2023/09/25. Даваа гараг Дугаар: #2776

ОНЦЛОХ

Нэг уут бэлгэнд дунджаар 200-400г сахар агуулагддаг нь зөвлөмж хэмжээнээс 10 дахин их байна

— Ч.Баяржаргал   2023 оны 05 сарын 30

Хүнсний худалдааны чиглэлээр ажиллаж буй газруудад хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг жижиглэн савлахдаа дагалдах шошгын мэдээллийн шаардлагыг хангуулж хэрэглэгчдэд хүргэх, хүүхдийн бэлгэнд шинжилгээ баталгаажилттай, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал алдагдаагүй, хаяг, шошгын мэдээлэл шаардлага хангасан, сахарын орц бага бүтээгдэхүүн сонгохыг мэргэжлийн байгууллагаас анхааруулав.  

Хүүхдийн сахарын өдрийн зөвлөмж хэмжээ нь 2-18 насанд 20-25г байдаг. Энэ нь 6 цайны халбагаас хэтрэхгүй байх ёстой юм. Нэг уут бэлгэнд дунджаар 200-400 г сахар агуулагдаж байдаг тул хүүхдийн бэлгэнд зориулж амттан худалдаж авахдаа эрүүл хүнс сонгоорой.

Иргэд та бүхэн баярын өдөр хүүхдэдээ бэлэг сонгохдоо дараах зөвлөмжийг дагана уу. 

  1. Тасалгааны температур нь бичил биетэн үржих таатай нөхцөл болдог тул баярын үеэр их хэмжээгээр бэлдсэн хоол, салат, зуушыг тасалгааны хэмд хадгалахаас зайлсхийж, хөргүүрт зөв хадгалан хэрэглэх;
  2. Багцалж боосон хүүхдийн бэлгэнд орсон бүтээгдэхүүн нэг бүрийн хаяг шошго, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал, хадгалалтын хугацааг нягталж, сахарын агууламж багатай хүнсний бүтээгдэхүүнийг сонгох;
  3. Ил задгай болон гар дээрээс бохирлогдсон гэмтсэн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх;
  4. Цахим сүлжээний худалдаанаас гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, согтууруулах ундаа худалдан авахгүй байхыг зөвлөж байна.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Нохой, муурын үржил хязгаарлах ажлыг дүүргүүдэд зохион байгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэнгүй нохой, муурын тоо толгойг хүнлэг энэрэнгүй байдлаар багасгахаар “Гэр хорооллын тэжээвэр нохойны үржил хязгаарлах мэс ажилбар хийх” ажлын тендер сонгон шалгаруулалтыг 3 багц болгон зарлаж шалгарсан... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   6 цагийн өмнө

Хамгийн их бохирдолтой бүсэд нийслэлийн хүн амын 53 хувь буюу 844,646 иргэн амьдарч байна

лаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах бодлогын цогц судалгаа, богино болон урт хугацаанд бохирдлыг бууруулах шийдэл, арга хэмжээний талаар Хотын дарга Д.Сумъяабазар мэдээлэл өглөө.Улаанбаатар хотын агаарын бохирдол нь дулааны цахилгаан... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 09 сарын 22

Санал болгох

Жилийн хугацаанд 17 автобус шатав

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн талаар дараах мэдээллийг өгөв. Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир: Улаанбаатар хотод үйлчилгээнд явж байгаа автобуснуудын дийлэнх нь 10-12 жилийн насжилттай болсон. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   20 минутын өмнө

Аялал жуулчлалын салбарынхан 63.6 тэрбум төгрөгийн татвар төлжээ

НҮБ-ын Дэлхийн Аялал Жуулчлалын байгууллагын сүүлийн судалгаагаар Олон улсын аялал жуулчлал нь 2023 оны 1-р сараас 7-р сарын хүртэлх датагаар цар тахлын өмнөх үеийнхээс 84%-д хүрсэн бөгөөд аялал жуулчлалын түүхэнд тохиолдсон хамгийн хүнд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   1 цагийн өмнө