2024/04/19. Баасан гараг Дугаар: #2983

ОНЦЛОХ

Малчид 20 гаруй тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлээд байна

— Ч.Баяржаргал   2022 оны 10 сарын 06

Манай улсын мал сүргийн тоо сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж, 2021 оны жилийн эцэст 67.3 сая толгойд хүрч, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарц нэмэгдэж байгаа ч бэлчээрийн боломжит даацаас 2.5 дахин хэтэрсэн. Мөн бэлчээрийн ачааллыг 33 хувиар нэмэгдүүлэн бэлчээр, тэжээлийн хүрэлцээ, усны хомстол үүсэж байгаа нь цөлжилт эрчимжих, улмаар малын ашиг шим, бүтээгдэхүүний гарц буурахад сөргөөр нөлөөлөх шалтгаан болж буй. 

Иймээс сүргийн бүтцийг тэнцвэржүүлж, бэлчээрийн даацыг нэмэгдүүлэх зорилгоор Улсын Их хурлын 2020 оны нэгдсэн хуралдаанаар Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг баталсан. Уг хуулиар нэг малд ногдох албан татварын хэмжээ 0-2000 төгрөг байна гэж заасан байдаг.

2021 онд 246 мянга гаруй малчин татвар төлөх ёстойгоос 145 мянга гаруй малчин татвар төлсөн тайлангаа ирүүлсэн байна. Ингэснээр төсөвт 15.2 тэрбум төгрөг төвлөрчээ. Харин 2022 оны байдлаар 60.8 мянга гаруй малчин татвар төлсөн тайлангаа ирүүлж төсөвт 6 тэрбум төгрөгийн татвар төвлөрчээ.

Хууль хэрэгжсэн жил гаруйн хугацаанд нийтдээ 20 гаруй тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ. Хуулийн дагуу татвар төлөх шаардлагатай малчдын 50 гаруй хувь нь малын тоо толгойн албан татвар төлж байгаа бөгөөд малын тоо толгойноос хамааран ногдох татварын хэмжээг сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоож зарцуулалтыг нь хариуцдаг. 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   14 цагийн өмнө

Холбоотой

Эмийн лабораторийн эрхлэгч эмийн сан ажиллуулж, өөрөө өөрийнхөө эмэнд шинжилгээ хийж, дүгнэлт бичиж байна

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол 2024.04.15-17-ны өдрүүдэд боллоо. Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   23 цагийн өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн төв байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхэд хамгааллын ууган байгууллага, 50 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй “Өнөр бүл хүүхдийн төв”-д ажиллалаа.Төр, засгаас хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр тодорхой бодлого, шийдвэр гарган... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Санал болгох

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг баталж, улсын бүртгэлийн гэрчилгээг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт хүлээлгэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   28 минутын өмнө

Өнөөдөр цахилгаан хязгаарлах БАЙРШЛУУД

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх 4 дүгээр сарын хуваарийг зарласан. Өнөөдөр буюу 4 сарын 18-ны өдөр ХУД, СХД, БЗД, БХД, Төв аймгийн дараах хороо хэсгүүдэд 9-19 цагийн хооронд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   22 цагийн өмнө