2023/03/21. Мягмар гараг Дугаар: #2588

НОГООН ХУУДАС

"Монголын шилдэг байгалийн гэрэл зураг" олон улсын уралдааны шилдэг бүтээлүүд тодорлоо

— Ч.Баяржаргал   2022 оны 11 сарын 22

Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгээс зохион байгуулагдсан "Монголын шилдэг байгалийн гэрэл зургийн уралдаан 2022"  олон улсын уралдаан дүн гарч шилдэгүүдээ шалгарууллаа.

Тус уралдаанд дэлхийн нийт 8 улс орны 108 гаруй шилдэг уран бүтээлч нар 600 гаруй бүтээлүүд явуулсан бөгөөд тус бүрдээ Монгол орны гоо сайхан үзэмжийг харуулж чадсан шилдэг бүтээлүүд байв. Уралдаан,

  1. Үзэсгэлэнт байгаль, 
  2. Зэрлэг амьтан,
  3. Монгол ахуй гэсэн гурван төрлөөр тус бүр байр эзлүүлжээ. 

Ингээд "Монголын шилдэг байгалийн гэрэл зураг" олон улсын анхдугаар уралдааны Шилдэгийн Шилдэг гэрэл зургаар ЗИЗКА овогтой ПАУЛЬ-ын "Тэнүүлчин" зураг шалгарсан байна.

Гурван төрөлд шилдгээр шалгарсан бүтээлүүдийг хүргэж байна. 

Үзэсгэлэнт Байгаль" төрөлд тусгай байранд ЖАРГАЛСАЙХАН овогтой АМАРТҮВШИН - гийн "Диваажин" зураг

"Үзэсгэлэнт байгаль" төрөлд гуравдугаар байранд Санж овогтой  Нацагдоржийн "Цасан Ой" зураг

"Үзэсгэлэнт байгаль" төрөлд хоёрдугаар байранд Гончиг овогтой  Ган-Өлзийгийн "Хусан ойд" зураг

"Үзэсгэлэнт байгаль" төрөлд Тэргүүн байранд Батцэнгэл овогтой  Эрдэнэбулганы "Дэлгэрхаан Хайрхан" зураг 

"Монгол ахуй" төрөлд тусгай байранд Үрхэнсүрэн овогтой Одбаярын "Хүлэгт Баатар" зураг

"Монгол ахуй" төрөлд гуравдугаар байранд Намсрайжав овогтой  Сүхбатын "Тэнцвэр" зураг 

"Монгол ахуй" төрөлд хоёрдугаар байранд Бат-Ирээдүй овогтой Далайцэрэнгийн "Цаатан хүү"

"Монгол ахуй" төрөлд Тэргүүн байранд Пүрэвхүү овогтой  Баатарзоригтын "Төвөргөөн" зураг 

"Зэрлэг амьтан" төрөлд тусгай байранд БАЯНДОНОЙ овогтой ГАНТУЛГЫН "Гэртээ ирлээ" буюу Алтанхараацайн зураг 

"Зэрлэг амьтан" төрөлд гуравдугаар байранд ЧОЙЖИЛЖАВ овогтой  БАТЗАЯАгийн "Хулан" зураг 

"Зэрлэг амьтан" төрөлд хоёрдугаар байранд Г.Довчиндоржийн "Нууцлаг нэгэн амьтан" зураг

"Зэрлэг амьтан" төрөлд Тэргүүн байранд ГОМБОСҮРЭН овогтой  ЛУВСАН - ийн "Оройн Анд" зураг тус тус шалгарчээ. 

Уралдааны зохион байгуулагч нарын зүгээс Монголын гэрэл зурагчдыг дэлхийд таниулах, Монгол улс орноо гадагш сурталчлах томоохон зорилгыг тавин ажилласан бөгөөд шилдэг бүтээлүүд болон уралдаанд ирсэн бүтээлүүдээр каталог гаргаж олны хүртээл болгох юм.  

Уралдааны шилдэг гэрэл зургийн үзэсгэлэн 2022 оны 11 сарын 28-ны өдрийн 18:00 цагт Хаан Галлерейд нээлтээ хийнэ.

МБГЗН /Mongolian Landscape Photographers' Society / 


Хуваалцах



Тод тусгал

Бригадын генерал Г.Болор: Монгол эмэгтэйчүүд бусад орны эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрх дураараа бас тэвчээртэй

Монгол улсын анхны эмэгтэй бригадын генерал Г. Болор "Тод тусгал" ярилцлагын урилгыг хүлээн авав. Нэр төр, хөдөлмөр зүтгэлийн хүндэт эзэнтэй хувь хүний зорилго, улс орны энх тайван, батлан хамгаалах үүрэг хийгээд шаардлагын талаар ярилцлаа. Дэлхийд данстай монгол эмэгтэйн ур ухаан, эрдэм чадвар, холч харааг нэг ярилцлага бүрэн илэрхийлэхгүй ч "эх оронч" байх явдал нь чухам юу вэ гэдгийг товчхон танд өгүүлэх буй заа. Түүний боловсролын түүхийг энд бичих нь хэт уртдах ба Бригадын генерал хэргэм олгож монгол төр түүнийг батламжилсан билээ ...

— Б.Батцэцэг   2023 оны 03 сарын 07

Холбоотой

Айл бүр хашаандаа нэг мод тарихад нийслэл хот маань ногоон болох боломжтой

Ой мод хүний уушгинаас арай өөр. Хүний уушги хүчилтөрөгч ялгаруулж чаддаггүй бол мод хүчилтөрөгчөөр хангагч юм. Хүн төрөлхтний амьсгалах цэвэр агаар, хүчирлтөрөгчийг үйлдвэрлэж, харин үйлдвэр, машин зэргээс гарах хорт утаа, тоосыг өөртөө... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   22 цагийн өмнө

Боловсон ариун цэврийн байгууламжгүй баазуудын газар ашиглах эрхийг цуцална

"МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛ" болгон зарласантай холбогдуулан  "ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ-ЦЭВЭР ОРЧИН" бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид, 21 аймгийн Засаг дарга нар, Улсын тусгай хамгаалалттай... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 03 сарын 09

Санал болгох

Энэ жилдээ ЭРҮҮЛ ЖИНДЭЭ хүрцгээе

ЭМЯ-аас өнөөдөр "Энэ жилдээ эрүүл жиндээ" аяныг үндэсний хэмжээнд эхлүүлж буй талаараа мэдээлэв.Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд: Хүн амын дунд эрт илрүүлэг, шинжилгээг 2022 оны 5 сарын 1-нээс эхэлсэн. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   15 цагийн өмнө

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ хаврын чуулганаар эцэслэн батална

Өнөөдөр "Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл" болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан болсон. Засгийн газраас өргөн барьсан Аялал жуулчлалын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   16 цагийн өмнө