2024/04/26. Баасан гараг Дугаар: #2990

НОГООН ХУУДАС

Монгол бөхөнгийн тоо толгой 14 мянга болж өсжээ

— Ч.Баяржаргал   2023 оны 02 сарын 27

Дэлхийн бөмбөрцгийн өөр хаана ч байхгүй, зөвхөн Монгол оронд нутагшин амьдарч буй цөлөрхөг хээрийн эрүүл байдлыг илтгэгч Монгол бөхөнгийн тоо толгой өсч буй таатай мэдээг дуулгая. 

Бөхөн нь Евроазийн өргөн уудам нутагт 250 мянган жилийн урт удаан хугацаанд оршсоор ирснийг Казахстаны нутгаас олдсон олдвороор тогтоосон байдаг. Бөхөнгийн эрмэл үлдэгдэлтэй хамт олддог арслан заан, үсэрхэг хирс, аварга буга, богино эвэрт бизон үхэр зэрэг нь хожуу Плейстоцений төгсгөлд мөхжээ. Харин бөхөн сөнөж мөхөлгүй өнөө үеийг хүртэл бидэнтэй хамт амьдарсаар ирсэн нь тун сонирхолтой.

Эрдэмтдийн үзэж буйгаар 10 зүйл бөхөн амьдарч байснаас өнөөдөр 9 зүйл бөхөн устаж үгүй болоод зөвхөн нэг зүйл бөхөн үлдэж хоцорчээ. Энэ нэг зүйл бөхөн нь Монгол бөхөн болон Соргог бөхөн хэмээн 2 салбарладаг. Соргог бөхөн ОХУ, Казахстан, Узбекистан, Киргизстан, Туркменистанд тархан амьдарч байгаа бол Монгол бөхөн зөвхөн Монгол орны баруун бүс нутагт тархжээ. 

Гадаад шинж төрхийн хувьд Монгол бөхөн нь соргог бөхөнгөөс биеэр жижиг, эвэр богино, хамар жижиг байдаг. Соргог бөхөн чийглэг уур амьсгалтай үетэнт хээрт оршин амьдардаг бол Монгол бөхөн хуурай уур амьсгалтай цөлөрхөг хээрт нутагшин амьдардаг. 


Монгол бөхөн нь малд хортой баглуур ургамлыг идэж, тархан ургахыг хязгаарладаг бол өөрөө бүргэд, чоно зэрэг махчин амьтдын идэш тэжээл болсноор тэдгээр амьтдыг оршин тогтноход оролцоно. Монгол бөхөн нь дунджаар 3-4 жил насалдаг богино амьдралтай амьтан. Дэлхийн байгаль хамгаалах сангийн дэмжлэгтэйгээр 750 бодгаль болж устах аюулд ороод байсан Монгол бөхөнгийн тоо эдүгээ 14000 орчим болж өссөн сайн мэдээ байна. 

2022 оны 11 дүгээр сард хийгдсэн судалгаагаар Монгол бөхөнгийн тоо толгой хамгийн багадаа 13,925 байгааг тогтоосон.

Монгол бөхөн (Saiga tatarica mongolica) нь Монгол улс болон Олон улсын хэмжээнд хэрхэн хамгаалагдсан байдаг вэ? 

  • Эмзэг - IUCN, 2002 Дэлхийн байгаль, байгалийн нөөцийг хамгаалах олон улсын холбооноос гаргасан улаан ном-д 
  • Дэлхийн ховордсон 100 амьтны жагсаалтад орсон - CITES 1975, 1994 Зэрлэг амьтан, ургамлын ховордсон төрөл зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай олон улсын конвенцийн (Вашингтоны,) II хавсралтад 
  • Агнахыг хориглосон, дархан цаазат амьтан - 1930 оноос Монгол улсын хэмжээнд 
  • Нэн ховор, устаж болзошгүй  - “Улаан ном”-ын 1987, 1997 оны хэвлэл, 1995 оны шинэчлэн найруулсан “Амьтны аймгийн тухай хууль”-д.

Эх сурвалж: Дэлхийн байгаль хамгаалах сан

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Европын хэт халалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ

Европт уур амьсгалын өөрчлөлтийн улмаас агаарын температур нэмэгдэж, хүн тэсвэрлэхэд хэцүү хэт халуун нүүрлэж буй талаар Европын холбооны Коперникийн цаг уурын хяналтын албанаас мэдээлэв. 2023 оны уг тайланд, Цаг уурын нөхцөл байдал, тэр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 22

Загасчлалын хорио эхлэв

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл буюу загас түрсээ шахах үеэр агнахыг хориглодог. Энэ хугацаанд загасны тоо толгой 20 дахин үрждэг. Монгол орны загасны үржил хавар-зун, намар-өвлийн улиралд явагдах бөгөөд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 08

Санал болгох

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хоршоо байгуулах зэрэг хөтөлбөрт 5 их наяд төгрөг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2024.04.24/ дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван (тав)... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   10 цагийн өмнө

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр