2024/04/18. Пүрэв гараг Дугаар: #2982

ОНЦЛОХ

Омикрон хувилбарын давалгаа бага насны хүүхдүүдэд хүндрэх магадлалтай байна

— Б.Батцэцэг   2022 оны 01 сарын 14

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын омикрон хувилбарын давалгаа эхэлж буйг анхааруулж байна. Мэргэжилтнүүдийн хувьд омикроноор өвчилсөн иргэд харьцангуй хөнгөн шинж тэмдэгтэй байгааг мэдээлсэн. Тиймээс цар тахлын омикрон хувилбарын шинж тэмдэг, эмчилгээний талаар эрдэмтэн судлаачдаас тодрууллаа.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирал, доктор, дэд профессор Ц.Төмөр-Очир: Монголд омикрон хувилбарын давалгаа эхэлж байна. Шинэ хувилбарын өвчлөл өмнөх дельта хувилбартай харьцуулахад харьцангуй хөнгөн байгаа. Ойролцоогоор эмнэл зүйн 96 орчим хувьд нь ханиад томуугийн шинж тэмдэг илэрч байна. Дэлхийн улс орнуудын мэдээлж байгаагаар хүний амьсгалын дээд замын хурц үрэвслийн шинж голчлон илэрч байна. Тодруулбал, ханиалгах, найтаах, хоолой сэрвэгнэх, сөөх, бол бага насны хүүхдэд ларингит болох эрсдэлтэй. Тэр дундаа 1-5 насны хүүхдүүдэд эрсдэл өндөр байх магадлалтай. Цар тахлын дельта хувилбараар өвчилсөн иргэд маш хурдан уушгины хатгалгаа болж байсан бол омикроны хувьд ихэвчлэн хөнгөн явцтай, ханиад томуугийн шинж тэмдгээр илэрч байна. Тиймээс омикрон хувилбарын хувьд дельта шиг хүмүүс олноор хурдан хүндэрч, эмнэлгийн ачаалал нэмэгдэж, амьсгалын аппаратны хэрэгцээ шаардлага харьцангуй бага.

ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эмч Ц.Чинбаяр: Цар тахлын өмнөх хувилбаруудаас ялгаатай онцгой шинж тэмдэг байхгүй. Халдвар авсан бүх иргэдийг омикрон хувилбараар өвчилсөн гэж үзэхгүй. Амьсгалын дээд замын шинж тэмдэг давамгайлж байгаа. Омикрон хувилбарын давалгаа хүн амын вакцинд хамрагдаагүй бага насны хүүхдүүдэд хүндрэх магадлалтай байна. Эмчилгээний арга барилын хувьд өмнөх хувилбараас шинэчлэгдсэн зүйл байхгүй. Омикрон хувилбараар өвдсөн Өмнөд Суданаас ирсэн энхийг сахиулагчдын биеийн байдал нь хөнгөн байсан.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн төв байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхэд хамгааллын ууган байгууллага, 50 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй “Өнөр бүл хүүхдийн төв”-д ажиллалаа.Төр, засгаас хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр тодорхой бодлого, шийдвэр гарган... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг 4 сарын 29-ний өдрөөс зогсооно

Сонгуулийн тухай хуульд дагуу иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг сонгуулийн санал авах өдрөөс 60 хоногийн өмнө буюу  4 дүгээр сарын 29-ний өдрөөс түр зогсооно. Энэ талаар Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын дарга Г.Анхныбаяр дараах... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Санал болгох

Өнөөдөр цахилгаан хязгаарлах БАЙРШЛУУД

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх 4 дүгээр сарын хуваарийг зарласан. Өнөөдөр буюу 4 сарын 18-ны өдөр ХУД, СХД, БЗД, БХД, Төв аймгийн дараах хороо хэсгүүдэд 9-19 цагийн хооронд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   8 цагийн өмнө

Эмийн лабораторийн эрхлэгч эмийн сан ажиллуулж, өөрөө өөрийнхөө эмэнд шинжилгээ хийж, дүгнэлт бичиж байна

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол 2024.04.15-17-ны өдрүүдэд боллоо. Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   8 цагийн өмнө