2024/04/19. Баасан гараг Дугаар: #2983

ТОД ТУСГАЛ

С.Ганбат: Бүсгүй хүний биеийн хөдөлгөөн дотоод сэтгэлийн төлөв байдлынх нь илэрхийлэл байдаг

— Д.Урангоо   2017 оны 10 сарын 02

Монголын Үндэсний Балет сургуулийн багш СТА С.Ганбаттай ярилцлаа. Тэрээр Хөгжим бүжгийн коллежийг төгсөж, 1993 оноос УДБЭТ-т балетын гоцлол бүжигчнээр ажиллан олон арван бүжгэн жүжгийн гол дүрийг бүтээж байсан юм. Балетаар хичээллэж цэх сайхан, гоолиг гоёхон яваа нас насны охид эмэгтэйчүүд түүний шавь нар байдаг. 

                               Балет бол эмэгтэй хүнийг галбирлаг, гоё байлгахад зориулагдсан урлаг

Балетын дасгалаар хичээллэх нь бүсгүй хүнд ямар шинэ зүйлийг өгөх вэ?
-Балетын урлаг гэдэг анхнаасаа эмэгтэй хүний урлаг юм. Эмэгтэй хүн л хуруун дээрээ зогсож, гоё сайхнаа үзүүлдэг гоо сайхны урлаг. Эрэгтэй хүн балетын урлагт эмэгтэй бүжигчинд туслах маягаар, эмэгтэй хүнийг өргөчихөөд л бүжиглэлгүй ордог байсан түүхтэй юм. Нуреев зэрэг алдартай бүжигчид эрэгтэй хүний техник хөдөлгөөн оруулж, боловсронгуй болгосоор одоо цагт ирсэн. Эмэгтэй хүнийг галбирлаг, гоё байлгахад зориулагдсан урлаг бол балет. Эмэгтэй хүний анатомийг судалж байгаад хэдэн зууны өмнөөс нарийн хөдөлгөөнүүдийг гаргасан шинжлэх ухааны суурьтай урлаг юм. Энэ хөдөлгөөнийг хийхээр энэ булчин ингэж хөгждөг юм байна гэдгийг бид мэддэг учир эмэгтэй хүнд зөв заагаад, зөв ухагдахууныг нь өгөх юм бол гоо сайхан, гуалиг төгс галбиртай болно гэсэн үг.

Балетаар хичээллэсний дараа эмэгтэйчүүд гудамжинд, ажил дээрээ гэртээ ч мөрөө цэх, нуруугаа тэгшхэн байлгаад сурчихлаа гэдэг. Нүдэн дээр галбиржаад, мэдрэмж нь өсөөд, дотоод сэтгэлгээ нь өөрчлөгдөөд ирж байгаа нь надад мэдрэгдэх тусам их урам авдаг. Тайзан дээр залуу бүжигчинд хөдөлгөөнийг нь засч зааж өгөхөд гараад миний хэлснээр хийгээд гоё бүжиглэхэд би урамшдагтай адил юм даа.
 Ихэнх балетын сургалтын төвийн багш нар эмэгтэйчүүд байдаг л даа? Тайзнаа гардаг мэргэжлийн бүжигчин хүний хувьд танхимд хичээл заахад ямар мэдрэмж авдаг вэ?
-Сонгодог урлагийн олон зуун жилийн дэг жаяг хүнийг хүмүүжүүлдэг, багш нар бид бол дунд нь зууч л болж байгаа юм. Дотроос нь зүрх сэтгэлийг нь өөрчилснөөр өөрчлөгдсөн зүрх сэтгэл нь сайхан хөдөлгөөнөөр илэрч байна гэсэн үг. Балетаар энд ирж хичээллээд гоё мэдрэмж авчихаад гарангуутаа гэр орныхонтойгоо хэрэлдэнэ гэж байхгүй байх шүү, ийм гоё орчинд байсан юм чинь гэртээ очоод ч бүх зүйлийг гоёор харж сайхан харьцана шүү дээ. 

Балетаар хичээллэсэн хүн гудамжинд гарч бухимдаад хараал хэлэхгүй, өөрөө энэ урлаг хүнийг ингэж төлөвшүүлдэг. Надад ч гэсэн бухимдах үе байна, зааланд орж ирэхдээ бүх юмаа хаяад орчноо, сэтгэлээ өөрчилж байж яг л тайзан дээр гардагтайгаа адил сэтгэлээ бэлтгэж байж хичээлээ заадаг. Энэ урлаг маань эргээд үргэлж намайг хүмүүжүүлж байдаг, өөрөө үлгэр жишээ байх тийм төлөвшлийг сануулж бүх хүнийг өөрчилж байдаг. Би өөрөө энэ бүхнийг мэдэрч энэ урлагийн дотор нь явсан учраас сонирхон хичээллэж байгаа хүмүүстээ ч тэр мэдрэмжийг өгч, зөвөөр зуучлах юмсан, мэдэрч заахсан гэж боддог. Дотор нь ороогүй, тайзан дээр гарч тэр мэдрэмжийг аваагүй хүн бол арай өөрөөр заах байх, ингэдэг юм байна лээ гээд хэдэн дүрэм мэдээд балетын багш болно гэж байхгүй, сургууль төгссөн хүн болгон багш биш.

 -Сонгодог урлагийг түгээж байгаа хүний хувьд та эмэгтэй хүний биеэ авч явах соёл, бие махбодийн хөгжлийн хувьд ямар зүйлийг эн тэргүүнд ажигладаг бол?

-Би эмэгтэй хүнийг эмэгтэй хүн байгаасай л гэж боддог. Амьдрал дээр эмэгтэй хүнийг гоёор хайрлаад урамшуулаад цэцэг шиг услаад байвал улам сайхан болдогтой адил. Бүсгүй хүний биеийн хөдөлгөөн нь дотоод сэтгэлийн төлөв байдлын илэрхийлэл болдог. Миний бага залууд зах зээлд шилжих үед эмэгтэйчүүд наймаа арилжаа гэж зүтгэж, эмэгтэйлэг байдал нь жаахан алдагдсан үе бий, одоо эргээд илүү сайхан болж ирж байна.

Дотоод сэтгэл нь амар тайван байх юм бол тэр хэрээрээ зөөлөн налархай байх талтай. Хүн хэдий гоё сэтгэлгээтэй байна төдий хэмжээгээр мэдэрч хөдөлгөөнөө хийдэг.
Тайван амьдралтай хүмүүс балетын дасгалаа сурахдаа ч амар хөвөлзөөд яваад өгдөг шиг санагддаг юм. Хүн сэтгэж байгаагийнхаа хэмжээгээр амьдрал нь өрнөж байдаг, эргэн тойрноо гоёор хараад байвал амьдрал нь тийм л байдаг, бүх юм болохгүй байна гээд байвал унадаг. Сонгодог урлаг үүнийг бас хэлж өгдөг, чи байнга гоё байх ёстой гэдгийг хөдөлгөөнүүд нь хэлээд өгдөг учраас тийм байж чаддаг.

-Нийслэл хотод балетын сургалт олноороо ажиллах болжээ. Танай сургалтын төвийн давуу талыг сонирхоё?

-Манайх мэргэжлийн гэдгээрээ давуу. Суралцагчдын биеийн онцлогийг харгалзан аль талаас нь хөгжүүлвэл илүү үр дүнтэй вэ гэж тухайн хүндээ тулж ажиллах, зөвлөх боломжийг цөөн хүнтэй анги маань бүрдүүлж байна. Сүүлийн үед манайд үйл ажиллагаа явуулж байгаа бүжгийн сургалтуудын хувьд хэт арилжааны шинжтэй болж, хорь, гучаар нь нэг ангид оруулаад нийтэд нь ерөнхий хичээл орж байгаа нь ажиглагддаг. Бид энэ арга барилыг баримтлахгүй. Балетыг сонирхон хичээллэдэг хүмүүс олон болж, энэ урлагийг ойлгох гээд зорьж ирж байгаа хүмүүст бид мэргэжлийн хүмүүсийн хувьд зөв ойлголт өгч, зөв суурь тавихыг сургалтын чиглэл болгож байна.

Балетын урлагаар зөв хичээллэх юм бол яаж бие махбодь гоё болдог юм, хэцүү хэрнээ ямар тансаг дээд зэрэглэлийн урлаг юм бэ, яагаад сонгодог гээд нэрлэсэн гэдгийг зөвөөр ойлгуулахыг хичээж явна. Ойлгуулах нь зөв харилцаа, ярианы эхлэлээс л харагдах учиртай. Хүн гудамжинд сайхан хүнийг хараад биширдэгтэй адил сонгодог урлагийнхан яагаад ялгараад байна вэ, сонгодгийн мэдрэмжтэй хүн бүр тэгж ялгарч болно. Амьдралыг байнга өнгөтэй гэгээтэйгээр харах тусам амьдрал нь цэцэглэдэгтэй адил сонгодог урлагийг ойлгохын хэрээр хүний сэтгэхүй хөгжиж, арай илүү давуу, далайцтай сэтгэж байдаг.




.


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   21 цагийн өмнө

Холбоотой

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. "Шинэ Монгол" сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж.Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   21 цагийн өмнө

Эмч ч гэсэн гомдоно, дурлана, уйлна, хайрлана, амьдралын олон ачаа үүрч явааг иргэд ойлгох ёстой...

ХСҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү: Эмч ч гэсэн хүн учраас гомдоно, дурлана, уйлна, хайрлана, амьдралын олон ачаа үүрч явааг иргэд ойлгох ёстой...Танд “Дэлхийн эмч нарын өдөр”-ийн баярын мэнд хүргэе. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 03 сарын 31

Санал болгох

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Энэ амралтын өдрүүдэд буюу дөрөдвүгээр сарын 20-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурна.Ихэнх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2 цагийн өмнө

Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ

“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталлаа. “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   4 цагийн өмнө