2024/03/29. Баасан гараг Дугаар: #2962

НОГООН ХУУДАС

Манай орны Тахийн тоо толгой мянга давжээ

— Ч.Баяржаргал   2022 оны 06 сарын 27

Манай орны Тахийн тоо толгой мянга давжээ. Тахийн талаас 70 гаруй тахийн гүү унагалаад буй талаар холбогдох албаныхан мэдээллээ. 

Энэ жил Монгол нутагт тахь сэргээн нутагшуулсны 30 жилийн ой тохиож  байгаа юм. Тахь нь манай орны унаган зүйл хэдий ч 1960-аад оны сүүлээр байгальдаа бүрэн устсан гашуун түүхтэй. 

Тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулах ажил 1992 оны 6-р сарын 5-нд эхэлж, Төв аймгийн Хустайн нуруунд анхны 16 тахь, дараа өдөр нь Говь-Алтай аймгийн Тахийн талд анхны 5 тахийг тээвэрлэн авчирсан байдаг. 

2022 оны 6-р сарын байдлаар Хустайн нурууны байгалийн цогцолборт газарт 422, Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт 386, Хомын талын байгалийн цогцолборт газарт 132 нийт 940 толгой тахь тоологдоод байв. 

Ташрамд дурдахад, Хустайн байгалийн цогцолборт газарт сэргээн нутагшуулсан, дэлхийн сүүлчийн, цор ганц зүйл зэрлэг адуу-тахь болон халиун буга, Монгол тарвага зэрэг бусад нэн ховор, ховордсон амьтдыг 24/7 цагаар өдөр ч, шөнө ч харах боломжтой камер байршуулсан. 

https://www.youtube.com/watch?v=jW7ZFi014pY youtube сувгаар 24/7 дамжуулах стриймингээс ан амьтдын бэлчээрлэж буйг хүссэн үедээ ажиглах боломжтой юм.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Аккумлятор дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо

Монгол Улсын хэмжээнд автотээврийн хэрэгслийн ашиглалтаас хасагдсан хар тугалгат-хүхрийн хүчлийн батерейг хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, устгах, түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах анхны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 27

2027 он гэхэд дэлхийн бүх хүн амь насаа авран хамгаалах зайлшгүй хэрэгцээтэй тулгарна

Дэлхийн цаг уурын өдрийг жил бүрийн 3-р сарын 23-нд тодорхой нэг сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааны тэргүүн шугамд” сэдвийг онцолжээ.Ирээдүй хойч үеийнхний амьдрал бидний... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 22

Санал болгох

Улсын хэмжээнд 1.3 сая хүн эрт илрүүлэх үзлэгт хамрагдаад байна

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2022 оны 05 сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 сарын 21-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 1.351.546 хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 40 хувийг эзэлж байна.Үзлэгт... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   5 цагийн өмнө

И-Монголиад эмийн жор, шинжилгээний хариу зэрэг мэдээллийг бүрэн шилжүүлжээ

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрсэн үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   6 цагийн өмнө