2024/04/25. Пүрэв гараг Дугаар: #2989

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Монгол улсад сүүлийн 5 жилийн хугацаанд "Оюуны хомсдол" өвчин 24 хувиар нэмэгджээ

— Ч.Баяржаргал   2022 оны 10 сарын 11

Энэ жилийн “Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөр”-өөр сэтгэцийн эрүүл мэнд буюу сэтгэлзүйн сайн сайхныг нийгмийн эрүүл мэндийн тэргүүлэх зорилго болгохыг уриалж буй. 

Манай улс Эрүүл мэндийн салбарын төсвөөс 2 хувийг нь л Сэтгэцийн эрүүл мэндийн салбартаа зарцуулдаг. Маш бага хувь. Гэтэл сэтгэцийн эрүүл мэндийн асуудал илүү чухлаар тавигдах ёстой. Нийгмийн сэтгэцийн эрүүл мэндэд зохих хөрөнгө оруулахгүйгээр тогтвортой хөгжлийн зорилго 3 буюу бүх нийтийн Эрүүл мэндийг дэмжих зорилгод хүрэх боломжгүй. 

2021 онд манай улсын хэмжээнд сэтгэцийн эрүүл мэнд ямар байсан талаарх зарим статистик үзүүлэлттэй танилцана уу.

Улсын хэмжээнд сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж буй нийт 174 мэргэшсэн их эмч байгаагаас 80 нь төрөлжсөн мэргэжлийн эмнэлэгт, 40 нь аймаг дүүргийн эрүүл мэндийн төвд ажиллаж байна.  

2021 онд Сэтгэцийн эмгэгийн амбулаторид бүртгэгдсэн өвчлөлөөр нь авч үзвэл, 

  • Оюуны хомсдол - 14.822  буюу 52.2 хувийг,
  • Сэтгэцийн органик ба шинж тэмдгийн эмгэг - 3874 буюу 15.2 хувийг,
  • Шизофрени, шизофрений хэв шинжит ба дэмийрэх эмгэг - 3198 буюу 12.6 хувь буюу хамгийн их хувийг эзэлж байна.

Энэ нь 2016 он буюу 5 жилийн өмнөхтэй харьцуулахад "Оюуны хомсдол" өвчин 24 хувиар эрс нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм.  

Оюуны хомсдолтой хүүхэд төрөх олон шалтгаан бий. Дотоод шалтгаан, гадаад шалтгаан, дотоод гадаад хавсарсан гэх мэт. Дотоод шалтгаан гэдэгт удмын буюу генийн өвчнүүд орно. Гадаад шалтгаан нь жирэмсэн байх үедээ урагт гэмтэл учирснаас болдог. Үүнд архи, тамхины хэрэглээ, жирэмсэн үедээ хүчтэй хордлого авах, бэртэж гэмтэх зэрэг хамаардаг. 

Оюуны хомсдол өвчний талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сэтгэл зүйн оношилгооны багийн эмч Ж.Нямцэцэгтэй хийсэн ярилцлагыг ЭНД ДАРЖ уншина уу.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 17

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   10 цагийн өмнө

Гал унтраахад хэрэглэгдэх дрон, робот, алба хаагчдын хувцас хэрэглэл зэрэгт 25 тэрбум төгрөгийн төсөв баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэр, Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өгөв. 1. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   11 цагийн өмнө