2024/04/20. Бямба гараг Дугаар: #2984

НОГООН ХУУДАС

Нэг ширхэг зай 4 мкв талбайг хордуулж, 800 мянган литр ус бохирдуулдаг

— Ч.Баяржаргал   2021 оны 10 сарын 30

Хорт бодис агуулсан зай газрын хөрсөнд шигдэж, илжирч, агаарт уусан задарч бид түүгээр нь амьсгалдаг.  Тиймээс дахин цэнэглэх зориулалттай ЛИТИУМ ИОН (Li-ion) тэмдэглэгээтэй зайг хэрэглэж нэг удаагийн зайнаас татгалзан, байгаль орчноо хамгаалахыг уриалж байна. 

Нэг ширхэг зай 4 метр квадрат талбайг хордуулж, 800 мянган литр ус бохирдуулдаг.

Зайг амандаа хийх нь сэтгэн бодох чадварыг удаашруулах, амтлах чадварыг алдагдуулах, хэл ярианы гажиг үүсгэх эрсдэлтэйг НЭМҮТ-өөс сэрэмжүүлсэн юм. 

Зай нь аюултай хог хаягдалд ордог учраас ахуйн хогтой хамтад нь шууд хаяж болохгүй. Тэгвэл хаягдал зайг шууд байгальд хаяхгүйгээр хаягдал зай цуглуулдаг цэгүүдэд өгч, зориулалтын дагуу устгуулах боломжтой. 

Монгол улсын хилээр хаягдал батерей гаргах нь асар их зардалтай байдаг бөгөөд зөвхөн устгах л боломжтой байдаг. Дахин ашиглах боломжгүй аюултай хог хаягдал болох зайг аль болох ашиглахгүй байх, дахин цэнэглэх зориулалттай зай сонгож хэрэглэхийг уриалъя.

Хэрэв та хаягдал батарейг хаана өгөхөө мэдэхгүй байгаа бол өөрт хамгийн ойр байрлах "CU" сүлжээ дэлгүүрт хаягдал батарей цуглуулах хогийн саванд хийх боломжтой шүү. 


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   өчигдөр

Холбоотой

Загасчлалын хорио эхлэв

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл буюу загас түрсээ шахах үеэр агнахыг хориглодог. Энэ хугацаанд загасны тоо толгой 20 дахин үрждэг. Монгол орны загасны үржил хавар-зун, намар-өвлийн улиралд явагдах бөгөөд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 08

Аккумлятор дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо

Монгол Улсын хэмжээнд автотээврийн хэрэгслийн ашиглалтаас хасагдсан хар тугалгат-хүхрийн хүчлийн батерейг хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, устгах, түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах анхны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 27

Санал болгох

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Энэ амралтын өдрүүдэд буюу дөрөдвүгээр сарын 20-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурна.Ихэнх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ

“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталлаа. “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр