2024/03/29. Баасан гараг Дугаар: #2962

ОНЦЛОХ

Намрын улиралд сонгино, архи хэрэглэхийг цээрлэнэ

— Ч.Баяржаргал   2022 оны 10 сарын 06

Жилийн дөрвөн улиралтай манай орны хувьд цаг улиралтайгаа уялдуулан идээ ундаагаа сонгох, явдал мөрөө зохицуулах нь эрүүл мэндэд зайлшгүй чухал юм.

Анагаах ухааны сурвалж бичигт “Амттай шимтэй идэш уушинд хэтэрхий шунахайран цээрлэлийг умартан үл тэвчвээс өвчин эмгэг нь үл мэдэгдэм нууц далдаар болох юм. Энэ нэгэн цагийн амттанд автагдаад зуу наслах биеэ бодолхийлсэнгүй явдал мөн тул юутай харамсалтай” гэсэн байдаг.

Нар, сар, од, гараг эрхсийн хоорондын шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор тодорхой хэмнэлтэйгээр улирал солигдож өөрчлөгддөг. Жил, сар, өдөр, цаг, минут, секунд гээд нарийн тогтсон хэмнэл бий. Энэ хэмнэлтэй уялдаад хүн, ургамал, амьтанд зүй ёсны өөрчлөлтүүд ордог. Мод ургамал гэхэд хавар нахиалаад, зун нь цэцэглээд, намар үр нь гарч, өвөл унталтын байдалтай байдаг. Үүнтэй адил био хэмнэл, сав ертөнц, од, гараг эрхсийн хэмнэл хөдөлгөөнөөс шалтгаалаад таван махбод өөрчлөлтөд ордог. Гурван махбод буюу хий, шар, бадган ч ихсэх, багасах, тэнцвэржих гэсэн хэмнэлд орно. Энэ бол байгалийн зүй ёсны үзэгдэлд зохицсон өөрчлөлт. Тиймээс үүнийг маш сайн таниад тухайн үед нь хоол унд, нойр, ажил үйл, эм, эмчилгээг тохируулах хэрэгтэй байдаг.

Намрын улиралд тохирох идээ ундаа

Амтлаг, гашуун, эхүүн амтыг голлож хоормог, хатаасан өрөм, ногоо жимс голлон иднэ. Эдгээр хоол хүнсийг тохируулан хэрэглэх нь шарын мөн чанарыг аривдуулахгүйгээр тэнцвэртэй байлгаж, өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ. Сонгино, архийг цээрлэнэ. Хаврын улиралд хэрэглэх нь тохиромжтой бөгөөд хий, бадганы билэг чанар дарах үйлчилгээтэй байдаг. 

Намрын улиралд баримтлах явдал мөр

Хэт халууцахгүй сэрүүн газар байх, биеийн хүчний ачааллыг хэвийн байлгаж, уурлаж бухимдахаас зайлсхийн бие хийгээд сэтгэлээ тогтуун дөлгөөн байлгах хэрэгтэй.

Анхаарвал зохих зүйлс

Намрын улиралд хийн бэлгэ чанар жам ёсоороо харьцангуй амарлиад шарын долоон бэлгэ чанар ихэсдэг. Энэ тохиолдолд цус, шарын махбодын хувь дийлэнх оршдог эрхтнүүдийн өвчлөл гарах магадлалтай гэсэн үг юм. Мөн архаг хууч буюу цус, шарын бэлгэ чанарын хямрал биед урьд нь үүсээд архаг хэлбэртэй болсон өвчнүүд намрын улиралд хөдлөх, илэрч гарах эрсдэлтэй. 

НЭМҮТ

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Цас орж шуурч байгаатай холбоотойгоор цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарчээ

Нийслэлд их хэмжээний цас орж, шуурч байгаагаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарч, БЗД-ийн Цайз, Алтан-Өлгий, Газарчин, СБД, ЧД-ийн Зуслан чиглэлийн Ар согоот, Гоодой, Согоот, Сурагчийн гудамжууд, СХД-ийн Ханын материал, Тоосгоны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 27

0-5 насны хүүхдийн дараах багц үзлэг шинжилгээний зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцаж байна

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар 0-18 насны хүүхдийн шимтгэлийг төр хариуцан төлж сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиар тооцон ЭМД-ын санд шилжүүлдэг. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн 0-5 насны багцын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 26

Санал болгох

Улсын хэмжээнд 1.3 сая хүн эрт илрүүлэх үзлэгт хамрагдаад байна

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2022 оны 05 сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 сарын 21-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 1.351.546 хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 40 хувийг эзэлж байна.Үзлэгт... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   9 цагийн өмнө

И-Монголиад эмийн жор, шинжилгээний хариу зэрэг мэдээллийг бүрэн шилжүүлжээ

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрсэн үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   10 цагийн өмнө