2026/05/19. Мягмар гараг Дугаар: #3743

НОГООН ХУУДАС

"LocknLock" компани Монголын цөлжилтөд өртсөн бүс нутагт “'LocknLock-ын төгөл” байгуулна

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 04

"LocknLock" компанийн ажилчдын сайн дурын баг Төв аймгийн Баянхангай сумын "Атар хамтын төгөл"-д чацарганы 1004 ширхэг мод тарих, усалгаа зэрэг сайн дурын үйл ажиллагаа явуулав.

Бүгд Найрамдах Солонгос Улсын төлөөлөл болсон дэлхийн тэргүүлэгч ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "LocknLock" компани (Гүйцэтгэх захирал И Ён Санг) нь Монгол орны цөлжилтөд өртөж буй бүс нутагт “LocknLock-ын төгөл”-ийг байгуулав.

"LocknLock" компани нь байгаль орчны байгууллага “Ногоон Ази сүлжээ”ТББ-тай (Захирал Сун Бун Ху) хамтран уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй бүс нутгийн нэг болох Төв аймгийн Баянхангай сумын ойжуулалтын талбайд чацарганы 1004 мод тарьж, төгөл байгуулан, ойжуулалтын ажлаар дамжуулан экологийн нөхөн сэргээлт цаашлаад уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, байгалийн гамшигт өртөгсдийн амьжиргааг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулахыг зорьж байна.

Тус компанийн ажилчдын сайн дурын баг өнгөрөгч 5-р сарын 26-нд Баянхангай суманд 6 өдрийн турш сайн дурын үйл ажиллагаа явууллаа. “LocknLock-ын төгөл” байгуулах ёслолын арга хэмжээг зохион байгуулж, мод тарих зэрэг үйл ажиллагааг явуулсан бөгөөд энэхүү ёслолд "LocknLock" компанийн хүний нөөц хариуцсан захирал Ан Сон Ил, хүний нөөцийн албаны дэд захирал Чой Ин Сок, шилдэг ажилтнуудаас бүрдсэн сайн дурын баг, “Ногоон Ази сүлжээ” ТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Шин Ги Ху, ойжуулалтын талбайн ажилчид зэрэг 20 орчим хүн оролцлоо.

"LocknLock" компанийн ажилтнуудын сайн дурын багийнхан чацаргана, хайлаасны суулгац тарих, усалгаа хийх, нутгийн иргэдтэй хамтран ажиллах зэргээр үр дүнтэй өдрүүдийг өнгөрүүллээ. "LocknLock" компанийн тарьсан моднууд нь хуурай, үржил шим тааруу хөрсөнд ч сайн ургаж, хортон шавжид тэсвэртэй, арчлахад хялбар гэдгээрээ онцлог юм. Тэр дундаа чацарганы жимсийг ундаа, жимсний чанамал, гоо сайхны бүтээгдэхүүний түүхий эд болгон ашиглах боломжтой учраас "LocknLock" компани нь ирээдүйд нутгийн иргэд чацаргана жимсээ хураан, боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн хийж, орлого олох боломжийг бүрдүүлж байна.

"LocknLock" компанийн хүний нөөцийн албаны захирал Ан Сон Ил: Монголд хайртай байна гэдэг нь хүрээлэн буй орчноо хамгаалж байгаа хэрэг бөгөөд, энэ нь цаашлаад бидний ирээдүйг хамгаалж буй үйл хэрэг юм. Энэ удаа Монголд байгуулсан "LocknLock-ын төгөл" нь зөвхөн хөрсийг нөхөн сэргээх, ногоон байгууламжийг бий болгоод зогсохгүй, тогтвортой арчилгаа хамгааллын ажлаар дамжуулан иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.

Ташрамд дурдахад "LocknLock" нь дэлхийд анх удаа 4 талт түгжээтэй шинэ төрлийн вакум савыг танилцуулж, гал тогооны хэрэглээнд хувьсал авчирсан компани юм. Өндөр чанар, онцгой загвар, дэлхийд өрсөлдөхүйц брэндийн нэр хүндийн ачаар ус ундаа, хоолны сав хэрэгсэл, жижиг цахилгаан хэрэгсэл гэх мэт төрөлжсөн бүтээгдэхүүнүүдээр өргөжин тэлж, одоогоор 120 гаруй улсад экспорт хийж буй үндэстэн дамнасан ахуйн хэрэглээний тэргүүлэгч компани болжээ.

"LocknLock" нь Монголд 2008 онд анх нэвтэрсэн бөгөөд одоо Улсын Их дэлгүүрээс эхлээд Монголын хамгийн том худалдааны сүлжээ Номингийн хайпермаркет, супермаркет зэрэг нийт 63 салбар дэлгүүрээр дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулж байна. Ялангуяа хүчтэй вакуум хаалттай “Top Class”, “The Clear” зэрэг шилэн савнууд нь алдартай бөгөөд саяхан “Smart Keep Fresh” шинэ цувралыг танилцуулан үйлчлүүлэгдийн анхаарлыг татаж байна. Мөн монголын хүнсний ахуй хэрэглээнд тохируулан том багтаамжтай халуун усны сав “Giant Hot Tank” бүтээгдэхүүнийг удахгүй танилцуулахаар төлөвлөжээ.

"LocknLock" компани нь энэхүү “LocknLock-ын төгөл” байгуулах төслөөс эхлэн Монголын хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүн, борлуулалтын сувгийг төрөлжүүлэхийн зэрэгцээ нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагт идэвхтэй үйл ажиллагаа явуулж, Монголд чиглэсэн шинэ санал санаачилгуудыг хэрэгжүүлэн ажиллах төлөвлөгөөтэй байна.

БИЧЛЭГ ҮЗЭХ:

 

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

"АТАР ХАМТЫН ТӨГӨЛ"-Д 70 МЯНГАН МОД ТАРИАД БАЙНА

Цөлжилт, шар шороон шуурганд хамгийн ихээр өртсөн бүс нутгуудын нэг болох Төв аймгийн Баянхангай суманд цөлжилтийг сааруулах зорилгоор "Атар хамтын төгөл" ойжуулалтын төсөл 5 дахь жилдээ амжилттай үргэлжилж байна."Ногоон Ази... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 05 сарын 14

ОЙН ГАЗРААС ИРГЭДЭД ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЖ БАЙНА

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” Сүхбаатар талбайд болж байна.Өдөрлөгийн үйл ажиллагаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа ЗГХА Ойн газар болон хамтрагч байгууллагууд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 05 сарын 08

Санал болгох

Хятадад электрон тамхины татварыг 47 хувь болгон нэмэгдүүлжээ

БНХАУ 2021–2022 оноос вэйп (электрон тамхи)-ийг янжуур тамхитай адил ангилалд оруулж, маш хатуу зохицуулалт хийж эхэлсэн. Дэлгэрэнгүй

— Н.Ганбат   14 цагийн өмнө

Төрөөс дэмжлэг үзүүлж махны үнийг тогтворжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал/2026.05.16/ “Хүчит шонхор” зах болон нөөцийн мах борлуулах гэрээт цэгт ажиллаж, иргэд, худалдаа эрхлэгчидтэй уулзлаа. Нөөцийн мах олдохгүй байна, худалдааны төвөөр зарагдаж буй махны үнэ... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   16 цагийн өмнө