2023/02/05. Ням гараг Дугаар: #2544

Ногоон хуудас

Өнөөдрийн онцлох зураг

"Гангар хун". Энэхүү зургийг жигүүртний гэрэл зураг сонирхогч Э.Идэрбат 2018.03.20 -ны өдөр Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэгт дарсан юм. Кадрт буулгасан жигүүртний зургууд нь үнэхээр сэтгэл татам, сонирхол төрүүлэхүйц учраас бид "Ногоон хуудас" -аараа цувралаар хүргэх болно. Бид байгалийн, байгаль дээрх амьтны зургийг тогтмол харж мэдсэнээр эх дэлхийгээ хайрлах хандлага илүү төлөвших боломжтой. Бид байгаль дэлхийгээ хайр, хүндэтгэлийн нүдээр харвал бидний яг хажууд байгалийн гайхамшиг, гоо сайхан оршсоор байна.

Ногоон мэдээ

Улсын хэмжээнд 85 удаагийн цаг агаарын гаралтай аюулт, гамшигт үзэгдэл болжээ

2022 онд улсын хэмжээнд 85 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл болсон байна. Үүнээс аюултай үзэгдэл 64, гамшигт үзэгдэл 9 удаа болж, 4 хүн амь насаа алджээ. 

Мөн гамшигт үзэгдлийн улмаас 7402 толгой мал хорогдож, 2 удаа төмөр зам, 1 удаа авто зам эвдэрч, 330 гэр, байшин нурж, 42 хашаа нурж, 110 барилгын дээвэр хуурч, 9 холбооны шон унасан ба 2795 га тариалангийн талбай өртсөн. Эдгээр гамшигт үзэгдэл нь улс нийгэмд 2 тэрбум 358 сая 404 мянган төгрөгийн шууд хохирол учруулсан байна. 

ЦУОШГ

— Ч.Баяржаргал   2023 оны 02 сарын 03

Үргэлжлэл дараагийн нүүрт

Хуш модтой холбоотой хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох зөвлөл байгуулав

Хуш модыг хамгаалах, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын дэргэд зөвлөл... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 01 сарын 30

Хууль бусаар мод бэлтгэсэн этгээдэд ял оногдуулав

Иргэн Ц түлээний мод  /унанги мөчир, гишүү/ бэлтгэх зөвшөөрөл авсны дагуу Нийслэлийн ногоон бүсийн, хамгаалалтын бүсийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 01 сарын 24

Байгаль хамгаалагчид бусад улс орнуудаас туршлага судлах ажил хэрэгжиж эхлэв

Байгаль хамгаалагч нарыг чадавхжуулах, туршлага солилцох, бусад орны байгаль хамгаалал болон тусгай хамгаалалттай, үндэсний... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 01 сарын 13

"Монголын шилдэг байгалийн гэрэл зураг" олон улсын уралдааны шилдэг бүтээлүүд тодорлоо

Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгээс зохион байгуулагдсан "Монголын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2022 оны 11 сарын 22

Цааш үргэлжлүүлэх