2024/04/25. Пүрэв гараг Дугаар: #2989

НОГООН ХУУДАС

Нидерландын бүх галт тэрэг салхины эрчим хүч ашигладаг боллоо

—   2017 оны 11 сарын 28

Сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь нэмрээ оруулж буй улс орнуудын талаарх сайн мэдээний буухиа  үргэлжилсээр байна.

 АНУ-ын Нью-Йорк хотын ойролцоо байрлах атомын цахилгаан станцын дэргэд  салхины эрчим хүч гарган авдаг салхин паркийг “Deepwater Wind” комдани байгуулж байгаа бол Коста Рика улс өнгөрөгч онд улсынхаа эрчим хүчний 98,1 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангасан мэдээ байна.

Нидерланд улсын  зорчигч тээврийн бүх цахилгаан галт тэрэгнүүд  салхинаас гаргаж авсан эрчим хүч ашиглаж эхэлжээ. Тус улсын Засгийн газар 2015 оны сүүлээр “2018 он гэхэд бүх цахилгаан галт тэргийг салхины эрчим хүчээр хөдөлгөдөг болно” хэмээн зорилт  тавьж байсан юм.

 Харин яг жилийн өмнө тус улсын төмөр замын томоохон  компани болох “NS”  2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр гэхэд бүх цахилгаан галт тэргэндээ салхины эрчим хүч ашигладаг болж, ногоон тээврийн эрин үеийг хурдасгах болно хэмээн зарлаж байжээ. 2016 онд энэхүү зорилт нь 75 хувьтай байсан бол ийнхүү энэ оны эхэнд 100 хувь болгон амласнаа биелүүлж чадлаа.

Нидерландын галт тэргэнд ашиглагдах салхины эрчим хүч нь тус улсын болон Бельги, Финлянд зэрэг оронд баригдаад удаагүй байгаа салхин фермүүдээс эх үүсвэрээ татах ажээ.


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Европын хэт халалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ

Европт уур амьсгалын өөрчлөлтийн улмаас агаарын температур нэмэгдэж, хүн тэсвэрлэхэд хэцүү хэт халуун нүүрлэж буй талаар Европын холбооны Коперникийн цаг уурын хяналтын албанаас мэдээлэв. 2023 оны уг тайланд, Цаг уурын нөхцөл байдал, тэр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 22

Загасчлалын хорио эхлэв

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл буюу загас түрсээ шахах үеэр агнахыг хориглодог. Энэ хугацаанд загасны тоо толгой 20 дахин үрждэг. Монгол орны загасны үржил хавар-зун, намар-өвлийн улиралд явагдах бөгөөд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 08

Санал болгох

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   19 цагийн өмнө

Гал унтраахад хэрэглэгдэх дрон, робот, алба хаагчдын хувцас хэрэглэл зэрэгт 25 тэрбум төгрөгийн төсөв баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэр, Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өгөв. 1. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   20 цагийн өмнө