2024/04/25. Пүрэв гараг Дугаар: #2989

НОГООН ХУУДАС

Парисын хэлэлцээрт оруулах Монгол улсын хувь нэмрийг тодорхойлохоор зорьж байна

— П.Хангал   2017 оны 10 сарын 04

“Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол Улсын оруулах хувь нэмэр” чуулган үргэлжилж байна. Энэ үеэр Монголын төрөөс хүлэмжийн хийг бууруулах, нүүрсхүчлийг шингээх чадавхаа сайжруулах талаар баримталж буй бодлого, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн.

БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол “Өнгөрсөн сард Ордос хотноо болсон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцийн Талуудын 13 дугаар хурлын үеэр, НҮБ-ын суурь 3 конвенцийн уялдаа холбоог хангах, тэдгээрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа санхүүжилт, түншлэлийн асуудлаас гадна ахиц дэвшлийг хянах үнэлгээний арга зүйг сайжруулах талаар онцгойлон дурдаж, эдгээр чиглэлээр бүх түвшинд хамтран ажиллахыг уриалсан. Энэ хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах дэлхийн нийтийн зорилгод Монгол улсаас оруулах хувь нэмрийг хэрэгжүүлэхэд онцгой чухал үүрэг бүхий түншлэл, хамтын ажиллагаа, санхүүжилтийн тухай хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байгаад талархаж байна.

Монгол Улс далай тэнгисээс алслагдмал, хуурай ширүүн уур амьсгалтай, газарзүйн өндөрлөг байршилтай, байгаль экологийн энэ байдлыг дагасан бэлчээрийн мал аж ахуй зонхилон эрхэлдэг зэрэг онцлогоос хамааран даян дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг орны тоонд багтдаг. Зөвхөн өнөө жилийн байдлыг аваад үзэхэд хур бороо оройтож, ихэнхи нутгаар хуурайшилт, гантай байсны улмаас ойн түймэр их гарч, хортон шавжийн тархалт их, газар тариалангийн бүс нутгаар ургац муутай байлаа. Нөгөөтэйгүүр, зарим нутгаар ширүүн бороо их орж, зам гүүр эвдэж эдийн засгийн багагүй хохирол учрууллаа.

Хэдийгээр даян дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд Монгол улсаас оруулж буй хувь нэмэр өчүүхэн бага ч энэ мэтээр уур амьсгалын өөрчлөлтөд өртөгдөх нь манай улсын байгаль экологи, нийгэм, эдийн засгийн амьдралд хүндээр тусч байгаа билээ. Иймд үндэсний хэмжээнд хүлэмжийн хийг бууруулах, нүүрсхүчлийг шингээх чадавхаа сайжруулах зэргээр дэлхий дахины зорилгод Монгол улсын хувь нэмрийг оруулах нь бидний хувьд чухал зорилт болоод байна” гэсэн юм.

Мөн тэрбээр Монгол Улсын Засгийн газар “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”, “Ногоон хөгжлийн бодлого”, “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал” зэрэг үндэсний хөгжлийн тулгуур баримт бичгүүдэд тусган, тэдгээрийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч байгааг танилцууллаа. Улмаар Монгол Улсын Засгийн газрын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тавиад буй зорилго, зорилтыг үр дүнд хүргэхийн тулд олон улсын туслалцаа, дэмжлэг маш хэрэгтэй байгааг уламжилсан. Тиймээс энэ удаагийн чуулганд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Уур амьсгалын ногоон сан, Улс орнуудын хувь нэмрийн түншлэлийн байгууллага, Азийн Хөгжлийн Банк, ХБНГУ, Япон улсын Засгийн газар зэрэг олон талт болон хоёр талын хамтын ажиллагааны байгууллагууд, бусад банк санхүүгийн байгууллагуудын төлөөлөл, дипломат төлөөлөгчийн байгууллагууд оролцож олон улсын шинж чанартай арга хэмжээ болж байгааг БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгчийн зүгээс тодотгосон юм.

Эх сурвалж: mne.mn

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Европын хэт халалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ

Европт уур амьсгалын өөрчлөлтийн улмаас агаарын температур нэмэгдэж, хүн тэсвэрлэхэд хэцүү хэт халуун нүүрлэж буй талаар Европын холбооны Коперникийн цаг уурын хяналтын албанаас мэдээлэв. 2023 оны уг тайланд, Цаг уурын нөхцөл байдал, тэр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 22

Загасчлалын хорио эхлэв

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл буюу загас түрсээ шахах үеэр агнахыг хориглодог. Энэ хугацаанд загасны тоо толгой 20 дахин үрждэг. Монгол орны загасны үржил хавар-зун, намар-өвлийн улиралд явагдах бөгөөд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 08

Санал болгох

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   17 цагийн өмнө

Гал унтраахад хэрэглэгдэх дрон, робот, алба хаагчдын хувцас хэрэглэл зэрэгт 25 тэрбум төгрөгийн төсөв баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэр, Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өгөв. 1. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   18 цагийн өмнө