2024/04/25. Пүрэв гараг Дугаар: #2989

ОНЦЛОХ

Сэлбэ гол дагуу халиа үүсэж, 13 айлын хашаа мөстжээ

— Ч.Баяржаргал   2023 оны 01 сарын 25

Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо Сэлбэ голын дагуу мөсний халиа үүсэж, тухайн орчинд амьдардаг 13 айл өрхийн хашаа руу хальж мөстсөн байна. Иймд дүүргийн Онцгой комиссоос шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Мөн Онцгой байдлын хэлтэс, Геодези Усны Барилга Байгууламж ОНӨААҮГ хамтран ажиллаж, мөсний халианы улмаас ус орж болзошгүй айлуудын хашаанд тулгаж шороон далан босгож, иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллажээ.

Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаалаар энэ асуудлыг хариуцахаар томилогдсон ажлын хэсэг дүүргүүдийн нутаг дэвсгэрт инженерийн шугам сүлжээний ашиглалтын нөхцөл байдалд үзлэг шалгалтыг зохион байгуулж байгаа юм. Үзлэг шалгалтаар халиа дошин, хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх, ус зайлуулах шугам сүлжээний хэвийн ажиллагааг хангах арга хэмжээг авч, үүссэн нөхцөл байдлыг арилгах шуурхай зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлж байгаагэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Түүнчлэн иргэдийг жалга, сайр, булаг шанд, гол горхины орчимд болон үерийн хамгаалалтын далан, сувагт оршин суухгүй байхыг ГУББГ-аас анхаарууллаа. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 50 байршилд халиа тошин үүсдэг. Үүнээс 10-20 байршилд халиа тошин тогтмол идэвхтэй байдаг байна. Эдгээр байршилд одоогоор 2,100 орчим айл амьдардаг.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Гал унтраахад хэрэглэгдэх дрон, робот, алба хаагчдын хувцас хэрэглэл зэрэгт 25 тэрбум төгрөгийн төсөв баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэр, Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өгөв. 1. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан МУ-ын иргэн "Н"-г Турк улсаас албадан баривчлав

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Н”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Турк... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Санал болгох

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хоршоо байгуулах зэрэг хөтөлбөрт 5 их наяд төгрөг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2024.04.24/ дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван (тав)... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   7 цагийн өмнө

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр