2024/04/20. Бямба гараг Дугаар: #2984

ЭМЧИЙН ӨРӨӨ

Оньсого мэт Мэркэлийн онцгой чанарууд

—   2017 оны 09 сарын 26

"Форбес" сэтгүүлээс шалгаруулдаг дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтыг ХБНГУ-ын канцлер Ангела Мэркэл нийт долоон удаа тэргүүлсэн юм. Германы канцлер асан Хелмут Кольд үнэлэгдэн Эмэгтэйчүүд, залуучуудын асуудал эрхлэх яамыг тэргүүлж, 37 насандаа анх их улс төрд хөл тавьсан түүнийг хамгийн нууцлаг эмэгтэйчүүдийн тоонд зүй ёсоор багтаадаг билээ.

Олон улсын хэмжээнд байр сууриа жилээс жилд ахиулсаар эрэгтэй улс төрчидтэй эн зэрэгцэн “дайтаж” яваа  61 настай энэ эмэгтэйн тухай Штэфан Корнэлиүсийн бичсэн  “Ангэла Мэркэл” хэмээх бүтээл Д.Моононцагааны орчуулгаар монгол уншигчдын  хүртээл болсон юм.  Бүс нутагтаа төдийгүй даян дэлхийд тэргүүлж яваа физикч эмэгтэйн амжилтын нууцын нэгэн хэсэг болох хувь чанарын тухайд дээрх номоос товч тоймлон хүргэе.

Хүүхэд насандаа аз жаргалаар дүүрэн өссөн санваартны охин тэрээр аливаа сайн муугийн хэм хэмжээг сайтар ухамсарладгаас гадна бусадтай тун эвсэг байдаг нь түүнд олон боломжуудыг авчирсан гэдэг. Оньсого мэт учир битүүлэг, ажилсан, шаргуу Мэркэл бусдын сүүдэрт явж өөрийн нэр сүрийг бүдгэрүүлэхийг огтоос хүсдэггүй нь өнөөдрийн их өндөрлөгт хүрэхэд нь ихээхэн нөлөөлсөн тухай түүний тухай хөрөг нийтлэлүүдэд онцолсон байдаг.

Хахир хатуу мэт төрхтэй ч хошигнох чадвар сайтайгаараа хүмүүсийг өөртөө татдагаас гадна ихэрхэх, бусдыг дорд үзэх , дуугаа өндөрсгөх, гөжүүн авирлах зан түүнд үгүй.  Францын ерөнхийлөгч асан Никола Саркози нарынх шиг ихэрхэг, омгорхог занг үзэн яддаг гэнэ.

Мэркэл гадаад дүр төрхийг нь шүүмжилсэн яриа хөөрөө хов живийг олон жилийн турш тэсэн өнгөрөөж, өнгөн талын хэрэгтэй хэрэггүй юмыг хайхралгүй, дэмий юм хөөцөлдөлгүйгээр сайн сайхан үйл бүтээж болдог гэдгийг нотлохыг зорьжээ. Эцэстээ тэрээр олон жилийн хойно, олон ярилцлагын дараа бууж өгөөд өөрийгөө зохих ёсоор харуулах явдал бол бас л нэгэн ажил юм гэдгийг чимээгүйхэн хүлээн зөвшөөрсөн гэдэг.  Түүний Засгийн газрын анхны хэвлэлийн төлөөлөгч Үли Вилхэлм  зураглаачийн дурангаар эвтэйхэн гарахын тулд юу анхаарахыг түүнд зааж өгсөн байна. Ийнхүү хэвлэлийн баг нь нь канцлерын эерэг дүр төрхийг олон нийтэд хүргэхэд анхаардаг болжээ.

 Харилцан буулт хийж зөвшилцөлд хүрэх боломж л байвал маш уян хатан ажиллаж чаддаг, эвээр хөтлөх арга барилаараа онцын зөрчил маргаангүйгээр үр дүнд хүрэхийг эрхэмлэдэг Мэркэлийн гойд сайн чаддаг зүйл нь дуугүй байх явдал гэж намтар судлаачид дүгнэсэн байдаг. “Дуугүй, чив чимээгүй байна гэдэг бол миний хувьд нэг тийм маш сайхан зүйл байгаа юм” гэж Мэркэл ярьсан удаатай. Түүний энэ буйд амгалан ертөнцийн төвд улс орны шилдэг квантын химичдийн нэг, дэлхийд нэрд гарсан, түүний нөхөр Йоахим Зауэр нь байдаг...

Гэрэл зургийг: telegraph.co.uk


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   өчигдөр

Холбоотой

Б.Одончимэг: "Гуурсан хоолойн хэт авиан уян дуран"-аар онош тодруулах хүлээгдэл нэмэгдсээр байна

2023 оны хавдрын нөхцөл байдлын тайлан мэдээгээр манай улсад жилд 7244 хавдрын тохиолдол шинээр оношлогджээ. Тэргүүлэх 5 хорт хавдрын 3-т уушгины хорт хавдар орж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Б.Золбоо: Бамбайн зангилаа томроход тамхи хамгийн их нөлөөлдөг. Мөн В-ийн төрлийн бүх витамин хориглох заалттай

Улс орон даяар хэрэгжүүлж буй эрт илрүүлэг, үзлэг шинжилгээгээр 50-аас дээш насны эмэгтэйчүүдэд бамбайн зангилаа маш ихээр оношлогдох болж. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 11

Санал болгох

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Энэ амралтын өдрүүдэд буюу дөрөдвүгээр сарын 20-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурна.Ихэнх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   21 цагийн өмнө

Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ

“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталлаа. “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   23 цагийн өмнө