2024/03/29. Баасан гараг Дугаар: #2962

НОГООН ХУУДАС

Нэн ховор зүйлийн "Цагаан амар загас" нь усыг намагтахаас сэргийлдэг

— Ч.Баяржаргал   2021 оны 06 сарын 24

"Ногоон хуудас" булангаар энэ удаа Мөрөгийнхөн овгийн "Цагаан амар" загасны талаар мэдээлэл хүргэж байна. 

Цагаан амар загасны биеийн урт 120 см, жин 40 кг хүрдэг. Нуруу шаравтар саарал, хажуу алтлаг бараан, хэвлий хэсэг нь цайвар шаргал туяатай, хэвлийгээс бусад хэсгийн хайрс захаараа бараан эмжээртэй байдаг.

Хөрөө шиг хүчирхэг шүдтэй уг загас нь ямар ч хатуу ургамлыг таслан жижиглэж, өдөрт өөрийн биеийн жингийн 40 хувьтай тэнцэх хэмжээний ургамал иддэг. 

Зарим тохиолдолд уснаас үсрэн гарч ургамлын навч, шилбийг таслан идэж чаддаг.  Мөн усны температур 12 хэмээс доош буувал хооллох чадвар нь 2 дахин буурч 10 хэм хүрэхэд хооллохоо больдог байна.

Цагаан амар загас нь өвөл хооллохгүй, голын цүнхээлд олноороо бөөгнөрөн өвөлжинө. Энэ үед арьснаас нь маш их салст ялгарч бие нь яг л хүр хорхойн үүр шиг болдог нь хачирхалтай.  Түүнчлэн усанд угаагдаж буй салстыг нь загасчид  “гоймон” хэмээн нэрлэдэг байна.

Зүүн өмнөд Азийн Индо-Малайн мужаас гаралтай жинхэнэ цэнгэг усны загас гэгдэх цагаан амар нь зун усны температур +26-аас +30 хэм болоход түрсээ усны мандал дээр хэсэгчлэн шахдаг онцлогтой.  

Эм загасны биеийн хэмжээнээс хамааран 237-1686 мянга, дунджаар 800 мянган түрсийг шахдаг.

Дөнгөж төрсөн авгалдай нь бусад загастай харьцуулахад маш хурдан өсөлттэй учир 3 хоногийн дараа биеийн урт 6.9 мм орчим болж, усан дахь хөвмөл амьтдаар хооллодог. Харин биеийн урт нь 3 см  орчим болмогц усны ургамлаар хооллож эхэлдэг байна.  7-8 насандаа биеийн урт 65-70 см хүрэхэд бэлгэ боловсорч үржилд орно.

 

“Ургамлан мөрөг загас” гэж нэрлэгдэх цагаан амар нь зөвхөн усны дээд ургамлаар хооллодог тул усыг намагтахаас сэргийлж усны экосистемд зохицуулагчийн үүрэг гүйцэтгэдэг.

Цагаан амар нь нуур, түүний цутгал голуудаар тархан амьдрах бөгөөд өдөр усны гүний ёроол хавиар идээшилж байгаад шөнө нь булан тохой, халиа хэсгээр идээшилдэг. Өвөл нуурын гүнээр өвөлжинө.

Номхон далайн ай савын Буйр нуур, Хэрлэн голд тэмдэглэгдсэн төдий нэн ховор уг загасыг  хууль бусаар агнасан тохиолдолд үржил нь тасалдах аюултай. Цагаан амар загасыг хууль бусаар агнавал Монгол Улсын Амьтны тухай хуулийн 37.2-д зааснаар амьтны аймагт учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ.

Та нэг загасыг үржлийн үед нь агнавал хэдэн зуун мянган үр төлийг нь устгаж буй хэрэг. Загасыг үржлийн үед нь агнахгүй байж хамгаалахыг уриалж байна. Экологийн цагдаагийн алба нь 6 дугаар сард загасыг "үржлийн үед барихгүй" аяныг орон даяар өрнүүлж, комбанит ажлуудыг зохион байгуулж байгаа билээ. Монгол орны төрөл зүйлийн загаснуудын талаар өөрийн мэдлэг мэдээллээ нэмэгдүүлэхэд тань эдгээр цуврал мэдээллүүд ач тусаа өгч байгаа гэдэгт итгэлтэй байна. 

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Аккумлятор дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо

Монгол Улсын хэмжээнд автотээврийн хэрэгслийн ашиглалтаас хасагдсан хар тугалгат-хүхрийн хүчлийн батерейг хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, устгах, түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах анхны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

2027 он гэхэд дэлхийн бүх хүн амь насаа авран хамгаалах зайлшгүй хэрэгцээтэй тулгарна

Дэлхийн цаг уурын өдрийг жил бүрийн 3-р сарын 23-нд тодорхой нэг сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааны тэргүүн шугамд” сэдвийг онцолжээ.Ирээдүй хойч үеийнхний амьдрал бидний... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 22

Санал болгох

Цас орж шуурч байгаатай холбоотойгоор цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарчээ

Нийслэлд их хэмжээний цас орж, шуурч байгаагаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарч, БЗД-ийн Цайз, Алтан-Өлгий, Газарчин, СБД, ЧД-ийн Зуслан чиглэлийн Ар согоот, Гоодой, Согоот, Сурагчийн гудамжууд, СХД-ийн Ханын материал, Тоосгоны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

0-5 насны хүүхдийн дараах багц үзлэг шинжилгээний зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцаж байна

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар 0-18 насны хүүхдийн шимтгэлийг төр хариуцан төлж сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиар тооцон ЭМД-ын санд шилжүүлдэг. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн 0-5 насны багцын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 26