2024/04/19. Баасан гараг Дугаар: #2983

НОГООН ХУУДАС

Монгол орны нэн ховордсон амьтан, ургамлын мэдээлэлтэй "Байгаль" аппликэйшн хэрэглээнд нэвтэрлээ

— Б.Батцэцэг   2022 оны 05 сарын 24

Гадаад дотоодын жуулчдад зориулж ховор, нэн ховордсон амьтан, ургамлын талаарх мэдээллийг агуулсан Монголын биологийн олон янз байдлын "байгаль/baigali/" аппликэйшнг хэрэглээнд нэвтрүүллээ. 

“BAIGALI“ аппликейшнээр Монгол орны 3000 орчим зүйл ховор, нэн ховордсон амьтан, ургамлын, зураг, ажиглалтын явц, газар зүйн байршил, цаг хугацааны мэдээллийг авах боломжтой аж. Монгол хэл дээр системчлэгдсэн тус аппликейшинг хэрэглэгчид үнэ төлбөргүй утсандаа татаж, ашиглахаас гадна нэмэлт мэдээлэл байршуулж, баяжуулах боломжтой.  

Нээлтийн арга хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ: “Манай улсын аялал жуулчлалын 80 гаруй хувь нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгальд аялж, түүнийг мэдэрч, таашаал авахад оршдог. Жуулчид онгон дагшин, унаган байгалийн үзэсгэлэнт газрууд, бүрэн бүтнээрээ байгаа биологийн олон янз байдал, аж ахуйг тогтвортой хөгжүүлэх, нүүдэлчдийн соёлыг мэдрэхийн тулд Монгол орныг зорин ирдэг.  Гадаадын ихэнх жуулчид аялах чиглэлээ шийдэхээсээ өмнө зөвхөн санал болгож буй үйлчилгээний талаар төдийгүй, байгалийн тухай мэдээлэл авахын тулд интернэтийг голчлон ашигладаг. Энэ нь бид өөрсдийн ажиглалтаа аппликэйшн болон веб сайт дээрээ хэдий чинээ их хуваалцана, төдий чинээ олон улсад Монгол орны үзэмж төгс байгаль, ховор ан амьтан, ургамалыг сурталчилж, аялал  жуулчлалын шинэ бүтээгдэхүүнийг санал болгох боломж бодитоор нэмэгдэж байна гэсэн үг юм. Тиймээс Монгол улсын биологийн олон янз байдлыг илэрхийлэх “BAIGALI“ аппликейшныг аялал жуулчлалын салбарын маркетингийн чухал хэрэгсэл болгох цаашлаад хүн бүрийн хэрэглээнд нэвтрүүлэхийг зорьж байна" гэлээ. 

“BAIGALI“ аппликэйшн нь биологийн олон янз байдлыг хамгаалахад зориулж хөрөнгө босгох хэрэгсэл болж, төсвийн мөнгө хүрэлцэхгүй байгаа газарт тусламж болох үр ашигтай гэдгийг мөн онцлов.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   22 цагийн өмнө

Холбоотой

Загасчлалын хорио эхлэв

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл буюу загас түрсээ шахах үеэр агнахыг хориглодог. Энэ хугацаанд загасны тоо толгой 20 дахин үрждэг. Монгол орны загасны үржил хавар-зун, намар-өвлийн улиралд явагдах бөгөөд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 08

Аккумлятор дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо

Монгол Улсын хэмжээнд автотээврийн хэрэгслийн ашиглалтаас хасагдсан хар тугалгат-хүхрийн хүчлийн батерейг хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, устгах, түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах анхны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 27

Санал болгох

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Энэ амралтын өдрүүдэд буюу дөрөдвүгээр сарын 20-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурна.Ихэнх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   3 цагийн өмнө

Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ

“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталлаа. “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   6 цагийн өмнө