2025/05/14. Лхагва гараг Дугаар: #3373

ЭМЧИЙН ӨРӨӨ

Нойр булчирхайн хурц үрэвслийн үед ходоод, аюулхай цанхайж, бүсэлхийгээр өвддөг

— Ч.Баяржаргал   2024 оны 06 сарын 17

Манай улсад нойр булчирхайн хурц болон архаг үрэвслийн тархалт  их байна. Бидний ууж идэж буй хоол хүнс өөх тос ихтэй, нойр булчирхайн үйл ажиллагааг хэвийн үйл ажиллагаанд саад учруулдаг. Ялангуяа зуны амралт, баяр ёслолын үеэр нойр булчирхай, цөс нь хурцаар өвдөж эмнэлэгт ханддаг байдал их гардаг.

Хайрсан хуурсан, өөх тостой хурц хоол огцом ихээр идэх, араас нь архи дарс уух байдал нь нойр булчирхайг үрэвсүүлэхэд ихээхэн нөлөөлдөг. Нойр булчирхай, цөс, ходоодны замууд үрэвсээд ирэхээр нойр булчирхайн суваг буюу 12 хуруу, ходоодны салс өргөсөж ялгарах ёстой фермент нь ялгарахаа больж нойр булчирхай дотроо хуримтлагдан, нойр булчирхайн эд эсийн даралт ихэссэнээр хурц үрэвсэл үүсдэг.

Нойр булчирхайн хурц үрэвслийн үед илэрдэг 100 гаруй шинж тэмдэг байдаг. Нойр булчирхайн аль хэсэгт үрэвсэл хурц явагдаж байна тэр хэсгийн шинж тэмдэг давамгайлах буюу ихэвчлэн баруун, зүүн тал эсвэл ходоод хэсгээр өвддөг.  

Гол шинж тэмдэг нь ходоод, аюулхай цанхайх, юмаар дарчихсан юм шиг хөндүүрлэж, бүсэлхийгээр өвддөг. Нойр булчирхайн хурц үрэвсэл аль хэр хүчтэй явагдаж байна гэдгээс шалтгаалж шинж тэмдгүүд харилцан адилгүй.

Нойр булчирхайн хурц үрэвсэл дотроо хавагнах хэлбэр гэж байна. Хавагнаж өвдөж байгаад гайгүй болчихдог. Мөн нойр булчирхайн үхжилт хэлбэрийн хурц үрэвсэл гэж бас байдаг бөгөөд  нойр булчирхайн эд эсийг аль хэр хамарч байгаагаас шалтгаалж гарч буй шинж тэмдэг нь хүчний хувьд өөр өөр байна. Байршлын хувьд нойр булчирхайн хурц үрэвсэл ихэвчлэн эх бие, сүүл хэсгээрээ явагддаг. Тэр хэсэгт үрэвсэж өвдсөн бол голцуу зүүн тал руугаа өвдөнө.

Нойр булчирхайн хурц, архаг үрэвсэл хоолны дэгтэй маш их холбоотой өвчин. Зөв хооллоод явбал насан туршдаа нойр булчирхай өвдөхгүй явах боломжтой. Хоол хүнснээс гадна ходоод гэдэсний архаг үрэвслүүд, 12 хуруу гэдэсний шархлаа, үрэвсэл нөлөөлнө. Хамгийн их нөлөөлдөг зүйл нь цөсний хүүдийн чулуу, архаг болон хурц үрэвсэл. 

Цөсний хүүдийндээ чулуутай хүний нойр булчирхайн өвдөлт 44-50 хувь байдаг. Үлдсэн хувь нь хүний идэж ууж буй хоол хүнстэй холбоотой. Цөсөндөө чулуутай хүмүүс зөв хооллож сэдрээхгүй байхад анхаарах хэрэгтэй. Мөн таргалалт байна. Гэхдээ практикт тарган хүн өвдөх тохиолдол нь харьцангуй бага. Харин архи, тамхи ихээр хэрэглэдэг хүмүүс илүү өвдөж байна. Нэг уухдаа хэдэн литрээр нь уудаг байдал нь нойр булчирхай, ходоод гэдэс таван цул, тархинд хүртэл хүчтэй нөлөөлдөг. 

Хамгийн аюултай зүйл нь нойр булчирхайн хурц үрэвсэл нь их хэмжээтэй, талбай их хамрах юм бол 2-3 цагийн дотор хордлогоос болж үхэл хүргэдэг. 

Манай орны хувьд нойр булчирхайн хурц үрэвсэл нь нийт үрэвслийн дотор 70-80 хувийг эзэлж байгаа гэсэн судалгаа ч бий. Бүр гамшгийн хэмжээнд хүрсэн гэхэд болно. 

Нойр булчирхайн хурц болон архаг үрэвсэл, оношилгоо эмчилгээ, анхаарах зүйлсийн талаар МУ-ын Хүний гавьяат эмч, Тэргүүлэх зэргийн эмч, Клиникийн профессор, "Мөнгөн гүүр" эмнэлгийн зөвлөх эмч Б.Төмөрбаатартай хийсэн ярилцлагыг ЭНД ДАРЖ уншаарай. 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Өвчин намдаах төрлийн эмнүүд бөөрийг өвчлүүлэх нэг шалтгаан болдог

Статистикийн мэдээллээр 10 хүний нэг нь бөөрний архаг өвчинтэй, 80-95 хувь оношлогдоогүй тохиолдол эзэлж байна. Орчин үеийн амьдралын хэв маягтай холбоотойгоор бөөр өвчлүүлэх номер нэг шалтгаан нь бодисын солилцооны эмгэг, чихрийн шижин болоод... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 05 сарын 07

Вирусээр үүсгэгддэг "тав дахь өвчин" нь тууралтын шинж тэмдгээр илэрдэг учраас арьсны өвчинтэй андуурагддаг

Вирусээр үүсгэгддэг халдварт өвчин хүүхдүүдийн дунд түгээмэл тохиолдож буй. Үүний нэг нь “тав дахь өвчин” бөгөөд бусад өвчинтэй андуурагдаж хугацаа алдах байдал нэлээдгүй тохиолдож байгаа аж. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 04 сарын 30

Санал болгох

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах хэлэлцүүлэг боллоо

Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ын төсөл, гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийн гол үзэл баримтлалыг танилцуулах хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.Хэлэлцүүлгийг нээж, Хууль зүй дотоод хэргийн яамны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   7 цагийн өмнө

6-р сарын 1-ээс сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэлд дугаар олгоно

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас өнгөрсөн оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   9 цагийн өмнө