2025/11/13. Пүрэв гараг Дугаар: #3556

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

СЭМҮТ: “ADOS-2” аутизмын оношилгоо, үнэлгээний шинэ аргыг нэвтрүүлж байна

— Ч.Баяржаргал   2024 оны 09 сарын 09

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас 100 хүүхэд тутмын нэг нь аутизмаар оношлогдож байгаа талаар мэдээлсэн байдаг. 2023 оны тоо баримтаар АНУ-д 36 хүүхэд тутмын нэг нь аутизмаар оношлогдож байгаа нь нэг талаасаа тус улсад эрт илрүүлэг болон тусламж үйлчилгээний түвшин дэлхийн улс орнуудаас хамгийн өндөр байгаатай холбоотой юм.

Манай улсад тэр дундаа, СЭМҮТ-ийн амбулаториор үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн дунд хүүхдийн хөгжлийн түгээмэл эмгэгүүд, аутизмын хүрээний эмгэгийн асуудлаар хандах тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Тухайлбал, 

2013 онд Аутизмын хүрээний эмгэг оношоор 19 хүүхэд оношлогдсон бол 2018 онд 248, 2019 онд 262, 2020 онд 211, 2021 онд 240, 2022 онд 692, 2023 онд 700 хүүхэд болж өссөн үзүүлэлттэй гарсан.

Хүүхэд өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр СЭМҮТ-д хандан үзүүлэх хэрэгцээ шаардлага нэмэгдсэнтэй холбоотойгоор хүүхдийн амбулаторийн кабинетыг 2022 оноос хоёр болгон нэмэгдүүлэн ажиллаж байгаад бөгөөд аутизмын хүрээний эмгэгийн сүүлийн үеийн оношилгоо үнэлгээний шинэ арга хэрэглэгдэхүүнийг үйл ажиллагаандаа ашиглах, тусламж үйлчилгээгээ өргөжүүлэхээр “ADOS-2” аутизмын оношилгоо, үнэлгээний аргыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд нарийн мэргэжлийн хүүхдийн сэтгэцийн эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэж байгаа юм.

Тус төвийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч, АУ-ны магистр Л.Цэрэндолгороос оношилгооны шинэ аргын талаар тодрууллаа. 

“ADOS-2” нь олон улсад хэрэглэгддэг аутизмын үнэлгээ оношилгооны арга бөгөөд Монгол Улсад, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хэмжээнд шинээр нэвтрүүлж байна.

Олон улсад аутизмын хүрээний эмгэгийг үзлэг болон үнэлгээ хийж оношийг нарийн тогтоон гаргаж цаашдын эмчилгээ засалдаа ашигладаг бол манай төв нь эмнэлзүйн үзлэгээр л оношилдог байв. Иймд сүүлийн үеийн шинэ оношилгоо үнэлгээний “ADOS-2” аргыг нэвтрүүлж үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр зорьж байгаа юм.

“ADOS-2” аутизмын оношилгоо, үнэлгээний аргын хэрэгслийг гадаад орноос худалдан авч, оношилгоо, үнэлгээний аргын 5 модулийг болон сургагч багшийн гарын авлагыг Монгол хэлнээ орчуулсан. Энэ хүрээнд “ADOS-2” аутизмын оношилгоо, үнэлгээний аргыг ашиглаж, үнэлгээ хийх эмч мэргэжилтэн бэлтгэх хэрэгцээ шаардлага үүссэний дагуу Турк улсын хүүхдийн сэтгэцийн эмч, “ADOS-2” аутизмын оношилгоо, үнэлгээний аргын сургагч багшийг урин эмч мэргэжилтнүүддээ сургалт авч байна.

“ADOS-2” оношилгоог нэвтрүүлснээр илүү барьцтай, баттай оношилгооны хэрэглэгдэхүүн бий болж байна. Ингэснээр аутизмын хүрээнд багтаж байгаа маш хөнгөн хэлбэрийн аутизмтай хүүхдийг ч эрт илрүүлж, тусламж үйлчилгээнд нь цаг алдалгүй холбон зуучлах, нийгэмших, бие даах чадвар, хэл ярианы хөгжлийг дэмжих, боловсролд хэрхэн хамруулах талаар ахиц дэвшил гарах юм.  

Аутизмын онош тавих үйл явц, чирэгдэл, санхүүгийн хүндрэл багасна гэж ойлгож болох уу? 

Яг тийм. Манай төвд хандах үзлэгийн цаг, үзлэгт хамрагдах хэрэгцээ нэмэгдэж байгаа учраас тодорхой хэмжээний хүлээгдэл байгаа. Тэр дундаас аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдээ илрүүлээд, аутизм гэж бат оношлоход эргэлзээтэй байгаа, эмнэл зүйн хувьд бүдэг, оройтож оношлогдож байгаа зэрэг хүүхдүүдийг ялган оношлоход энэ үнэлгээ чухал ач холбогдолтой. Дээрээс нь хүүхдүүдийнхээ ерөнхий түвшинг мэдэх боломжтой болж байгаа юм. Урьд нь “аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэд байна” л гэж онош тавидаг, түвшинг нь гаргаж ирж чаддаггүй байсан бол одоо хүүхдийнхээ юунд нь илүү анхаарч хэрхэн хөгжүүлэх зорилгоо тодорхойлох, заслын хөтөлбөр бий болгоход  ADOS-2 үнэлгээ туслах юм.

 Өөр шатлалын ЭМБ-т аутизмын илрүүлгийг хийж болох уу?

Илрүүлэг бүх шатанд явагдах ёстой. Ялангуяа анхан шатны эрүүл мэндийн байгууллагат хүүхдийн сар сарын үзлэг, товлолын дархлаажуулалт зэргийг хийдэг. Тухайн үзлэгээр дамжуулан хүүхдүүдийг эцэг эхийн өгүүлэмж, тодорхой асуумжын дагуу үнэлээд, эрсдэлтэй, шинж тэмдэг сэжиглэгдсэн байвал эрт илрүүлж дараагийн шатны сэтгэцийн эмч рүү илгээх боломжтой юм. Тиймээс эрт илрүүлэгт маш сайн ач холбогдол өгч ажиллах хэрэгтэй. Харин эцсийн оношийг хүүхдийн сэтгэцийн эмчтэй газар буюу СЭМҮТ болон хүүхдийн сэтгэцийн эмгэгийн чиглэлээр суралцсан хүүхдийн эмчтэй бусад шатлалын эмнэлэгт оношлуулах боломжтой.

ADOS-2 оношилгооны сургалтад хэчнээн эмч мэргэжилтэн хамрагдаж байгаа вэ? 

Тус сургалтын хүрээнд 18 мэргэжилтнийг бэлтгэж байгаа. Манай төвийн болон хувийн хэвшил, сэргээн засах төв, боловсролын байгууллагат ажилладаг сэтгэл зүйч, сэтгэцийн эмч нар хамрагдаж байгаа нь оношилгоо үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой. Сургалтад хамрагдаж оношлох эрхээ авснаар олон газар оношилгоо үнэлгээ хийх боломж бий болох юм.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Сэтгэцийн эрүүл мэндийн эрт илрүүлэг, үзлэгийг 6, 14 насанд хийж эхлээд байна

УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр  “Хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн зан үйл” судалгааны үр дүн, “Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл”... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 10 сарын 21

“Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалж, амиа хорлолтоос урьдчилан сэргийлье” ЭШ-ний хурал болно

Дэлхий нийтэд жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдрийг "Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх өдөр" болгон тэмдэглэдэг. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 08 сарын 27

Санал болгох

Хүүхдээ асарч буй эцэг, эх, асран хамгаалагчид 5 хоногийн цалинтай чөлөөг дараах тохиолдолд олгоно

Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 0-6 насны хүүхдээ асарч байгаа эцэг, эх, асран хамгаалагчид 5 хоногийн цалинтай чөлөө олгох Засгийн газрын тогтоол хэрэгжиж буй. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 11 сарын 11

Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын ээлжит дөрөвдүгээр тайланг хэлэлцүүллээ

Швейцарын Холбооны Улсын Женев хотноо 2025 оны 11 дүгээр сарын 3-14-ний өдрүүдэд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын нэгдсэн хэлэлцүүлгийн ажлын хэсгийн 50 дугаар хуралдаан болж байна.Тус хуралдаанд Монгол Улсын Засгийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 11 сарын 07