2026/05/19. Мягмар гараг Дугаар: #3743

ОНЦЛОХ

МИАТ: Зорчигчдодоо “Beijing Unicare” эмнэлгээр хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжийг санал болгож байна

— Ч.Баяржаргал   2026 оны 05 сарын 01

МИАТ ТӨХК нь 2026 оны 5-р сарын 1-ний өдрөөс эхлэн БНХАУ-ын Бээжин хотод үйл ажиллагаа явуулдаг 3-р шатлалын иж бүрэн нэгдсэн “Beijing Unicare” эмнэлэгтэй хамтран ажиллаж эхэллээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд нийт зорчигчдодоо “Beijing Unicare” эмнэлгээр хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжийг санал болгож байна.

Тус эмнэлэг нь орчин үеийн оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологи, олон улсын стандарт бүхий эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдгээрээ онцлогтой. 

Зүрх судас, үе мөч, дотор, мэс засал зэрэг олон чиглэлээр мэргэшсэн туршлагатай эмч, мэргэжилтнүүдийн баг нь урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эмчилгээ, нөхөн сэргээх үйлчилгээг цогцоор нь үзүүлж, үйлчлүүлэгч бүрд тохирсон, чанартай, аюулгүй эмчилгээний шийдлийг санал болгодог. Мөн орчин үеийн тоног төхөөрөмж, тав тухтай орчин, үйлчилгээний өндөр соёл нь үйлчлүүлэгчдэд ээлтэй нөхцөлийг бүрдүүлдэг байна. 

МИАТ-ын зорчигч та boarding pass эсвэл e-ticket-ээ ашиглан дараах хөнгөлөлт, урамшууллыг эдлэх боломжтой. Үүнд:

  • Эрүүл мэндийн багц – 33% хөнгөлөлт
  • Business ангиллын зорчигчдод – Уламжлалт эмчилгээ 33%
  • Бусад эмчилгээ – 30% (эм, хэрэглэгдэхүүнд хамаарахгүй)

 Хэрхэн хөнгөлөлт эдлэх вэ?

Зорчигч та дараах 2 хувилбараас сонгон хөнгөлөлт эдлээрэй:

1. WeChat-аар урьдчилан цаг авах

Эмнэлгийн customer service-тэй холбогдож boarding pass-ийн хуулбарыг илгээн, баталгаажуулна.

2. Эмнэлэг дээр биечлэн очих

Онлайнаар баталгаажуулаагүй тохиолдолд тус эмнэлгийн B1 давхрын угтах хэсэгт boarding pass, паспортын хамт үзүүлнэ.

Санамж: Эмнэлгийн үйлчилгээтэй холбоотой аливаа маргаан, асуудлыг МИАТ ТӨХК хариуцахгүй болохыг анхаарна уу.

  • Эмнэлэгтэй холбоо барих Утас: +86 130 0195 9582
  • Facebook: Beijing Unicare Hospital
  • Хаяг: БНХАУ, Бээжин хот, Чаоян дүүрэг, Дөрөвдүгээр тойргийн зүүн урд зам, 53-р хороолол

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Дотно найзуудтайгаа онлайнаар холбогдох нь ганцаардлыг бууруулдаггүй

TikTok эсвэл Instagram дээр найзуудтайгаа мессеж (DM) бичих нь таныг улам дотно болгоно гэж бодож байна уу? Тэгвэл тийм биш аж. Дэлгэрэнгүй

— Н.Ганбат   2026 оны 05 сарын 15

СОШИАЛ МЕДИАГ ХЯТАДУУД ЧИГЛҮҮЛДЭГ ҮҮ?

Калифорни мужийн Аркадиа хотын дарга Эйлин Ванг Хятадын тагнуул байсан гэж буруутгагдан шүүгдсэн билээ.Вангийн шүүхэд дэлгэгдсэн баримтууд дотор онцгой анхаарал татахуйц нэг баримт олдсон нь АНУ дахь Хятадын сүлжээ нь дан ганц тагнуулуудаар... Дэлгэрэнгүй

— Н.Ганбат   2026 оны 05 сарын 15

Санал болгох

Хятадад электрон тамхины татварыг 47 хувь болгон нэмэгдүүлжээ

БНХАУ 2021–2022 оноос вэйп (электрон тамхи)-ийг янжуур тамхитай адил ангилалд оруулж, маш хатуу зохицуулалт хийж эхэлсэн. Дэлгэрэнгүй

— Н.Ганбат   13 цагийн өмнө

Төрөөс дэмжлэг үзүүлж махны үнийг тогтворжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал/2026.05.16/ “Хүчит шонхор” зах болон нөөцийн мах борлуулах гэрээт цэгт ажиллаж, иргэд, худалдаа эрхлэгчидтэй уулзлаа. Нөөцийн мах олдохгүй байна, худалдааны төвөөр зарагдаж буй махны үнэ... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   15 цагийн өмнө