2025/05/14. Лхагва гараг Дугаар: #3373

ОНЦЛОХ

Н.Одонгуа: Сувилахуйн дэд захирлын бүтэцтэй болж, сувилагч нартаа цэргийн цол олгох боломж бүрдлээ

— Ч.Баяржаргал   2025 оны 05 сарын 08

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн 9 дэх удаагийн "Эрдмийн чуулган-2025" өнөөдөр боллоо. Эрдэм шинжилгээний хурал нь "Сувилахуйн эрдмийн чуулган" ба эмч мэргэжилтнүүдийн "Эрдмийн чуулган" гэсэн хоёр хэсгээр зохион байгуулагдаж нийт 65 эрдэм шинжилгээний бүтээл хэлэлцэж, хууль сахиулах байгууллагын албан хаагчдад хийсэн үзлэгийн дүн, судалгаануудыг танилцууллаа.

Энэ үеэр  ТТАХНЭ-ийн захирал, АУ-ны доктор, дэд профессор, дэд хурандаа Н.Одонгуагаас тодруулга авав. 

Тэрбээр, Энэ жилийн чуулганаар Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар 21 аймагт ажиллаж буй хууль сахиулах байгууллага болон, дотоодын цэргийн байгууллагат ажиллаж буй ажилтан, албан хаагч, түүний гэр бүлийн хүмүүсийг эрт илрүүлэх, үзлэг шинжилгээнд хамруулж, эхний үр дүнг өнөөдөр хэлэлцүүлж байгаа нь онцлог хэмээв. 

Уг эрт илрүүлгээр хууль сахиулах байгууллагын ажилтан, албан хаагчдын дунд таван төрлийн өвчлөл өндөр байгааг тодорхойлжээ. Тухайлбал, хоол боловсруулах замын эмгэгүүд буюу ходоодны шарх, элэгний өөхлөлт, цөсний чулуу, шамбарам зэрэг мэс засал хийлгэх шаардлагатай өвчлөлүүд нэлээдгүй байна. Мөн сэтгэл зүйн үнэлгээ хийхэд, үзлэгт хамтрагдсан гурван хүн тутмын нэг нь ямар нэгэн сэтгэл зүйн асуудалтай байна. 

Нийт бие бүрэлдэхүүний 65 орчим хувь нь биеийн жингийн илүүдэлтэй буюу таргалалттай байна.

Эдгээр өвчлөлийг үүсгэж буй шалтгааныг AI хиймэл оюуны программ ашиглаж боловсруулалт хийхэд, Хамгийн нэгдүгээрт ажилласан жил нөлөөлж байна. Олон жил ажилласан байх тусмаа өвчлөлд өртсөн байна. Мөн 18-35 насны залуусын дунд зүрх судасны өвчлөл хамгийн өндөр байна. Түүнчлэн ажлын байран дахь стрессийн нөлөөтэйгөөр өвчлөл ихсэж байгааг харуулсан. Бас нэг анхаарах зүйл нь хорт зуршил, тамхины хэрэглээ өндөр байна. Эдгээр хүчин зүйлсийн улмаас өвчлөл үүсэж байгаа үр дүнг танилцууллаа. Дээрх үр дүнгээс харсан ч тэр, Монгол эрчүүдийн дундаж наслалтыг уртасгах, эрчүүд чанартай амьдрах, эрүүл чийрэг байхын тулд ямар интервенц хийх талаар нэн ялангуяа хууль сахиулах байгууллага буюу эрчүүд давамгайлсан энэ салбарт илүү анхаарах ёстой гэдгийг хэлэлцэв. 

Өнөөдрийн эрдмийн чуулганаар албан хаагчдын дунд өвчлөл үүсгэж буй эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэг, судалгаагаар гаргаж ирсэн тул цаашид ямар хариу арга хэмжээ авахаа бодлогын түвшинд ярина гэв.

Мөн тэрбээр, Үдээс өмнөх "Сувилахуйн эрдмийн чуулган" хэлэлцүүлгээс дараах хоёр судалгааг онцоллоо. 

ТТАХНЭмнэлэг нь харьяал харгалзахгүйгээр гэмтлийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлж эхэлсэнтэй холбоотойгоор сувилагч нарын ажлын ачаалал нэмэгджээ. 

Нэг сувилагч нэг үйлчлүүлэгчид 15-21 төрлийн сувилахуйн тусламж үзүүлж байна. 

Тухайлбал, Толгой угаах, гэмтэлтэй хүний хэвтэр солих, хүйтэн жин тавих, өвчин намдаах эм тариа хийх, амин үзүүлэлт шалгах гэх мэт нэг хүнд 21 төрлийн тусламж үзүүлж байна. Энэ нь бусад тасгийн сувилагчдаас гэмтлийн сувилагчийн ачаалал 4 дахин нэмэгдсэнг харуулж байна. Тиймээс туслах сувилагч болон үндсэн сувилагчийн орон тоог зайлшгүй нэмэх ёстой гэдгийг судалгаанаас харсан. Удирдлагын зөвлөгөөнөөр энэ асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Хууль зүй, дотоод хэргийн яам дэмжих байх гэж бодож байна.

Дараагийн судалгаа нь, 

Ээлжид гардаг сувилагч нарын ачаалал их, стресс өндөр байгаа байдал нь жингийн илүүдэлтэй болоход нөлөөлсөн. Үүнийг дагаад сэтгэл гутрал өндөр байна. 

Сувилагч хүнийг эмчийн туслах л гэж боддог хандлага үйлчлүүлэгч нарт байна. Эмнэлгийн хэмжээндээ сувилахуйн үйл ажиллагаанд үнэлгээ хийхэд сувилагч нар мэргэжлийн хувьд үйлчлүүлэгчдээс өндөр үнэлгээ авсан. Гэсэн хэдий ч сувилагчийг хүндлэх хүндлэл, харилцааны асуудал дээр дорд үзэх хандлага сувилагч нарт тодорхой хэмжээгээр сэтгэл ханамжгүй байхад нөлөөлж буй. Сувилагч бол эмчийн туслах биш. Бие даасан шинжлэх ухаан, дээд боловсролтой төгсдөг, бүр цаашлаад сувилагч доктор профессорууд ч их болсон. 

Иймд манай эмнэлэг сувилагчийн нэр хүндийг өсгөх зорилгоор хоёрхон хоногийн өмнө Сувилахуйн дэд захирлын бүтэц батлуулсан нь онцлох үйл явдал болж байна. Сувилахуйгаа илүү өндөрт тавьж байна гэсэн үг. Сувилахуйн стандарт, тусламж үйлчилгээ сайжирч байж эмнэлгийн нийт тусламж үйлчилгээ сайжирна. Хүний биед хамгийн түрүүнд хүрдэг хүн бол сувилагч. Тиймээс сувилагч мэргэжлийн нэр хүндийг өсгөх, зохих ёстой орон тоон дээр нь ажиллуулах боломж бүрдэнэ. 

ТТАХНЭ-ийн сувилагч нар цэргийн цолтой байх боломж хаагдмал байсан бол энэ удаа Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар сувилагч нар гэрээт ахмад, гэрээт ахлах ахлагч болох боломжтой болж байгаа. Ингэснээр цэргийн нэмэгдэл авах, ажилсан жилийн хугацааг цэргийн хүмүүсийн ажилласан жилээр тооцох боломжуудыг гаргаж өгч байгаагаараа энэ жилийн чуулган их онцлог болж байна. Сувилагч нар маань ч үүнд сэтгэл хангалуун байгаа" гэлээ.

 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Статистик: Нийт сувилагчдын 47 хувь нь мэргэжлээрээ ажилладаггүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд “Сувилагч тандаа баярлалаа-2025” улсын зөвлөгөөн болж байна. Энэ жил Олон улсын сувилагчдын өдрийг “Сувилагчдаа дэмжиж эдийн засгаа бэхжүүлье” уриан дор 30 дахь жилдээ... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

СУДАЛГАА: Даралт ихсэлт, тамхидалтаас шалтгаалсан тархины харвалтын эрсдэл өндөр хувьтай байна

"Эрдмийн чуулган-2025" 9 дэх удаагийн эрдэм шинжилгээний хурал ТТАХНЭ дээр өнөөдөл болсон. Тус эмнэлгийн Мэдрэлийн төвийн  их эмч М.Гантуяа "Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллагуудын албан хаагчдын тархины... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 05 сарын 08

Санал болгох

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах хэлэлцүүлэг боллоо

Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ын төсөл, гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийн гол үзэл баримтлалыг танилцуулах хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.Хэлэлцүүлгийг нээж, Хууль зүй дотоод хэргийн яамны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   7 цагийн өмнө

6-р сарын 1-ээс сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэлд дугаар олгоно

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас өнгөрсөн оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   9 цагийн өмнө