2023/09/25. Даваа гараг Дугаар: #2776

НОГООН ХУУДАС

Ой хээрийн түймрийн талаар таны заавал мэдэх ёстой зүйлс

— Б.Батцэцэг   2022 оны 09 сарын 26

Анхаараарай, Түймэр гарах нөхцөл бүрдсэн намрын хуурайшилтын үе арай дуусаагүй байна. Жилийн дөрвөн улирал, эрс тэс уур амьсгалтай Монгол улсын хувьд хүний сэтгэл болон, байгаль цаг уур хамгийн тогтворгүй байдаг улирал нь хавар, намар гэдэгтэй хэн ч маргахгүй. Намрын хуурайшил ихтэй дунд сар үргэлжилж, ой хээрийн түймэр гарах эрсдэл байсаар байгааг сануулъя.

Он гарсаар энэ сарын 19-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1364, ой хээрийн түймрийн 5, аврах ажиллагааны 157, нийт 1526 удаагийн дуудлага бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 22.4%-иар өссөн үзүүлэлттэй байна. 

Ой хээрийн түймрийн талаар таны заавал мэдэх ёстой зүйлс:

  • Ой хээрийн түймрийн 90 гаруй хувь нь хүмүүс бидний санамсаргүй, буруутай үйл ажиллагаанаас болж гардаг. Сэрэмжтэй байгаарай.
  • Байгальд хаягдсан шил, асаагуур зэрэг шатах материал бүхий хог үдийн наранд халалт үүсгэж хуурайшилттай газарт түймэр гаргах эрсдэлтэйг санаарай. Хогоо бүү хая.
  • Түймэрт өртсөн ой мод, хөрс, экосистем дахиж хэзээ ч өмнөх шигээ нөхөн сэргэдэггүй. Тэнд өөр экосистем бүрэлддэг. Гэхдээ хагас жаран шаардлагатай.
  • Ойн түймэр ганцхан оч, дөл, дутуу унтраасан шүдэнз, түүдэг, үнс нурмаас болж гардаг. Нэг секундэд хоёр метр зайд тархдаг. Тиймээс асаасан галаа бүрэн унтрааж, хүний асаасан галыг ч мөн анхаарч яваарай.
  • Ой модонд галын дохиолол байхгүй. Галын машинаас ч хол учир маш их талбайг шатааж сүйтгэдэг.  Хор хөнөөл нь харин хэдэн арван жилдээ үргэлжилдэг учир ойд гал бүү асаагаарай.
  • Манай улсын ой мод түймрийн эрсдэлийн үнэлгээгээр хамгийн аюултай ангилалд ордог буюу түймэр гарах өндөр эрсдэлтэй. Хүн бүр анхаарал, болгоомжтой байгаарай.
  • Түймрийн дараах хор хөнөөлийг амьтад, нялх зулзага хамгийн ихээр мэдэрч, туйлдаж, дүрвэн, тоо толгой, төрөл зүйл нь устах аюулд хүрдэг. Амьтан, ургамлаа хамгаалъя.
  •  Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Монгол Улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь цөлжилтөд өртсөн тооцоо, судалгаа бий. Ойн түймэр гарсаар байвал дураалал, халалт, уурь амьсгалын өөрчлөлт нэмэгдсээр л байх болно. Харин байгаа орчиндоо мод тарих нь таны хийж чадах хамгийн үр өгөөжтэй ажил юм шүү.

Хүн, ургамал, ан амьтан, ус, агаар, бичил биетэн гээд байгалийн бүх баялаг ой модноос хамааралтай. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулахад ой мод хамгийн чухал нөлөөтэй. Иймээс ойн сангаа хамгаалахын тулд хүн бүр ухамсартай, сэрэмжтэй байхаас гадна мод тарьж ургуулахад уриалж байна.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Усны сан бүхий газарт авто уралдаан зохион байгуулж хамгаалалтын бүсийн дэглэм ноцтой зөрчжээ

Ховд аймгийн Буянт сумын Норжин хайрхан багийн Улаан бураа багт бартаат замын WESTERN CUP – 4x4 Баруун бүсийн уралдаан 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр усны сан бүхий газарт болсон. Ингэхдээ усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   8 цагийн өмнө

“Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд” өвийн газрыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэлээ

Саудын Арабын Хаант Улсад 2023 оны 09 дүгээр сарын 10-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 45 дугаар чуулганаар “Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд” өвийн газрыг Дэлхийн өвийн... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2023 оны 09 сарын 22

Санал болгох

Жилийн хугацаанд 17 автобус шатав

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн талаар дараах мэдээллийг өгөв. Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир: Улаанбаатар хотод үйлчилгээнд явж байгаа автобуснуудын дийлэнх нь 10-12 жилийн насжилттай болсон. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   1 цагийн өмнө

Аялал жуулчлалын салбарынхан 63.6 тэрбум төгрөгийн татвар төлжээ

НҮБ-ын Дэлхийн Аялал Жуулчлалын байгууллагын сүүлийн судалгаагаар Олон улсын аялал жуулчлал нь 2023 оны 1-р сараас 7-р сарын хүртэлх датагаар цар тахлын өмнөх үеийнхээс 84%-д хүрсэн бөгөөд аялал жуулчлалын түүхэнд тохиолдсон хамгийн хүнд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2 цагийн өмнө