толгой эргэх, зүрх дэлсэх, бухимдах, уурлах, эрч хүчгүй, өөртөө итгэлгүй болох зэрэг сэтгэлзүйн сөрөг шинж тэмдгүүд илэрч болно. 

Ковидын үеийн стрессийг даван туулах аргууд:

  • Баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авах

Худал мэдээлэл сонссоноор стресс бухимдал нэмэгдэж, зөв бодитой дүгнэлт хийхэд саад болно. 

  • Хэцүү байвал мэргэжлийн сэтгэлзүйч, сэтгэл засалч эмчээс зөвлөгөө авах 

Сэтгэл түгших, айх, айдас мэдрэх нь хүн бүрт тохиолддог ердийн үзэгдэл юм. Ковидын халдвараас айх, түгших мэдрэмж нь түр зуурийх учир аль болох эерэг, тайван байж даван туулахыг хичээгээрэй. 

  • Зохицуулахад хэцүү мэдрэмжүүдээ хүлээн зөвшөөрөх 

Хэрэв та халдвар өвчний стресс, бухимдлыг даван туулахад хэцүү байвал гэр бүл, найз нөхөд, хамт ажиллагсадтайгаа утас, и-мэйл, мессежээр холбоо барьж, ярилцан, бодол сэтгэлээ хуваалцаарай. Шаардлагатай тохиолдолд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн энгийн ярианы тарифт 1800-2000 утаснаас сэтгэлзүйн зөвлөгөө авах боломжтой. 

  • Хөгжилдөх арга замыг хайж олох 

Сэтгэл санаагаа сэргээхийн тулд цагийг зугаатай өнгөрүүлэх арга замыг хайгаарай. Цэцэг арчлах, хөгжим тоглож сурах, зураг зурах, дуртай зүйлээ унших, хөнгөн дасгал хөдөлгөөн хийх гэх мэт. 

  • Хангалттай унтах

Дархлаа сэргээхэд хангалттай сайн нойр авах нь маш чухал. Тиймээс өдөрт багадаа 7 цаг тогтмол унтаж дадаарай. Унтахын өмнө халуун бүлээн шүршүүрт орох, гар утас дэлгэцнээс хол байх, кофе болон кафейны агууламжтай хоол хүнснээс татгалзах, чимээгүй, харанхуй орчныг бүрдүүлэх, өрөөний хэм, чийгшил тогтвортой байх, согтууруулах ундаа тамхи хэрэглэхгүй байх нь гүн бат нойрсоход тустай. 

Эх сурвалж: НЭМҮТ



Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Амархан ядарч, толгой өвдөн, нойр хямрах нь АРХАГ ЯДАРГАА-нд орсны шинж тэмдэг

Зонхилон тохиолдох сэтгэций эмгэгийн тархалтын судалгаа (СЭМҮТ 2019)-г 1984-1992 оны судалгаатай харьцуулахад стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин ихэсжээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 22

Тогтворгүй, хэт хөдөлгөөнтэй, бусадтай нийцэж найзалж чаддаггүй хүүхэд ADHD-тэй байж болзошгүй

ADHD сэтгэцийн эмгэгийн шалтгаан, илрэх шинж тэмдэг, оношилгоо, үр дүнтэй эмчилгээний аргууд, эрт илрүүлэхийн ач холбогдлын талаар "Mindfit" сэтгэл зүйн төвийн Хүүхдийн сэтгэл зүйч Д.Золжаргалтай ярилцлаа.ADHD нь ямар төрлийн өвчин... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 19

Санал болгох

Улсын хэмжээнд 1.3 сая хүн эрт илрүүлэх үзлэгт хамрагдаад байна

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2022 оны 05 сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 сарын 21-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 1.351.546 хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 40 хувийг эзэлж байна.Үзлэгт... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2 цагийн өмнө

И-Монголиад эмийн жор, шинжилгээний хариу зэрэг мэдээллийг бүрэн шилжүүлжээ

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрсэн үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   4 цагийн өмнө