2026/07/14. Мягмар гараг Дугаар: #3799

ОНЦЛОХ

"Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар" арга хэмжээг төсвөөс хөрөнгө гаргахгүйгээр хэрэгжүүлнэ

— Ч.Баяржаргал   2026 оны 05 сарын 28

Боловсрол, сургалтын үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан болон дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан контент, сургалтын сан, платформыг хөгжүүлэх, хүүхэд бүрийг компьютер, анги, танхим бүрийг ухаалаг самбартай болгох зорилгоор "Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар" арга хэмжээг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа. Тогтоолыг энэ оны есдүгээр сарын 1-ээс хэрэгжүүлнэ. 

Арга хэмжээг 2026-2028 онд үе шаттайгаар хэрэгжүүлэх төлөвлөгөө баталж, хэрэгжилтийг зохион байгуулах, шаардагдах хөрөнгийн тооцоо, судалгаа, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг тодорхойлж, төсвөөс хөрөнгө гаргахгүйгээр зээл болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх боломжийг судлан, шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нарт даалгалаа.

"Чөлөөлье" санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогын хүрээнд боловсролын салбарт "Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье" арга хэмжээг 2026-2028 онд хэрэгжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд хот, хөдөөгийн болон улсын, хувийн сургуулийн чанарыг ялгааг арилгах чиглэлээр нэг ижил орчинд, хүүхэд бүрийг хүртээмжтэй хэрэглэгдэхүүнтэй, интернэттэй, компьютертой болгохоор зорьж байна. Ингэж байж ялангуяа, алслагдсан сум, суурин газрын хүүхдүүд мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлөгдөнө гэдгийг Ерөнхий сайд онцолж байна. 

Улсын хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилд төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын 717 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Нэг цахим төхөөрөмжид ногдох хүүхдийн тоо 11 (1:11) байна. 18,838 анги танхимын 3,362 нь ухаалаг самбартай байна.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

НЭМГ: ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал 2026 оны долоодугаар сарын 2-ны өдөр болж, баяр наадмын үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдал болон цаг үеийн асуудлуудыг... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 07 сарын 02

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО БАЙГУУЛАГДЛАА

Монголын эрүүл мэндийн салбарт анх удаа эмч, сувилагч, эрүүл мэндийн байгууллагын ажилтан, судлаач болон салбарын залуу мэргэжилтнүүдийг нэгтгэсэн "Эрүүл мэндийн салбарын залуучуудын холбоо" байгуулагдлаа.Тус холбоо нь эрүүл мэндийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 07 сарын 02

Санал болгох

“Хотхоны бага сургууль” байгуулж, 10 мянган хүүхдийг хамруулна

“Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа.Төрийн өмчийн сургуулийн бага ангийн бүлэг дүүргэлтийг бууруулах, суралцагчдыг гэрт нь ойр сургуульд суралцах... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 07 сарын 08

МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк албан ёсоор гүйлгээнд гарлаа

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан дурсгалын шуудангийн маркийг "Монгол шуудан" ХК-тай хамтран бүтээж, албан ёсоор гүйлгээнд гарган нээлтийн ёслолыг зохион байгуулав.Нээлтийн арга хэмжээнд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 07 сарын 08