Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал 2026 оны долоодугаар сарын 2-ны өдөр болж, баяр наадмын үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдал болон цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ.

Хурлаар НЭМГ-ын дарга Н.Наранбаатар, Нийслэлийн Засаг даргын шуурхай хурлаас өгсөн үүрэг, чиглэлийг танилцуулж, харьяа байгууллагуудад хэрэгжилтийг ханган ажиллахыг үүрэг болгосон байна.
Тодруулбал, Үндэсний их баяр наадам болон Дэлхийн адууны өдөр-ийн арга хэмжээний үеэр иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, баярын өдрүүдэд ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг томилох, түргэн тусламжийн автомашины техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, яаралтай тусламжийн багаж, тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэн ажиллахыг үүрэг болгожээ.

Мөн "Чөлөөлье" аяны хүрээнд цахим жор, тайлан мэдээний ачааллыг бууруулах, улаанбурхан өвчний тархалтын нөхцөл байдалд хариу арга хэмжээг эрчимжүүлэх, байгууллагуудын хэрэгжүүлж буй ажлын үр дүнг иргэдэд ил тод, нээлттэй мэдээлэх чиглэлээр холбогдох үүрэг, чиглэл өгсөн байна.
Хурлын төгсгөлд хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан харьяа эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, холбогдох албан тушаалтнуудад хэрэгжилтийг шуурхай хангаж ажиллах талаар үүрэг, чиглэл өглөө.


$ ДОЛЛАР: 2,848.87
ЕВРО: 3,390.44
¥ ИЕН: 25.77