2026/05/19. Мягмар гараг Дугаар: #3743

ОНЦЛОХ

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томиллоо

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 13

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.06.12/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Төрийн ордны “Их хуралдай” танхимд 14 цаг 17  минутад эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын 68 гишүүн асуулт асууж, хариулт авсан.

Тэрбээр, “Монгол Улсын 2025 оны төсөвт тодотгол хийхээр холбогдох төслийг ирэх долоо хоногт өргөн мэдүүлнэ. Гэхдээ эл тодотгол төсвийн хэмнэлтрүү чиглэнэ. Төсвийн зарлагыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулахгүй бол энэ хэрээр төсвийн орлого тасарч байгаа тул тодотгол хийх зайлшгүй шаардлага тулгарч байна. Үргүй зардлыг 2.3 их наяд төгрөгөөр танахгүй бол цаашдаа улсын төсөв эдийн засгаа дэмжих биш, инфляцид нөлөөлөх хэмжээнд хүрээд байна” гэв. Түүнчлэн “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг дотоодын нийт бүтээгдэхүүний 6.0 хувь, Засгийн газрын нэгдсэн төсвийн 12 хувьд хүргэх, дотоодын нийт бүтээгдэхүүний 1.0 хувийг эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэхэд зарцуулахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн байдаг. Энэ хүрээнд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг сайжруулах бодлогыг боловсруулж байгаа бөгөөд анхан шатны тусламж, үйлчилгээг үе шаттайгаар сайжруулж байж хүн амын эрүүл мэнд сайжирна. Гэхдээ эл салбарын ажилтнуудын цалин хөлсийг хоёр дахин нэмэгдүүлэх боломж, бололцоо одоогоор байхгүй гэдэг үнэнийг хэлэх нь зүйтэй” гэсэн тайлбарыг нэр дэвшигч өглөө.

Улсын Их Хурлын гишүүд үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхий сайдаар Гомбожавын Занданшатарыг томилох саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 117 гишүүний 108 нь буюу 92.3 хувь нь дэмжлээ. 

Ингэснээр “Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдаж, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан тогтоолын эцсийн найруулгыг уншиж танилцуулсан юм. 

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсон Г.Занданшатар үг хэлсэн. Тэрбээр өндөр үүрэг хариуцлага, итгэл хүлээлгэж Монгол Улсын Ерөнхий сайдаар тохоон томилсонд талархал илэрхийлээд эдийн засгаа тогтворжуулж, иргэдийнхээ орлого, амьжиргааг тамиржуулах, эрчим хүчний гэнэтийн доголдол зэрэг тулгамдсан асуудлуудыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлага үүссэнийг дурдав. Эрсдэл, сорилтыг даван туулах, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бүх түвшинд төлөвшүүлэх нь шинэ Засгийн газрын үндсэн зорилт байх болно гэдгийг мэдэгдэв.

Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно. Шинэ Засгийн газар монгол хүний хөгжлийг бодлогынхоо цөмд нь, иргэдийнхээ эрхийг шийдлийнхээ голд нь тавьж асуудалд ханддаг, ард түмний Засгийн газар байхыг эрхэм зорилгоо болгож ажиллана. Чадварлаг, бүтээмжтэй, эрүүл саруул, дэлхийд өрсөлдөх чадамжтай монгол хүний хөгжилд чиглэж, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын цогц реформыг эрчимжүүлнэ. Бүтээмж, гүйцэтгэл, үр дүнд суурилсан цалин хөлсний бодлогыг салбар бүрд нэвтрүүлнэ. Халамжийн тогтолцоонд шинэчлэл хийж, хамгийн сайн халамж бол хөдөлмөр эрхлэлт байх зарчмыг удирдлага болгоно. Тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулж, удирдлага менежментийг шударга, ил тод, мэргэжлийн хөрөнгийн удирдлагын тогтолцоонд шилжүүлнэ гэдгийг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ тодотголоо.

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Дотно найзуудтайгаа онлайнаар холбогдох нь ганцаардлыг бууруулдаггүй

TikTok эсвэл Instagram дээр найзуудтайгаа мессеж (DM) бичих нь таныг улам дотно болгоно гэж бодож байна уу? Тэгвэл тийм биш аж. Дэлгэрэнгүй

— Н.Ганбат   2026 оны 05 сарын 15

СОШИАЛ МЕДИАГ ХЯТАДУУД ЧИГЛҮҮЛДЭГ ҮҮ?

Калифорни мужийн Аркадиа хотын дарга Эйлин Ванг Хятадын тагнуул байсан гэж буруутгагдан шүүгдсэн билээ.Вангийн шүүхэд дэлгэгдсэн баримтууд дотор онцгой анхаарал татахуйц нэг баримт олдсон нь АНУ дахь Хятадын сүлжээ нь дан ганц тагнуулуудаар... Дэлгэрэнгүй

— Н.Ганбат   2026 оны 05 сарын 15

Санал болгох

Хятадад электрон тамхины татварыг 47 хувь болгон нэмэгдүүлжээ

БНХАУ 2021–2022 оноос вэйп (электрон тамхи)-ийг янжуур тамхитай адил ангилалд оруулж, маш хатуу зохицуулалт хийж эхэлсэн. Дэлгэрэнгүй

— Н.Ганбат   14 цагийн өмнө

Төрөөс дэмжлэг үзүүлж махны үнийг тогтворжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал/2026.05.16/ “Хүчит шонхор” зах болон нөөцийн мах борлуулах гэрээт цэгт ажиллаж, иргэд, худалдаа эрхлэгчидтэй уулзлаа. Нөөцийн мах олдохгүй байна, худалдааны төвөөр зарагдаж буй махны үнэ... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   16 цагийн өмнө