2025/06/15. Ням гараг Дугаар: #3405

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

СЭМҮТ-ийн захирал Г.Анхболд: Манай улс донтолттой өвчтөнийг урт хугацаанд эмчлэх асуудлыг орхисоор өнөөг хүрсэн

— Ч.Баяржаргал   2025 оны 04 сарын 01

"Согтуурах, мансуурах донтой хүнийг эмчлэх эмчилгээний өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага" сэдэвт хэлэлцүүлгийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зөвлөлийн ажлын алба болон ЭМЯ, СЭМҮТ хамтран зохион байгуулав.

Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Г.Анхболд энэ төрлийн тусламж үйлчилгээний нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг өглөө. 

  • Архинд донтох эмгэгээр СЭМҮТ-д өнгөрсөн жил 2500-аад үйлчлүүлэгч хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ авсан. СЭМҮТ-ийн Донтолтын тасаг нь 46 ортойгоор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд байрны боломж нөхцөл муу, орны эргэлт бага байдгаас шалтгаалан тусламж үйлчилгээний хүртээмж муу, ачаалал их байдаг. Одоогийн байдлаар улсын хэмжээнд сэтгэцийн эмгэгийн тусламж үйлчилгээний 50 орчим хувийг СЭМҮТ дангаараа үзүүлж байгаа бөгөөд маш их төвлөрөлтэй байдаг. Тиймээс тэгш хүртээмжтэй тусламж үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдалтай байна.
  • Архинд донтох, мансууруулах бодис, мөрийтэй тоглоомд донтсон хүмүүсийн ихэнх нь 20-40 орчим насны залуус байна. Тиймээс энэ чиглэлд тохирсон урьдчилан сэргийлэлт, эмчлэх тусламж үйлчилгээг оновчтой болгох зайлшгүй шаардлага үүссэн. 
  • Архинд донтох эмгэгийн түүвэр судалгаагаар 6.2 хувьтай гэж гарсан. Үндсэн тархвар зүйн судалгаа 2013 оноос хойш хийгдээгүй. Энэ жил сэтгэцийн эмгэгийн судалгаануудыг хийж эхэлсэн. Тиймээс сүүлийн үеийн нарийн дата мэдээлэл ирэх жилээс гарна. 
  • СЭМҮТ-ийн Донтолтын ор хоногийн эргэлт 7-10 хоног байдаг. Энэ хугацаанд тухайн донтогч хордлого тайлах эмчилгээ хийлгээд л гардаг. Урт хугацааны тусламж үйлчилгээ орхигдсон. Донтолттой өвчтөний хувьд 7-10 хоног эмнэлэгт хэвтээд гарсны дараа 3-6 сар, цаашлаад жилийн хугацаанд нийгэм хамт олонд тулгуурласан сэтгэц-нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээг авах нь эмчилгээний гол цөм байдаг. Үүний дотор бүлгийн болон ганцаарчилсан сэтгэл заслын эмчилгээ гэх мэт цогц тусламж үйлчилгээ үзүүлэх байдал манай улсын хувьд маш хангалтгүй байгаа.
  • СЭМҮТ нь 80-аад сэтгэцийн эмчтэй. Өнгөрсөн жил 12 эмч мэргэжилтэн донтолт судлалаар мэргэшиж бэлтгэгдсэн. Жилд 7-10 эмч донтолт судлалыг сонгон мэргэшиж байна. Гэхдээ энэ тоо хангалтгүй. Цаашид хүний нөөцийн бүрдүүлэлтийг сайжруулах, цалин үнэлэмжийг нэмэгдүүлэх асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэх талаар уг хэлэлцүүлэгт санал дэвшүүлнэ. 
  • Тухайн донтсон иргэн өөрийн оршин суугаа аймаг орон нутаг, дүүргээс сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон сэтгэц-нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээнд хамрагдах нь маш чухал болоод буй. Иймээс өнөөдрийн хэлэлцүүлгийн хүрээнд “Сэтгэц-нийгмийн сэргээн засах төв”-ийг хэрхэн байгуулах, хууль эрх зүйн орчныг хэрхэн бүрдүүлэх, хүний нөөц, санхүүжилтийн асуудлыг тодорхой болгох талаар хэлэлцэх юм. Сэтгэц-нийгмийн сэргээн засах төв нь архи, мансууруулах бодис, мөрийтэй тоглоомд донтсон хүмүүст эмчилгээ үйлчилгээг үзүүлэх хамгийн сайн үр дүнтэй арга зам гэж үзэж байгаа.  
  • Одоогоор ХУД-т Сэтгэц-нийгмийн сэргээн засах төв ажиллаж байгаа. Яг ийм төвийг бусад аймаг дүүрэгт барьж байгуулах, цаашид тогтвортой үйл ажиллагааг авч явах санхүүжилтийг шийдэх шаардлага ч бий. Учир нь 7-10 хоногт хэвтээд, нэг юм уу хоёр удаа сэтгэл засалд хамрагдаад гарсан хүнд эмчилгээний үр дүн төдийлөн харагдахгүй. Цаашдаа 21 аймаг, 9 дүүрэгт амбулатори, хэвтүүлэн эмчлэх ортой, сэтгэц-нийгмийн сэргээн засах төвтэй болсноор төвлөрөл буурах, бүх төрлийн донтолтын эсрэг хэрэгжүүлэх хамгийн үр дүнтэй арга хэмжээ болно" хэмээв. 

Уг хэлэлцүүлгээр согтуурах, мансуурах донтой хүнийг эмчлэх эмчилгээний өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж, эмчилгээ үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд яам, байгууллагууд хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцож, тодорхой үр дүнд хүрэх зорилготой аж. 



Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Судалгаа: 10 хүмүүжигч хүүхэд тутмын 8 нь элэг бүтэн гэр бүлд өсөөгүй байв

Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн “Өсвөр насныхны хөгжлийн хөтөлбөр”-ийн суурь судалгаагаар гэмт хэрэгт холбогдоход нөлөөлж буй зарим хүчин зүйлс нь сургуулийн завсардал байсан бөгөөд хүмүүжигч хүүхдүүдийн 36.7% нь сургууль завсардсан... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 09

Зодуулж, шийтгүүлж өссөн хүүхэд том болоод хүчирхийллийн хэлбэрийг хэвийн зүйл мэтээр хүлээн авдаг

Өнөөдөр "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр". Жил бүрийн 4 дүгээр сарын 30-ны энэ өдөр хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохын чухлыг олон нийтэд сануулахын төлөө дуу хоолойгоо илэрхийлж, нөлөөллийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 04 сарын 30

Санал болгох

Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний 338 батлагдсан тохиолдол бүртгэгджээ

Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээллийг Халдварт Өвчин судлалын Үндэсний төвийн захирал Э.Анхбаяр өглөө. Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний 338 батлагдсан тохиолдол бүртгэгджээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 13

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томиллоо

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.06.12/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Төрийн ордны “Их хуралдай” танхимд 14 цаг 17  минутад эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 13