2023/11/29. Лхагва гараг Дугаар: #2841

НОГООН ХУУДАС

Мазаалайг "Монголын үндэсний бахархалт амьтан" болгоно

— Ч.Баяржаргал   2023 оны 09 сарын 15

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар дэлхийд нэн ховор, зөвхөн Монголын говьд амьдардаг мазаалайг "Монголын үндэсний бахархалт амьтан" болгохоор боллоо.

Мазаалай нь /Ursus аrctos gobiensis/ говь цөлд амьдардаг дэлхийн цорын ганц байвгай юм. Өдгөө зөвхөн Монголын говьд л бий.  Хэдийгээр махчин амьтан боловч идэш тэжээлийнхээ 77 хувийг ургамлаас, үлдсэн 23 хувийг амьтны гаралтай бүтээгдэхүүнээс авдаг.  Говь цөлд зундаа +46 хэм хүрч халж, өвөлдөө -34 хэм хүртэл хүйтэрдэг эрс тэс газар амьдардгаараа бусад байвгайн зүйлүүдээс ялгаатай.

Мазаалайг 1920-иод оны эхээр баруун Алтайн нурууны Аж Богдод анх олж тогтоосон. 1953 онд Дархан цаазтай амьтдын тоонд оруулж агнахыг хуулиар хориглож байв. Тухайн үед тоо толгой нь 20 хүрэхгүй тоологдож байсан нь өдгөө 50 тоо толгой болж нэмэгджээ.

Мазаалай нь говь, баянбүрдийн биоценозид орон зай, идэш тэжээлийн гинжин холбоо бий болгодог экосистемийн чухал ач холбогдолтой амьтан билээ. Хөхтөн амьтдын сэг зэмээр хооллодог тул байгальд ариутгагчийн үүрэг гүйцэтгэнэ. Мөн хөрсний ус малтаж гарган хавтгай зэрэг бусад хөхтөн амьтдаа усаар хангадаг байна.


Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Гэр хороолол орчмын хөрсний дээжийн 93 хувьд нян, хөгц, мөөг илэрч бохирдуулсаар байна

Ус, хог, хөрсний бохирдлын асуудлаар төр, хувийн хэвшлийн үйл ажиллагааг нэгтгэх “өглөөний уулзалт” хийв. БОАЖЯ-наас хийсэн судалгаагаар Хуванцар сав (РЕТ) монгол гэр болон байшинд амьдардаг өрхийн 2%, нийтийн орон сууцны айлын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 11 сарын 16

Хууль бус олборлолт явуулсан зөрчлийг илрүүлэн албадан буулгаж, шалгах ажил явагдаж байна

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хийж буй хамтарсан шалгалтаар Ерөө сумын “Бага зүм”, “Их алт” гэх газруудад хууль бус олборлолт явуулж байсан зөрчлийг илрүүлэн албадан буулгаж, зөрчлийг шалгах ажил хийгдэж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 11 сарын 06

Санал болгох

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд буцаан эзэмшүүлэх шаардлагагүй гэж үзэв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2023.11.28) хуралдаанаар, “Иргэдээс худалдаж авсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд буцаан эзэмшүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   9 цагийн өмнө

Гар хатаагч нь цаасан салфетка ашигласнаас1300 дахин их нян вирусыг гарт дамжуулах эрсдэлтэй

Халдварт өвчний 80 хувь нь хүрэлцэх замаар дамждаг. Тиймээс гараа бохирдсон даруйд нь 20 секундын турш савандаж угаах хэрэгтэй. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   10 цагийн өмнө