2025/12/17. Лхагва гараг Дугаар: #3590

ОНЦЛОХ

МИАТ ТӨХК, Эйр Чайна ХК-тай аяллын дугаар хамтран эзэмших гэрээ байгууллаа

— Ч.Баяржаргал   2024 оны 11 сарын 05

Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК БНХАУ-ын үндэсний агаарын тээвэрлэгч, Star Alliance-ийн гишүүн Эйр Чайна ХК-тай хамтын түншлэлээ өргөжүүлэн Аяллын дугаар хамтран эзэмших гэрээ байгууллаа. 

Хамтын ажиллагаа нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд зорчигчдод нислэгийн сонголтыг нэмэгдүүлэх, хоёр агаарын тээвэрлэгчийн нислэгийн сүлжээний холболтыг сайжруулж, нислэгийн цагийн хуваарийг илүү олон сонголттойгоор санал болгох зорилготой юм.

Мөн гэрээний хүрээнд МИАТ ТӨХК нь Эйр Чайна ХК-ний Бээжин-Улаанбаатар-Бээжин, Хөх хот-Улаанбаатар-Хөх хот чиглэлд маркетингийн тээвэрлэгчээр, Эйр Чайна ХК нь МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар, Улаанбаатар-Гуанжоу-Улаанбаатар чиглэлд маркетингийн тээвэрлэгчээр ажиллах бөгөөд энэ нь цаашдын илүү өргөн хэмжээний хамтын ажиллагааны суурийг тавьж байгаагаараа онцлог аж.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр /2024.11.01/ хоёр агаарын тээврийн компанийн төлөөлөгчид цаашид дотоодын болон олон улсын нислэгийн сүлжээг тэлэх, газрын болон техникийн үйлчилгээний салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг олон талаар санал солилцлоо.

Эйр Чайна ХК 30 гаруй жилийн өмнө буюу 1991 онд Улаанбаатар чиглэлийн нислэгээ эхлүүлж байсан бол МИАТ ТӨХК нь 1989 оноос хойш Бээжин чиглэлд нислэг үйлдэж ирсэн билээ.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Эмч, ажилчдын уртасгасан цагаар ажиллах цалин хөлс, урвалж оношлуурт 1.4 тэрбум төгрөг гарган шийдвэрлэв

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 28-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.Томуу, томуу төст өвчин, амьсгалын замын халдварт өвчний тархалтыг хязгаарлаж, эрсдэл хүндрэлээс сэргийлэх, урьдчилан сэргийлэх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 11 сарын 28

Хууль зүйн үндэсний хүрээлэн шинэ байрны нээлтээ хийлээ

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ойн өдөр хууль зүйн салбарын шинжлэх ухаан, судалгаа, сургалтын гол төв болсон Хууль зүйн үндэсний хүрээлэн шинэ байрны нээлтээ хийлээ.Шинэ барилга нь цутгамал... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 11 сарын 27

Санал болгох

УЛААНБААТАР ХОТЫН АНХНЫ ЭКО ОРОН СУУЦ АШИГЛАЛТАД ОРЛОО

Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 110 айлын орон сууцыг ашиглалтад хүлээн авах үйл ажиллагаа /2025.11.29/ Сонгинохайрхан дүүрэгт боллоо. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 11 сарын 30

ХЗДХ-ийн сайдын нэрэмжит эрдэм шинжилгээний “Шилдэг бүтээл", “Шилдэг илтгэл”, “Грант олгох төсөл”- ийн эзэд тодорлоо

Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачилгаар хууль зүйн шинжлэх ухаан, аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэргийн салбарын эрдэм шинжилгээ, инновацыг хөгжүүлэх, онол, практикт тулгамдсан асуудлыг судалгаанд үндэслэн шийдвэрлэх, эрдэмтэн,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 11 сарын 28