2024/04/16. Мягмар гараг Дугаар: #2980

ОНЦЛОХ

“Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяныг эхлүүллээ

— Ч. Баяржаргал   2021 оны 09 сарын 15

БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, НЗДТГ, МХЕГ, ЦЕГ, ОБЕГ, “Таван толгой түлш” ХХК, бусад байгууллага хамтран сайжруулан түлшний нөөц, түгээлт, борлуулалт, хэрэглэх заавар, аюулгүй ажиллагааг хангахаар “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяныг эхлүүллээ.

“Утаагүй, Угааргүй, Ухаалаг хэрэглэе” уриатай аян 12 дугаар сарын 15 хүртэл угаарын эрсдэл их, өвлийн бэлтгэл хийх хугацаанд үргэлжилнэ.

Сайжруулсан түлш хэрэглэгч 200 мянга орчим өрхийн 700 мянга гаруй иргэний эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, угаарын хийн хордлогод өртөж болзошгүй эрсдэлийн түвшний 63.600 гаруй айлын угаар мэдрэгчид дохиолол суурилж, Хэрэглэгчид үйлчлэх төвөөс 24 цагаар хянах юм. Мөн монгол инженерийн зохион бүтээсэн яндан хөөлөх автомат технологийг нэвтрүүлж, айл өрхийн хэрэглээнээс гарах үнсийг дахин боловсруулах боломжтой болжээ.

2019-2020 оны галлагааны улиралд 900 гаруй өрхийн 2970 хүн, 2020-2021 онд 350 гаруй өрхийн 786 хүн, энэ оны 9 сарын байдлаар 20 гаруй өрхийн 44 хүн угаарт өртсөн нь өмнөх оны мөн үеүдийнхтэй харьцуулахад багассан үзүүлэлт юм.

Аяны хүрээнд гэр хорооллын айл бүрийг яндан хөөлөх, зөв галлах, угаарын хийн мэдрэгчтэй холбоотой зөвлөгөө, мэдээллээр хангаж, зорилтот бүлгийн айл өрхийн янданг хөөлөх, засвар үйлчилгээ үзүүлнэ. Мөн хотын төвийн зарим хороодыг жишиг байдлаар сонгон авч, сайжруулсан түлшний үнсний хаягдлыг барилгын материал болон зам талбайд дахин ашиглахаар турших аж.    

Гэр хорооллын айл өрхийг сүүлийн 2 жил сайжруулсан түлшээр хангаж байгаа. Ингэснээр Улаанбаатар хотын агаар дахь бохирдуулагч бодис ялангуяа тоос, тоосонцорын хэмжээ 40-50 хувиар багасчээ.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэв

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах арга хэмжээнд эрэгтэйчүүдийг идэвхтэй, бүрэн хамруулж, тэдний... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   22 цагийн өмнө

Эмийн сонсгол: Уналт таталтын эсрэг эм нь ЭМД-ын хөнгөлөлтөд орсон байдаг ч, МУ-ын Эмийн жагсаалтад ороогүй

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол Төрийн ордонд өнөөдөр (2023.04.15) эхэлсэн. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Санал болгох

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шар өвс шатаахгүй байхыг анхааруулж байна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зуслангийн чиглэлд шар өвс шатсан 4 дуудлага мэдээлэл иржээ. Тодруулбал Баянзүрх дүүргийн 35-р хороо Улиастайн фермийн ойролцоо айлын хашаанд шар өвс, гэр шатаж байсныг эргүүл хяналтаар ажиллаж байгаа алба хаагчид... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   19 цагийн өмнө

СОНСГОЛ: Уналт таталтын эсрэг 44 эмийн дунд "Л-Карнитин" тураах эмийг оруулж импортын зөвшөөрөл олгожээ

Эмийн сонсгол “Хөнгөлөлттэй эмийн зохицуулалт” 5 дахь сэдвийн хүрээнд үргэлжилж байна. Нийт 19 гэрч дуудсан ч 4 гэрч тодорхой шалтгааны улмаас ирэхгүй гэдгээ мэдэгдсэн тул 15 гэрчтэйгээр эхэллээ.Хөнгөлөлттэй эмийн зохицуулалтын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   21 цагийн өмнө