2026/04/21. Мягмар гараг Дугаар: #3715

ОНЦЛОХ

Мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 20.3 хувиар өсжээ

— Ч.Баяржаргал   2025 оны 02 сарын 10

Бүртгэгдсэн гэмт хэрэг 2024 онд  44673  болж, өмнөх оны мөн үеэс  9 099  (25.6%)-өөр өсжээ. 

Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өсөхөд,

  • Өмчлөх эрхийн  эсрэг  гэмт  хэрэг 6285  (29.0%), 
  • Хөдөлгөөний  аюулгүй  байдал,  
  • Тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 1887  (2.5  дахин),
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 404 (4.7%)-өөр өссөн нь голлон нөлөөлжээ.


16, түүнээс дээш насны 10000 хүнд ногдох бүртгэгдсэн гэмт хэрэг 2024 онд 201 болж, өмнөх оны мөн үеэс 39-өөр нэмэгдсэн байна.

Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 2024 онд 6862 болж, өмнөх оны мөн үеэс 1 883  (37.8%)-аар, бүлэглэн үйлдсэн хэрэг 2067 болж, 588 (39.8%)-аар, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 1559 болж, 144 (10.2%)-өөр,  хүүхэд оролцсон хэрэг 1373 болж, 103 (8.1%)-аар, мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 249 болж, 42 (20.3%)-оор тус тус өсжээ.

Гэр  бүлийн  хүчирхийллийн  улмаас  2024  онд 12392 зөрчил  бүртгэгдсэний  9 649  (77.9%)  зөрчлийг шалган шийдвэрлэжээ. Бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн зөрчил өмнөх оны мөн үеэс 2073 (20.1%),  шийдвэрлэсэн гэр бүлийн хүчирхийллийн зөрчил 1283 (15.3%)-аар тус тус өссөн байна.

Гэмт хэрэгт холбогдсон нийт яллагдагчдын тоо 2024 онд 25291 болж, өмнөх оны мөн үеэс 1157 (4.8%)-гоор өсжээ. Нийт гэмт хэрэгт холбогдсон яллагдагчийн 1675 (6.6%) нь 18 хүртэлх насны хүүхэд, 5468 (21.6%) нь эмэгтэйчүүд байна. Нийт яллагдагчийн дийлэнх буюу 11548(45.7%) нь 18-29 насных байна.

Эх сурвалж: ҮСХ

Мансууруулах бодисын шалтгаант эмгэг сэдвээр СЭМҮТ-ийн зөвлөх эмч, донтох эмгэг судлаач К.ЕЛЕНА-тай хийсэн дэлгэрэнгүй ярилцлагыг дараах линкээр үзээрэй.

 



Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг болж байна

Эрт илрүүлгийг нэмэгдүүлэх, иргэн төвтэй эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд “Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2026.04.20-22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   20 цагийн өмнө

Энэ онд аялал жуулчлалын салбарыг дэмжих хүрээнд нийт 250 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны “Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох тухай” 255 дугаар тогтоолоор аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн.Тус хөнгөлөлттэй зээл нь 6 хүртэлх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 04 сарын 15

Санал болгох

ЦАХИМ ДЭЭРЭЛХЭЛТЭД ТУСГАЙ ШИЙДЭЛ АЛГА

Үе тэнгийн дээрэлхэлтийн талаар Боловсролын сайд холбогдох хүмүүстэй уулзалт хийлээ. 2025-2026 оны хичээлийн жилд нийт 1.28 сая гаруй суралцагч буюу Монгол Улсын хүн амын 1/3 нь суралцаж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   12 цагийн өмнө

САЛХИ ШУУРГАНЫ УЛМААС БАРИЛГЫН ДЭЭВЭР ХУУЛАРСАН 12 ДУУДЛАГА, МЭДЭЭЛЭЛ БҮРТГЭГДЛЭЭ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 17-19-нд нийт нутгаар хүчтэй салхитай, цасан болон шороон шуурга шуурч, зарим аймаг, сумын нутгаар гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн бөгөөд салхи шуурганы улмаас барилгын дээвэр хууларсан 12... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   19 цагийн өмнө