Монгол орны нутаг дэвсгэр дээр жигд шахам тархан байрласан цаг уурын ажиглалтын урт цуваат 45 өртөөдийн мэдээгээр тооцоолоход Монгол орны жилийн дундаж агаарын температур 1940-2024 оны хооронд 2.55°С/85 жил (p<0.05 буюу статистик үнэмшилтэй) –аар дулаарч байгаа бөгөөд 1988 оноос хойш эрчимшил эрс нэмэгдсэн байна.
Монгол орны жилийн нийлбэр хур тунадас 1940-2024 оны хооронд тодорхой өссөн буурсан хандлага илрээгүй ч нийт хандлагаар бага зэргийн өсөлт ажиглагдаж байна. Жилийн нийлбэр хур тунадасны олон жилийн явцаас харахад 1997-2011 оны хооронд удаан хугацааны турш ОЖД-аас бага хур тунадас орсон бол сүүлийн 2012,2013,2016,2018,2020,2021,2023,2024 онуудад дунджаас ахиу тунадас оржээ.
ЦУОШГ
— Ч.Баяржаргал 2025 оны 04 сарын 07
Зүүн бүсэд түймэр унтраахаар ажиллаж байгаа Дорнод аймгийн Хөлөнбуйр, Баян-Уул, Сэргэлэн, Цагаан-Овоо, Хэнтий аймгийн... Дэлгэрэнгүй
— Ч.Баяржаргал 2025 оны 03 сарын 12
Дорнод аймгийн Хэрлэн, Булган, Сэргэлэн, Дашбалбар, Баян-Уул, Хэнтий аймгийн Батширээт, Баян-Овоо, Сүхбаатар аймгийн... Дэлгэрэнгүй
— Ч.Баяржаргал 2025 оны 03 сарын 10
Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Конвенцын 17 дугаар бага хурал (СОР17)-ыг 2026 онд... Дэлгэрэнгүй
— Ч.Баяржаргал 2025 оны 02 сарын 25
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд 10 ЖУРМЫГ хүчингүй... Дэлгэрэнгүй
— Б.Батцэцэг 2025 оны 02 сарын 13