2026/07/14. Мягмар гараг Дугаар: #3799

ОНЦЛОХ

МИАТ ТӨХК “ТОП-100” аж ахуйн нэгжийн 7-р байрт шалгарлаа

— Ч.Баяржаргал   2025 оны 07 сарын 04

Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран 24 дэх жилдээ “ТОП-100” Аж Ахуйн Нэгжийг тодруулж, ТОП-10 Төрийн өмчит компанийг зарлалаа.

Монгол Улсын Төрийн далбаа тээгч, Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК уг жагсаалтын 7-р байрт шалгарлаа. 

МИАТ ТӨХК өнгөрөгч 2024 онд нийт 4218 удаагийн нислэг үйлдэж, 1,1 сая зорчигч тээвэрлэсэн бөгөөд нийт 945 тэрбум төгрөгийн орлого олсон нь өнгөрөгч 69 жилийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт юм. 

Мөн МИАТ компани цар тахлын дараах сэргэлтийг эрчимтэй хийж агаарын хөлгийн парк шинэчлэл, орон нутгийн болон олон улсын нислэгийн чиглэлээ өргөжүүлэх, ачаа тээвэр болон транзит зорчигчдын тоог нэмэгдүүлэх гэх мэт олон ажлыг шат дараатай хийсний үндсэн дээр сүүлийн гурван жил дараалан ашигтай ажиллаж, улсын нэгдсэн төсөвт 120 орчим тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлэн ажилласан байна.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

НЭМГ: ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал 2026 оны долоодугаар сарын 2-ны өдөр болж, баяр наадмын үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдал болон цаг үеийн асуудлуудыг... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 07 сарын 02

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО БАЙГУУЛАГДЛАА

Монголын эрүүл мэндийн салбарт анх удаа эмч, сувилагч, эрүүл мэндийн байгууллагын ажилтан, судлаач болон салбарын залуу мэргэжилтнүүдийг нэгтгэсэн "Эрүүл мэндийн салбарын залуучуудын холбоо" байгуулагдлаа.Тус холбоо нь эрүүл мэндийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 07 сарын 02

Санал болгох

“Хотхоны бага сургууль” байгуулж, 10 мянган хүүхдийг хамруулна

“Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа.Төрийн өмчийн сургуулийн бага ангийн бүлэг дүүргэлтийг бууруулах, суралцагчдыг гэрт нь ойр сургуульд суралцах... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 07 сарын 08

МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк албан ёсоор гүйлгээнд гарлаа

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан дурсгалын шуудангийн маркийг "Монгол шуудан" ХК-тай хамтран бүтээж, албан ёсоор гүйлгээнд гарган нээлтийн ёслолыг зохион байгуулав.Нээлтийн арга хэмжээнд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 07 сарын 08