2024/12/06. Баасан гараг Дугаар: #3214

ОНЦЛОХ

Оюутан та ЭМД-т хамрагдсанаар тусламж үйлчилгээг 70-100 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой

— Ч.Баяржаргал   2024 оны 11 сарын 05

ЭМД-ын тухай хуульд Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд заавал хамрагдахаар тусгасан. Ингэхдээ 0-18 насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалыг улсаас хариуцан төлдөг бол 19 наснаас эхлэн иргэн бүр ЭМД-аа өөрөө хариуцан төлдөг. 

Хэрэв ЭМД-аа төлсөн эсэхээ мэдэхгүй байгаа бол төрийн үйлчилгээний нэгдсэн систем Е-Мongolia, EBarimt болон emd.gov.mn цахим хаягт өөрийн РД-аа оруулан шалгах боломжтой юм. 

Оюун залуус ЭМД-ын шимтгэлд хэдэн төгрөг төлөх вэ?

Тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувьтай тэнцэх төгрөг буюу 2024 онд сарын 6600₮, жилийн 79.200₮ төлнө. Шимтгэлээ Е-Мongolia апп, EBarimt апп, ebarimt.mn сайтаар төлвөл 15-30 минутад баталгаажна. 

Гар утасны И-Баримт аппликэйшнээр ЭМД-ын шимтгэл төлөхдөө регистрийн дугаарын өмнөх 2 үсгийг заавал криллээр буюу монгол фонтоор бичих шаардлагатайг анхаарна уу. 

ЭМД-ын шимтгэл төлснөөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг 70-100 хөнгөлөлттэй үнээр авах боломжтой 

Оюутан та ЭМД-ын шимтгэлээ цаг тухайд нь бүрэн төлснөөр шаардлагатай үедээ Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцдаг тусламж, үйлчилгээнүүдийг 70-100 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.

ЭМДЕГ-тай гэрээтэй, даатгалаараа тусламж үйлчилгээ авах боломжтой улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн мэдээллийг дараах линкүүдээр үзнэ үү. 

ЭМД-аар дараах эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаж учирч болзошгүй өвчиг эмгэгээс эрүүл мэндээ хамгаалаарай. 

Ковер зургийг orgilnews.mn-ээс 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Хүүхэд унтаарах, нүд нь хонхойх, нулимсгүй уйлах, шээсний хэмжээ багасах зэрэг аюултай шинж илэрвэл эмнэлэгт хандаарай

Халдварт өвчин судлалын үндэсний төв, ЭМЯ, ЭХЭМҮТ-өөс Томуу, Томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэж байна. /2024.11.29/Улсын хэмжээнд өвчлөлийн тархалт алаг цоог түвшинд байгаа бөгөөд амбулаторийн 7 орчим хувийг эзэлж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 11 сарын 29

БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгана

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 11 сарын 28

Санал болгох

2025 оноос хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргааны тэтгэмжийг 36 хувиар нэмэгдүүлнэ

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 1981 онд жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР” болгон тэмдэглэдэг. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 12 сарын 03

Хүний папиллома вирусийн эсрэг "Гардасил" вакцины найрлагатай танилцана уу

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 472 дугаар тогтоолоор Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталж, товлолын дагуу Хүний папиллома вирус (ХПВ)-ийн эсрэг вакциныг 11 настай охид, хөвгүүдэд хийхээр тусгасан. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 12 сарын 02