2026/07/14. Мягмар гараг Дугаар: #3799

ОНЦЛОХ

МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк албан ёсоор гүйлгээнд гарлаа

— Ч.Баяржаргал   2026 оны 07 сарын 08

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан дурсгалын шуудангийн маркийг "Монгол шуудан" ХК-тай хамтран бүтээж, албан ёсоор гүйлгээнд гарган нээлтийн ёслолыг зохион байгуулав.

Нээлтийн арга хэмжээнд Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай, МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн, "Монгол шуудан" ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн болон хоёр байгууллагын удирдлага, албан хаагчид оролцлоо.

Нээлтийн үеэр Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай: МИАТ ТӨХК нь Монгол Улсыг дэлхийн улс орнуудтай агаарын замаар холбож, эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, соёлын харилцааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. Түүхт 70 жилийн ойд зориулсан энэхүү шуудангийн марк нь үндэсний агаарын тээврийн хөгжлийг мөнхлөн үлдээх онцгой ач холбогдолтой бүтээл болж байна. Энэхүү ажлыг хамтран хэрэгжүүлсэн "Монгол шуудан" ХК-ийн хамт олонд талархал илэрхийлье" хэмээн онцоллоо.

МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн хэлэхдээ: Шуудангийн маркт МИАТ ТӨХК-ийн албан ёсны лого болон тэнгэрт дүүлэн нисэж буй Boeing 787-9 Dreamliner агаарын хөлгийг дүрсэлсэн. Энэ нь Монгол Улсыг дэлхийн улс орнуудтай холбох бидний эрхэм зорилго, хөгжлийн бэлгэдэл юм. Манай компани 2023 оноос Boeing 787-9 Dreamliner агаарын хөлгийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр олон улсын жишигт нийцсэн үйлчилгээ, технологийн шинэчлэлийн шинэ үеийг эхлүүлсэн." гэв.

"Монгол шуудан" ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн баярын мэндчилгээ дэвшүүлэхдээ: Монгол Улсад иргэний агаарын тээврийн салбар үүсэж хөгжсөний 70 жилийн ой тохиож байна. МИАТ ТӨХК болон "Монгол шуудан" ХК нь төрийн өмнө хүлээсэн хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн байгууллагууд. Энэхүү түүхэн ойд зориулсан шуудангийн маркийг хамтран бүтээсэндээ баяртай байна." хэмээн хэллээ.

МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан энэхүү дурсгалын шуудангийн марк нь үндэсний иргэний агаарын тээврийн хөгжил, Монгол Улсыг дэлхийтэй холбосон түүхэн замнал, амжилт бүтээлийг мөнхлөн үлдээсэн филателийн үнэ цэнтэй бүтээл болж, цуглуулагчид болон олон нийтэд хүрч байна.


Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО БАЙГУУЛАГДЛАА

Монголын эрүүл мэндийн салбарт анх удаа эмч, сувилагч, эрүүл мэндийн байгууллагын ажилтан, судлаач болон салбарын залуу мэргэжилтнүүдийг нэгтгэсэн "Эрүүл мэндийн салбарын залуучуудын холбоо" байгуулагдлаа.Тус холбоо нь эрүүл мэндийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 07 сарын 02

Нотариатын үйлчилгээнд зайн гэрчлэлтийг нэвтрүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны долоодугаар сарын 1-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 07 сарын 02

Санал болгох

“Хотхоны бага сургууль” байгуулж, 10 мянган хүүхдийг хамруулна

“Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа.Төрийн өмчийн сургуулийн бага ангийн бүлэг дүүргэлтийг бууруулах, суралцагчдыг гэрт нь ойр сургуульд суралцах... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 07 сарын 08

НЭМГ: ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал 2026 оны долоодугаар сарын 2-ны өдөр болж, баяр наадмын үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдал болон цаг үеийн асуудлуудыг... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 07 сарын 02