Намрын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэл, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлээд байна.

Мөн 2025 онд намрын чуулганаар 5 хуулийн төсөл өргөн мэдүүлэхээр төлөвлөөд байна. Нийгэм болон иргэд олон нийтийн дунд хүлээлттэй байгаа Гэр бүлийн тухай хуулийн болон Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлнэ.

Олон улсад төдийгүй Монгол Улсад аюулын харанга дэлдэж буй Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих эрхзүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч ажиллана. Түүнчлэн нийгмийн тэгш бус байдлыг нэмэгдүүлж, Ардчилалын үзүүлэлтийг хойш татаж буй Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг ч энэ намрын чуулганы хугацаанд багтаан өргөн барихаар төлөвлөж байна.


$ ДОЛЛАР: 2,848.87
ЕВРО: 3,390.44
¥ ИЕН: 25.77