2023/05/31. Лхагва гараг Дугаар: #2659

НОГООН ХУУДАС

Монголын цэнгэг уст том нууруудын нэг "Хар ус" нуурыг хамгаалах ажлыг эхлүүлэв

— Ч.Баяржаргал   2023 оны 05 сарын 25

МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үүрэг, чиглэл болгосноор Хар ус нуур орчмын экосистемийг хамгаалах цогц ажил эхэлсэн талаар БОАЖЯ-аас мэдээлэв.

Уг ажлын хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, БОАЖЯ, Усны газрын хамтарсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байгаа аж. 

Хар ус нуур орчмын экосистемийн бохирдлын шалтгаан:

  • Цутгал голуудын бохирдол
  • Заарт харх буюу ондатрын тоо хэмжээ хэт нэмэгдсэн нь  нуурын экосистемийг алдагдуулсан
  • Малаас үүдэлтэй бохирдол
  • Суурин газруудын хур хогноос үүдэлтэй бохирдол
  • Дөргөний усан цахилгаан станцын үйл ажиллагааны сөрөг нөлөөлөл 
  • Нуурын эрэг орчимд усны өвс ургамал ургаж замагшсан зэрэг хүний буруутай үйл ажиллагаанаас олон төрлийн бохирдол үүссэн байна.

Монгол Улсын 3 дахь том нуур, Их нууруудын хотгорын амин судас болсон Хар ус нуурын экосистемийг хамгаалах нь байгаль экологийн өндөр ач холбогдолтой.  

Хар ус нуураас Хар нуур, Дөргөн нуур, Хяргас нуур, Айраг нуурууд хамааралтай байдаг учир энэ хамгааллын ажил зөвхөн Хар ус нуурыг хамгаалахаас гадна Монгол орны баруун бүсийн томоохон гол, нууруудыг цогцоор нь хамгаалах ажил юм.

Хар ус нуур нь манай орны 1000-аас дээш км.кав талбайтай дөрвөн нуурын нэг. Нуурын талбай бүх арлуудын хамтаар 185.920га бөгөөд өргөнөөр 25.8км, уртаар 72.2 км хэмжээтэй. Хар ус нуур хэдийгээр том талбайтай боловч маш гүехэн, цэнгэг устай нуур. Хамгийн гүн нь 4.4м, дундаж гүн нь 2м хүрдэг. Энд 200 гаруй зүйлийн нүүдлийн шувууд өндөглөн зусдаг нь бүс нутгийг хамгаалах олон улсын ач холбогдлыг нэмэгдүүлдэг. 

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Бүх нийтийн мод тарих өдрүүдээр 23.3 мянган тарьц суулгац олгоно

Бүх нийтээр мод тарих өдөр энэ сарын 11-нээс 19-ны өдрүүдэд болно. Ойн газраас 23.300 ширхэг тарьц, суулгацыг дараах найман байршилд олгоно. Мод тарих үйл ажиллагаа иргэдэд нээлттэй. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2023 оны 05 сарын 15

Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023.03.20-ны өдрийн тушаалаар Улсын тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 05 сарын 01

Санал болгох

Өмнө нь товлолын дагуу вакцин хийлгэсэнг үл харгалзан бүх хүүхэд улаанбурханы вакцинд хамрагдах ёстой

Хаврын “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг энэ жил “Улаанбурхан өвчнөөс хамтдаа сэргийлье” уриан дор явуулж эхэлсэн талаар өнөөдөр /2023-05-30/ Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.Энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтын ээлжит... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   15 цагийн өмнө

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх үйлчилгээний газрууд ариун цэврийн өрөөгөө үнэгүй ашиглуулна

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас ариун цэврийн байгууламжийн талаар мэдээлэл өгөв.Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний бүх байгууллагын ариун цэврийн өрөөг иргэд, жуулчдад үнэгүй, нээлттэй болгох боломжийг... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   19 цагийн өмнө