2024/04/25. Пүрэв гараг Дугаар: #2989

НОГООН ХУУДАС

Монгол улсын улаан номд орсон "Омуль" загасны талаар сонирхолтой баримтууд

— Б.Түвшинбаяр   2021 оны 06 сарын 18

"Ногоон хуудас" булангаар энэ удаа Байгаль нуурын унаган загас, Монгол улсын улаан номд багтсан "Омуль" цагаан загасны талаар сонирхолтой баримтууд хүргэж байна. 

Омуль нь Хулдын гэр бүлийн цагаан загас гэгддэг бөгөөд манай дэлхийн хамгийн гүн нуур болох Байгаль нуурын унаган загас юм. 1771-1772 онд Оросын эрдэмтэн Георгийн удирдлага дор хийгдсэн судалгааны явцад хамгийн түрүүнд омуль загас тэмдэглэгдсэн байдаг. Омуль загасны биеийн урт дунджаар 56 см, жин нь 2.5 кг хүрдэг. Үүнээс том байх нь ч бий. Байгалийн нөхцөлд дунджаар 16-20 жил насалдаг.

Омуль яг л харь гарагаас ирсэн гэмээр бусад загаснаас ялгарах маш онцгой сонин зүйл нь хэлэн дээрээ шүдтэй. Тэрбээр цэнгэг усанд төрдөг боловч давстай усанд ч  амьдрах онцгой чадвартай. Тиймээс Байгал нуурт идээшин тархаж, үржлийн үедээ нуурын цутгалуудаар дамжин өөр орны гол, нууруудад очдог  хагас нүүдлийн загас юм.

08 дугаар сарын сүүлээр усны температур +2-оос +3 хэм болоход үржилд орж нуурын цутгал, голуудад олноор цугларна.  Энэ үед зөвхөн эр загасны толгой, биеийн гадаргуу дээр будаа шиг жижиг цагаан бэржгэр товгорууд үүсдэг байна.  Харин эм загас жил бүр үржилд ордоггүй бөгөөд өөрийн амьдралын хугацаанд хоёроос гуравхан удаа л түрсээ шахаж амждаг нь тун хачирхалтай. 

Омулийн түрс хөврөлийн хөгжил нь маш удаан буюу өвөл мөсөн дор явагдах бөгөөд 180-200 хоног үргэлжлэн дараа жилийн хавар нь анхны авгалдайгаа гардаг байна. 

Уг загас нь мөстлөгийн үед анх үүсэж хөгжсөн цагаасаа л Байгаль нууранд тархан амьдарч байсан гэж судлаачид үздэг. Тиймээс Сиберьчүүд эртний түүхт энэ загасыг ихэд хүндэтгэн жил бүр “Омуля фистиваль” хэмээх баярыг тэмдэглэсээр ирсэн.  ОХУ 2004 онд уг загасыг ховордсон амьтны жагсаалтад оруулсан.

Харин 1956-1957 онд профессор А.Дашдорж Байгаль нуураас 14 сая омулийн жарамгайг зөөвөрлөн авчирч  Хөвсгөл нуурын Ханхын буланд нутагшуулсан байдаг. Улмаар уг загас нь 1997 онд Монгол улсын улаан номд нэн ховор зүйл амьтнаар бүртгэгдсэн.

Байгалийн омуль загасыг  үржлийн үед нь буюу жил бүрийн бүрийн 8 дугаар сарын 30-ний өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл агнахыг хуулиар хориглосон байдаг. Хэрэв энэ үед нь хууль бусаар агнасан тохиолдолд Монгол Улсын Амьтны тухай хуулийн 37.2-д зааснаар амьтны аймагт учирсан  хохирлыг нөхөн төлүүлнэ.


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Европын хэт халалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ

Европт уур амьсгалын өөрчлөлтийн улмаас агаарын температур нэмэгдэж, хүн тэсвэрлэхэд хэцүү хэт халуун нүүрлэж буй талаар Европын холбооны Коперникийн цаг уурын хяналтын албанаас мэдээлэв. 2023 оны уг тайланд, Цаг уурын нөхцөл байдал, тэр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 22

Загасчлалын хорио эхлэв

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл буюу загас түрсээ шахах үеэр агнахыг хориглодог. Энэ хугацаанд загасны тоо толгой 20 дахин үрждэг. Монгол орны загасны үржил хавар-зун, намар-өвлийн улиралд явагдах бөгөөд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 08

Санал болгох

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хоршоо байгуулах зэрэг хөтөлбөрт 5 их наяд төгрөг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2024.04.24/ дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван (тав)... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   3 цагийн өмнө

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр