2024/04/25. Пүрэв гараг Дугаар: #2989

ОНЦЛОХ

Насанд хүрээгүй гэрч, хохирогчоос мэдүүлэг авахад зориулсан жишиг өрөө байгууллаа

— Ч.Баяржаргал   2022 оны 07 сарын 05

Нийслэлийн хэмжээнд анх удаа “Насанд хүрээгүй гэрч, хохирогчоос мэдүүлэг авах өрөө”-г байгууллаа. Өнгөрсөн оны байдлаар нийслэлийн хэмжээнд 800 гаруй хүүхэд гэмт хэргийн гэрч, хохирогч болсон судалгаа гарчээ. Тэдгээр хүүхэд цагдаагийн байгууллагад удаа дараа биеэр очиж мэдүүлэг өгөх шаардлагатай болдог. Энэ нь хүүхдийн амьдралд хар толбо үлдээгээд зогсохгүй сэтгэл зүйд нь хүндээр тусдаг учраас нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт жишиг “Насанд хүрээгүй гэрч, хохирогчдоос мэдүүлэг авах өрөө”-г байгуулсан байна. Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч Н.Баярчимэг дараах мэдээллийг өглөө. 

Хүүхэд цагдаагийн газарт очиж мэдүүлэг өгөхдөө сэтгэл зүйн хувьд айдастай, сэтгэл зүйн  тогтворгүй байдлаас болж худлаа мэдүүлэг өгөх, өгсөн мэдүүлгээсээ буцах зэрэг асуудалтай тулгардаг. Тэгвэл “Насанд хүрээгүй гэрч, хохирогчдоос мэдүүлэг авах өрөө”-г байгуулснаар хүүхэд цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг өгөхгүй, хүүхдээс байцаалт авах цагдаа нар энгийн хувцастай байх, хүүхдийн орчин бүрдсэн газарт мэдүүлэг авах нь хүүхдийг сэтгэл зүйн хувьд айж эмээхгүй, тайван байлгах нөхцөл боломжийг бүрдүүлж буй юм. 

Хүүхдийн байгууллагын дэргэд тусгайлсан өрөө байгуулснаар хүүхдүүд цагдаагийн байгууллага руу очихгүй, цагдаа нартай уулзахгүйгээр чөлөөтэй, хүүхдэд ээлтэй орчинд гэмт хэргийн талаарх үнэн, зөв мэдээллийг өгөх боломж бүрдэнэ. Тус өрөө нь номын болон тоглоомын булантайгаас гадна хүүхдээс мэдүүлэг авах үед  сэтгэл зүйч, хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь хамт байж, хүүхэд айх аюулгүйгээр мэдүүлэг өгөх боломжийг бүрдүүлснээрээ онцлог. 

Өрөөг Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т буюу дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэд байгуулсан. Аль нэг хууль, хүчний байгууллагын дэргэд биш. Эхний ээлжид Сонгинохайрхан дүүрэгт гэмт хэргийн гэрч, хохирогч болсон 16-18 насны хүүхдүүд тус өрөөнд мэдүүлэг өгч байгаа. Цаашдаа 16-аас доош насны хүүхдүүдийг тус өрөөнд мэдүүлгээ хуулийн дагуу өгдөг болгоход анхаарч ажиллаж байна. Тэгэхээр Сонгинохайрхан дүүргийн хэмжээний гэрч, хохирогч хүүхдүүд бүгд тус өрөөнд мэдүүлэг өгдөг болно. Энэ өрөөг жишиг болгон байгуулсан нь цаашид бусад газарт байгуулах шаардлагатайг харуулж буй юм.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан МУ-ын иргэн "Н"-г Турк улсаас албадан баривчлав

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Н”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Турк... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   12 цагийн өмнө

Он гарсаар мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт 125 хүн холбогджээ

Прокурорын байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 223 хэрэгт хяналт тавьж, 62 хүнд холбогдох, 34 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ.Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон 125 хүний 2.4... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   14 цагийн өмнө

Санал болгох

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   10 цагийн өмнө

Гал унтраахад хэрэглэгдэх дрон, робот, алба хаагчдын хувцас хэрэглэл зэрэгт 25 тэрбум төгрөгийн төсөв баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэр, Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өгөв. 1. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   11 цагийн өмнө