2024/04/19. Баасан гараг Дугаар: #2983

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Р.Энхтүвшин: Сэтгэцийн хямралд орсон хүн ертөнцийг хар бараанаар харж, аливаа зүйлд сөрөг үнэлэлт дүгнэлт өгдөг

— Ч.Баяржаргал   2022 оны 09 сарын 13

Монголчуудын сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн нөхцөл байдал болон Сэтгэцийн эрүүл мэндийн чуулганаас хүлээж буй үр дүнгийн талаар тодруулав.

Монголын сэтгэцийн эрүүл мэндийн нийгэмлэгийн УЗ-ийн гишүүн, АШУҮИС-ийн багш Р.Энхтүвшин:

Монголчуудын сэтгэцийн эрүүл мэндийн нөхцөл байдал нь нийгмийн эрүүл мэндийн хамгийн чухал асуудлуудын нэг болоод байна. Цар тахлын нөхцөл байдал хүмүүст шууд л гэнэт бөөр өвдөж, гэнэт гар нь хугарч нөлөөлдөггүй. Гэхдээ бүх хүний сэтгэл зүй хямардаг. Бид маш хүчтэй давлагаан дунд амьдарч байна. Ялангуяа сэтгэл түгшил, сэтгэл гутрал, нойрны хямрал, архаг ядаргаа, танин мэдэхүйн чадвар буурах гэх мэт түгээмэл тохиолддог сэтгэл зүйн шинж тэмгүүд, асуудлууд гаарсан. Үлдэц, нөлөө нь одоо хүртэл байсаар л байна. Тиймээс тусламж үйлчилгээгээ сайжруулах шаардлагатай.

Хамгийн гол зүйл нь урьдчилан сэргийлэх. Өвчилсөн хүмүүстэйгээ ажлаад үр дүнд төдийлөн хүрэхгүй. 

Өнөөдрийн чуулганы үр дүн бол яаж урьдчилан сэргийлэлтийг зөв зохистой арга хэмжээгээр авах вэ гэдэг талаар нэгдсэн байр суурьд хүрэх явдал.

Бид маш олон системээр хийх ёстой. Энэ бол зөвхөн сэтгэцийн эрүүл мэндийн салбарын асуудал биш. Хамгийн наад зах нь боловсролын системд анхаарах. Бага ангийн хүүхэд яаж стрессээ тайлдаг вэ, ийм сургалт нь байна уу. Дунд ангийн хүүхэд ямар хэмжээнд сурах хэрэгтэй, ахлах ангид нь ямар арга хэмжээ авах вэ. Байхгүй. Амьдралд хэрэгцээтэй хичээлүүд ордог уу. Үүнээс л эхлэх хэрэгтэй. Хүүхдүүд гэртээ биш юмаа гэхэд сургууль дээрээсээ мэдрэмжээ илэрхийлж сурмаар байна. Гомдож байгаагаа ойлгохгүй уураар илэрхийлээд байна. Үүнийгээ илэрхийлж сургах хэрэгтэй. Зөвхөн залуучуудаа хамгаалах биш ирээдүйгээ хамгаалах тухай бодлого чиглэх хэрэгтэй. 

Хүн амын ихэнх хувь нь сэтгэцийн  хямралд орсон байна. Сэтгэл хөдлөлийн өөрчлөлтөд орсон хүмүүс ертөнцийг яаж хардаг вэ. Сэтгэл гутралтай хүн саарлаар, сэтгэл түгшилтэй хүмүүс зэсэн байдлаар хардаг бол нойргүйдэлтэй хүн тухайн нөхцөл байдлыг тод томруунаар харж чадахгүй. 

Тэгэхээр ийм байдлаар аливаа зүйлд үнэлэлт дүгнэлт өгнө гэсэн үг. Нийгмээрээ ийм нөлөөнд автчихаад байхад сэтгэцийн эрүүл мэндийн байдалдаа анхаарал тавихгүй байна.

Тиймээс ч салбар дундын хамтын ажиллагаа шаардлагатай. Бас нэг асуудал нь төсөв, хөрөнгө оруулалт. Ядуу буурай, дунд орлоготой орнууд л эрүүл мэндийнхээ санхүүжилтээс сэтгэцийн эрүүл мэндийн салбартаа 1-2 хувийг зарцуулдаг. Маш бага. Өндөр хөгжилтэй, хөгжингүй орнууд илүү өндөр хувийг зарцуулж байна. Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал илүү чухлаар тавигддаг. 

Ядаж л бид суурь хэрэгцээнээсээ эхлэх хэрэгтэй. Энэ салбарт эрс шинэчлэл хиймээр байна. Зөвхөн СЭМҮТ-ийн ч юм уу, хэсэг бүлэг хүмүүс хийх зүйл биш. Бүх сэтгэл зүйч нар, бусад салбарынхан шат шатандаа хамтардаг байхаас л эхэлнэ.

Энэ чуулганаар хамтын ажиллагаа чухал гэдгийг нийтээрээ ойлгох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ рүү бүрэн төвлөрсөн үйл ажиллагаа руу чиглэх байх гэж найдаж байна. Эцсийн үр дүн бол санхүүжилтээ нэмэгдүүлэх. Тэгж байж бодлогын арга хэмжээ рүүгээ орж чадна.


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   12 цагийн өмнө

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

Өнөөдөр цахилгаан хязгаарлах БАЙРШЛУУД

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх 4 дүгээр сарын хуваарийг зарласан. Өнөөдөр буюу 4 сарын 18-ны өдөр ХУД, СХД, БЗД, БХД, Төв аймгийн дараах хороо хэсгүүдэд 9-19 цагийн хооронд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   20 цагийн өмнө

Эмийн лабораторийн эрхлэгч эмийн сан ажиллуулж, өөрөө өөрийнхөө эмэнд шинжилгээ хийж, дүгнэлт бичиж байна

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол 2024.04.15-17-ны өдрүүдэд боллоо. Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   21 цагийн өмнө