2024/03/29. Баасан гараг Дугаар: #2962

ОНЦЛОХ

СЭМҮТ-ийн эмчилгээ, үйлчилгээний нөхцөл байдал, ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд шалтгалт хийжээ

— Б.Батцэцэг   2021 оны 12 сарын 01

Хүний эрхийн Үндэсний Комиссоос Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн эмчилгээ, үйлчилгээний нөхцөл байдал, ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд 2021 оны 10 дугаар сарын 26,27-ны өдрүүдэд шалгалт хийсэн. СЭМҮТ-д хийсэн шалгалт нь өргөн хүрээтэй хяналт мониторингийн ажил бөгөөд, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага техник, арга зүйн дэмжлэг үзүүлж байгаа аж.  

Шалгалтаар, СЭМҮТ-ийн тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийн хангалт, хүрэлцээ, хадгалалт, тасгуудын үйл ажиллагаа, нөхцөл байдал, өвчтөнүүд бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн болон бэлгийн дарамт, хүчирхийллээс ангид байх баталгааг бүрдүүлсэн байдал, эрүүл мэнд, эмчилгээний талаарх мэдээллийг ойлгомжтой арга хэлбэрээр авах нөхцөл хангагдсан эсэх, өвчтний эргэлт, гэр бүлтэйгээ харилцах боломж, төвд асруулагчийн нийгмийн халамжийн тэтгэвэрийн зарцуулалт, хувь хүний нууцыг хамгаалах талаар авч байгаа арга хэмжээ, сэтгэцийн өвчтэй хүнийг тусгаарлах болон номхотгох арга хэрэгсэл ашиглаж байгаа байдал, тайвшруулах эм, тарианы хэрэглээ, хяналт, сэтгэцийн өвчтэй хүний албадан эмчилгээг хэрэгжүүлж байгаа байдал, Магадлан тогтоох комиссын үйл ажиллагаа, шүүхээс тогтоосон эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг гүйцэтгэж байгаа нөхцөл, Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тархалтыг хязгаарлах талаар авсан арга хэмжээ болон төвийн эмч, ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт зэрэг таван чиглэлд хамаарах 32 асуудалд хяналт тавьсан байна.

Уулзалтаар сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах төрийн бодлого СЭМҮТ-ийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа байдал, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлууд, тэдгээрийн шалтгаан, үр дагавар, зөрчлийг таслан зогсоох, засч сайжруулах арга хэлбэр, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцжээ. 

Уулзалтаар дараах асуудлуудыг шийдвэрлэжээ. Үүнд: 

  • Сэтгэцийн өвчтэй хүмүүсийн асрамжийн газрыг байгуулж, СЭМҮТ-ийг зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлэх, 
  • Дуусгавар болсон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг шинэчлэн батлах, 
  • Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх эрх зүйн орчин, үйл ажиллагааны горимыг өөрчлөн сайжруулах талаар саналыг ХЭҮК-оос УИХ, Засгийн газарт гаргах, 
  • СЭМҮТ-ийн үйл ажиллагаанд гарсан зөрчил дутагдлыг арилгуулахаар Комиссын гишүүний шаардлага, Мэргэжлийн хяналтын байцаагчийн зөвлөмжийг тус төвд хүргүүлэхээр шийдвэрлэлээ. 

Мөн СЭМҮТ-ийн орчин нөхцөл, эмчилгээ, үйлчилгээ, эмч ажилтнуудын ажиллах нөхцлийг сайжруулах, цалин хөлс, урамшууллыг нэмэгдүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийн салбарын эрдэм шинжилгээ, бодлогын судалгааг хөгжүүлэх талаар төвийн удирдлага, Эрүүл мэндийн яамнаас авч байгаа арга хэмжээг ХЭҮК онцлов.

Шалгалтын комиссоос эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхийн хэрэгжилт, эрүүл мэндийн салбар дахь хүний эрхийн нөхцөл байдалд хяналт шалгалт хийж байна. Шалгалтыг Комиссын гишүүн Г.Нарантуяа удирдаж, Комиссын референт Ч.Ариунаа, Б.Нандинцэцэг, С.Энхзаяа, гишүүний туслах А.Балдангомбо, НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёл, хяналтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Т.Улзмаа, Комиссын гэрээт зөвлөх, сэтгэл зүйч Т.Хонгорзул нар Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллажээ.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Урьдчилсан захиалга авч, хугацаандаа ашиглалтад оруулаагүй барилгуудын мэдээллийг иргэдээс авч байна

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг мэдэгдэх боломжтой.Тухайлбал иргэдээс урьдчилсан захиалга авч, гэрээнд заасан хугацаандаа барилгаа ашиглалтад... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 26

“Парис-2024” олимпын бэлтгэл ажилд 25.6 тэрбум төгрөг төсөвлөжээ

МҮОХ-ны Гишүүдийн ээлжит хурал Худалдаа аж үйлдвэрийн их танхимд боллоо. Хуралд 180 гишүүн оролцохоос 129 нь хүрэлцэн ирж, 71.6 xувийн ирцтэйгээр эхэлсэн юм. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 03 сарын 25

Санал болгох

Цас орж шуурч байгаатай холбоотойгоор цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарчээ

Нийслэлд их хэмжээний цас орж, шуурч байгаагаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарч, БЗД-ийн Цайз, Алтан-Өлгий, Газарчин, СБД, ЧД-ийн Зуслан чиглэлийн Ар согоот, Гоодой, Согоот, Сурагчийн гудамжууд, СХД-ийн Ханын материал, Тоосгоны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

0-5 насны хүүхдийн дараах багц үзлэг шинжилгээний зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцаж байна

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар 0-18 насны хүүхдийн шимтгэлийг төр хариуцан төлж сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиар тооцон ЭМД-ын санд шилжүүлдэг. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн 0-5 насны багцын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 26