2023/03/21. Мягмар гараг Дугаар: #2588

ОНЦЛОХ

Нийслэлд 354 барилга газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлт гарчээ

— Ч.Баяржаргал   2023 оны 03 сарын 17

Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулгаас хотын барилга байгууламжуудын газар хөдлөлт тэсвэрлэх чадавхийн үнэлгээ, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл өгөв. 

Хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэгдсэн 29 мянган барилга, байгууламж Улаанбаатар хотод байдаг. Үүний 19 мянга нь 2002 оноос өмнө, 10 мянга орчим нь үүнээс хойш баригдсан. Улаанбаатар хотын хувьд газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Энэ утгаараа барилга байгууламжийн чанар, аюулгүй байдлын стандартын асуудал анхаарал хандуулах ёстой, тулгамдсан сэдэв болж байна.

2023 оны байдлаар нийт 944 барилга дээр газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээ хийхэд 354 нь тэсвэргүй гэсэн дүгнэлт гарсан. Мөн 98 барилгыг хүчитгэж бэхлэх шаардлагатай, үлдсэн нь газар хөдлөлтөд тэсвэртэй байна гэсэн үнэлгээ дүгнэлт гарсан байна. 

2002 оноос өмнө баригдсан барилгуудын хийц, бүтээцийн хувьд авч үзвэл ихэнх нь тоосгон барилгууд. Эдгээр барилгуудын чанар, эдэлгээний хувьд анхаарах шаардлагатай, газар хөдлөлтөд тэсвэргүй гэж үзжээ. 

Тиймээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын ахлах байцаагч ашиглахыг хориглох шийдвэр гаргана. Үүний дараа Нийслэлийн Засаг даргын захирамжаар тухайн барилгыг буулгаж, дахин төлөвлөн барилгажуулах төслүүд хэрэгжээд явж байна гэлээ. Харин газар хөдлөлт тэсвэртэй гэсэн үнэлгээтэй барилгуудыг паспортжуулж байна.

Сүүлийн 20-иод жилийн хугацаанд барилгууд яг технологи, зураг төсөл, хийц бүтээцийн стандартынхаа дагуу баригдсан уу гэдэгт хяналт тавих шаардлагатай. Энэ хүрээнд тодорхой үзлэг, шалгалт хийх шаардлага гарч ирж байна. Өмнө нь Мэргэжлийн хяналтын байгууллага энэ хөндлөнгийн буюу төрийн хяналтыг хэрэгжүүлж байсан. Гэхдээ барилгыг ашиглалтад хүлээж авахдаа бичиг баримтынх нь хувьд ч, зураг төслийнх нь хувьд ч бүрэн хянаж хүлээж авсан уу гэдгийг нягтлах, мөн шаардлагатай тохиолдолд үнэлгээ гаргахаар төлөвлөж байна гэв.

Хуваалцах



Тод тусгал

Бригадын генерал Г.Болор: Монгол эмэгтэйчүүд бусад орны эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрх дураараа бас тэвчээртэй

Монгол улсын анхны эмэгтэй бригадын генерал Г. Болор "Тод тусгал" ярилцлагын урилгыг хүлээн авав. Нэр төр, хөдөлмөр зүтгэлийн хүндэт эзэнтэй хувь хүний зорилго, улс орны энх тайван, батлан хамгаалах үүрэг хийгээд шаардлагын талаар ярилцлаа. Дэлхийд данстай монгол эмэгтэйн ур ухаан, эрдэм чадвар, холч харааг нэг ярилцлага бүрэн илэрхийлэхгүй ч "эх оронч" байх явдал нь чухам юу вэ гэдгийг товчхон танд өгүүлэх буй заа. Түүний боловсролын түүхийг энд бичих нь хэт уртдах ба Бригадын генерал хэргэм олгож монгол төр түүнийг батламжилсан билээ ...

— Б.Батцэцэг   2023 оны 03 сарын 07

Холбоотой

Хаврын улиралд өдрийн цагаар унтаж болохгүй. ЯАГААД ГЭЖ ҮҮ?

Хаврын улиралд явдал мөрөө хэрхэн зохицуулах вэ? Хаврын улиралд явдал мөрийг хүчилж, хөдөлгөөн сайн хийж байх талаар ном сударч бичсэн байдаг. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   18 цагийн өмнө

Энэ онд 5076 айлын орон сууц ашиглалтад орно

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд хийсэн ажлын явцын талаар Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү дараах мэдээллийг өгөв. Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд 2023 онд 10 байршлын 26 хэсэгчилсэн талбайд... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   19 цагийн өмнө

Санал болгох

Энэ жилдээ ЭРҮҮЛ ЖИНДЭЭ хүрцгээе

ЭМЯ-аас өнөөдөр "Энэ жилдээ эрүүл жиндээ" аяныг үндэсний хэмжээнд эхлүүлж буй талаараа мэдээлэв.Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд: Хүн амын дунд эрт илрүүлэг, шинжилгээг 2022 оны 5 сарын 1-нээс эхэлсэн. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   16 цагийн өмнө

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ хаврын чуулганаар эцэслэн батална

Өнөөдөр "Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл" болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан болсон. Засгийн газраас өргөн барьсан Аялал жуулчлалын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   16 цагийн өмнө