2024/04/24. Лхагва гараг Дугаар: #2988

ОНЦЛОХ

Нийгмийн үнэт зүйлс, хандлагын асуудлаар хэлэлцэнэ

— П.Хангал   2017 оны 09 сарын 26

 “Үнэт зүйлс: онол практикийн асуудлууд” сэдвээр эрдэм шинжилгээний хурал энэ сарын 29-ний өдөр зохион байгуулагдана.  Нийгмийн үнэт зүйлс,  хандлагын талаар судалгаа хийдэг судлаач, эрдэмтэд тус хуралд оролцож судалгааны явц үр дүнгээ танилцуулах юм.

 Эрдэм шинжилгээний хурал нь Монголын өнөөгийн нийгмийн үнэт зүйл, Монгол хүний үнэт зүйл гэсэн үндсэн чиглэлээр явагдана. Хуралд Монгол хүний үнэлэмжийг R.Inglehart-ын загварыг ашиглан үнэлэх нь, Хамтын ажиллагааны үнэт зүйлс, Төрийн албан хаагчийн үнэт зүйлсийг хэмжих нь, Монголын төрийн албаны үнэт зүйлсийн хувьсал, өөрчлөлт зэрэг сэдвээр нийт 10 илтгэл тавигдахаар төлөвлөгдсөн бөгөөд Солонгосын Төрийн захиргааны институтээс хоёр судлаач хүрэлцэн ирж илтгэл тавьж туршлагаасаа хуваалцах юм байна.

Эрдэм шинжилгээний хурал 9 сарын 29-ний 9:00-16:20 цагт Удирдлагын академийн Харвард танхимд болно.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Он гарсаар мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт 125 хүн холбогджээ

Прокурорын байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 223 хэрэгт хяналт тавьж, 62 хүнд холбогдох, 34 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ.Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон 125 хүний 2.4... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   3 цагийн өмнө

Он гарсаар манай улсын 570 мянган иргэн гадаадад зорчсон байна

Манай улсын хилээр 2024 оны эхний улиралд  1342.3 мянган (давхардсан тоогоор) зорчигч  нэвтэрсэн  нь өмнөх оны  мөн  үетэй харьцуулахад  488.5(57.2%) мянгаар нэмэгджээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   23 цагийн өмнө

Санал болгох

Гал унтраахад хэрэглэгдэх дрон, робот, алба хаагчдын хувцас хэрэглэл зэрэгт 25 тэрбум төгрөгийн төсөв баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэр, Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өгөв. 1. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   26 минутын өмнө

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан МУ-ын иргэн "Н"-г Турк улсаас албадан баривчлав

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Н”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Турк... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   1 цагийн өмнө