2024/03/29. Баасан гараг Дугаар: #2962

НОГООН ХУУДАС

Монгол орны хөхтөн амьтны 40 гаруй хувь нь нийслэлийн бүсд бүртгэгджээ

— Б.Батцэцэг   2021 оны 11 сарын 12

Улаанбаатар хот орчмын хөхтөн амьтдын тархац, нөөцийн судалгааг хийжээ. Уг судалгаагаар Улаанбаатар хотын 9 дүүргийн хэмжээнд 58 зүйл хөхтөн амьтан бүртгэгдсэн  нь Монгол орны хөхтөн амьтны зүйлийн бүрдлийн 40 гаруй хувийг эзэлж байна.

Улаанбаатар хот нь Монгол орны амьтны аймгийн мужлалаар Хэнтийн тойрогт хамаардаг бөгөөд тайгын хамгийн өмнөд захын салбар уулст хамаарах тул тайга болон ойн бүсийн олон зүйл амьтдын тархац нутгийн өмнөд хил болдгоороо онцлогтой. 

Улаанбаатар хотын 9 дүүргийн хэмжээнд 58 зүйл хөхтөн амьтдыг багаар нь авч үзвэл: Шавж идэштэн 5, гар далавчтан 5, туулай хэлбэртэн 5, мэрэгчтэн 22, мах идэштэн 14, туруутан 7 зүйл байна. 

Эдгээрийг Дэлхийн Байгаль хамгаалах холбооны (IUCN) улаан дансны шалгуур үзүүлэлтээр үнэлбэл, 

  • Олон улсын хэмжээнд Анхааралд өртөхөөргүй 86%, 
  • Ховордож болзошгүй 9%, 
  • Эмзэг 3%, 
  • Үнэлгээ хийгдээгүй 2% бол 

Бүс нутгийн хэмжээнд,

  • Анхааралд өртөхөөргүй 53%,  
  • Ховордож болзошгүй 12%, 
  • Устаж болзошгүй 12%, 
  • Эмзэг 2%, 
  • Мэдээлэл дутмаг 15%,
  • Үнэлгээ хийгдээгүй 5% байна. 

Мөн 2016 онд тэмдэглээгүй Vespertilio murinus - Буурал 5 сармаахай, Spermophilus dauricus - Дагуур зурам, Microtus fortis - Өргөөнч оготно, Myopus schisticolor - Ойн хөвхөлжин, Ovis ammon -Аргаль хонь зэргийг шинээр тэмдэглэж, Халиун буга, Бор гөрөөс, Янгир ямаа, Монгол тарваганы тоо толгой өссөн үзүүлэлт ажиглагдаж байгаа нь өмнөх жилүүдэд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг илтгэж байгаа аж. 

Энэ онд хөхтөн амьтдын тархац, нөөцийн судалгааг нарийвчлан  хийлгэх, мөн өмнөх жилүүдэд амьтан хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнг тодорхойлох зорилгоор мэргэжлийн эрх бүхий “Авралын эрэлд” ХХК-тай хамтран уг судалгааны ажлыг хийж гүйцэтгэжээ. 

Хотжилтоос үүдэлтэй хөхтөн амьтдад учирч буй сөрөг нөлөөллийг тооцоолоход төвийн 7 дүүргийн газар нутгийн 62.5% нь өөрчлөгдсөн буюу амьтад идээшлэх боломжгүй, амьдрах орчны хуваагдалд орсон байна. 

Энэхүү үр дүнгээс харахад дараа дараагийн жилүүдэд зэрлэг амьтан нүүдэллэх боломжийг бүрдүүлэх экологийн гарц байгуулах, биотехникийн арга хэмжээ буюу зэрлэг амьтны тархац нутагт идэш тэжээлийн дэмжлэг үзүүлэх, ойн сан бүхий газарт газар олголтыг хориглох, зуслангийн бүсийн хашаа хайсыг нэгдсэн стандарттай болгох, зэрлэгшсэн нохойн тоо толгойг зохицуулах, тархац нутаггүй болсон амьтдыг шилжүүлэн нутагшуулах зэрэг арга хэмжээг төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх шаардлагатай байгаа аж.  

Эх сурвалж: Нийслэлийн Байгаль орчны газар

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Аккумлятор дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо

Монгол Улсын хэмжээнд автотээврийн хэрэгслийн ашиглалтаас хасагдсан хар тугалгат-хүхрийн хүчлийн батерейг хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, устгах, түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах анхны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

2027 он гэхэд дэлхийн бүх хүн амь насаа авран хамгаалах зайлшгүй хэрэгцээтэй тулгарна

Дэлхийн цаг уурын өдрийг жил бүрийн 3-р сарын 23-нд тодорхой нэг сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааны тэргүүн шугамд” сэдвийг онцолжээ.Ирээдүй хойч үеийнхний амьдрал бидний... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 22

Санал болгох

Цас орж шуурч байгаатай холбоотойгоор цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарчээ

Нийслэлд их хэмжээний цас орж, шуурч байгаагаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарч, БЗД-ийн Цайз, Алтан-Өлгий, Газарчин, СБД, ЧД-ийн Зуслан чиглэлийн Ар согоот, Гоодой, Согоот, Сурагчийн гудамжууд, СХД-ийн Ханын материал, Тоосгоны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

0-5 насны хүүхдийн дараах багц үзлэг шинжилгээний зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцаж байна

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар 0-18 насны хүүхдийн шимтгэлийг төр хариуцан төлж сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиар тооцон ЭМД-ын санд шилжүүлдэг. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн 0-5 насны багцын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 26