2025/12/17. Лхагва гараг Дугаар: #3590

НОГООН ХУУДАС

Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулна

— Ч.Баяржаргал   2025 оны 02 сарын 25

Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Конвенцын 17 дугаар бага хурал (СОР17)-ыг 2026 онд эх орондоо хүлээн авч зохион байгуулах тухай “Хүлээн авагч улсын хэлэлцээр”-т Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Цөлжилттэй тэмцэх тухай Конвенцын Гүйцэтгэх Нарийн бичгийн дарга Ибрахим Тио нар гарын үсэг зурав.

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Конвенцын 17 дугаар бага хурал (СОР17)-д 197 улсын Засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгэм, уугуул иргэдийн төлөөлөл оролцож, газар хөрсийг сэргээх, тогтвортой эзэмших, ган, цөлжилтийг бууруулах чиглэлээр санал солилцоно. 

Монгол Улс анх удаа дэлхийн 197 орны төлөөллийг хамарсан олон улсын хурлыг эх орондоо хүлээн авч зохион байгуулснаар цөлжилт, газрын доройтолтой тэмцэж, ган гачиг, шар шороон шуурга зэрэг байгалийн гамшгийг сөрөх чадварыг хөгжүүлэх чиглэлд олон улсын тавцан дээр манлайлал үзүүлэх боломжтой. Монгол Улсын нийт газар нутгийн 76,9 хувь нь цөлжилтөд автсан байгаа тул олон улсын хамтын нийгэмлэгийг хуран цуглуулж, инновац, технологийн дэвшил шингэсэн шийдлийг хайж, газар хөрсөөр тэтгэгддэг иргэдийн амьжиргааг дээшлүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулахад хувь нэмэр оруулах зорилготой. 

СОР17 бага хурал нь Монгол Улсын санаачилга, манлайллаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор зарласан “Бэлчээр ба нүүдлийн аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-тэй давхцаж байгаа нь учиртай. Төв Ази, Монголын бэлчээрийн 60 гаруй хувь доройтсон бөгөөд бэлчээрийн мал аж ахуй нь тус бүс нутгийн ард түмний гуравны нэг, дэлхийн хагас тэрбум хүмүүсийн амьжиргааг тэтгэж, хүнсний аюулгүй байдлыг хангадаг юм. 

Хэлэлцээрт гарын үсэг зурахын өмнө талууд хэвлэлд мэдээлэл хийх үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа “Монгол Улс цөлжилт, газрын доройтолтой тэмцэхэд чухал ач холбогдол өгч байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгаль орчноо хамгаалж,ирээдүй хойч үедээ тогтвортой байгалийг өвлүүлэхийг зорьж байна” гэв.

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио хэлсэн үгэндээ “Цөлжилт, гангийн асуудлыг нэн даруй шийдвэрлэхэд дэлхийн хамтын нийгэмлэг хүч чармайлт гаргах шаардлагатай. Монгол Улсад болох СОР17 бага хурал нь Саудын Арабын Хаант Улсад болсон СОР16 бага хурлын үр дүнг бататгаж, олон улсын санхүүжилтийг нэмэгдүүлж, салбар хоорондын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих болно” гэв.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

ХӨВСГӨЛ: "Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор" нээлтээ хийлээ

Монгол Улсын аялал жуулчлалын гол бүс нутаг Хөвсгөл аймагт, жуулчдын аюулгүй байдлыг хангаж, ая тухтай аялах боломжийг нэмэгдүүлсэн бүтээн байгуулалт нээлтээ хийлээ.Хөвсгөл нуурыг жил бүр 110 мянга гаруй дотоод, гадаадын жуулчид зорьдог бөгөөд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 07 сарын 09

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 3 жилд 84 сая мод тарьж ургуулаад байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах зорилготойгоор 2021 оноос эхлэн орон даяар хэрэгжүүлж эхэлсэн. Тэрбум мод тарьж, арчлан,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 06

Санал болгох

УЛААНБААТАР ХОТЫН АНХНЫ ЭКО ОРОН СУУЦ АШИГЛАЛТАД ОРЛОО

Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 110 айлын орон сууцыг ашиглалтад хүлээн авах үйл ажиллагаа /2025.11.29/ Сонгинохайрхан дүүрэгт боллоо. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 11 сарын 30

ХЗДХ-ийн сайдын нэрэмжит эрдэм шинжилгээний “Шилдэг бүтээл", “Шилдэг илтгэл”, “Грант олгох төсөл”- ийн эзэд тодорлоо

Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачилгаар хууль зүйн шинжлэх ухаан, аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэргийн салбарын эрдэм шинжилгээ, инновацыг хөгжүүлэх, онол, практикт тулгамдсан асуудлыг судалгаанд үндэслэн шийдвэрлэх, эрдэмтэн,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 11 сарын 28