2025/02/10. Даваа гараг Дугаар: #3280

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

СЭМҮТ: Иргэдийг сэтгэл зүйн сорил, оношилгоонд хамруулж зөвлөгөө мэдээлэл өгч байна

— Ч.Баяржаргал   2024 оны 05 сарын 22

Эрүүл мэндийн яам, лавлагаа шатлалын болон нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил-2024” өдөрлөгийг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн асарт иргэд, үйлчлүүлэгчдийн хөл тасрахгүй оочер ихтэй байгаа харагдав. Тус төвийн Мансуурал хариуцсан мэргэжилтэн Э.Хонгорзулаас өдөрлөгт ямар чиглэлээр оролцож буй талаар нь тодрууллаа. 

Тэрбээр, Уг өдөрлөгт СЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд сэтгэл зүйн сорил, оношилгоонд иргэдийг хамруулж, сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, зөвлөгөө өгч байна. Мөн СЭМҮТ-өөс эрхлэн гаргадаг ном, судалгааны тайлан, мэргэжилтнүүдэд зориулсан гарын авлагууд, “Хүчирхийлэл”, “Амиа хорлолт”, “Сэтгэцийн эмчгүй газар” зэрэг номнуудыг танилцуулж байгаа бол иргэд олон нийтэд зориулан сэтгэл гутрал, архаг ядаргаа, стресс, дэлгэцийн донтолт, архины донтолт гэх мэт сэдвүүдээр бэлтгэсэн тараах материалыг өгч, ямар үед ямар арга хэмжээ авах талаар зөвлөгөө өгч байна" гэлээ. 

СЭМҮТ-ийн асарт ирсэн иргэд утаснаасаа дараах qr кодыг уншуулан СЭМҮТ-ийн вэбсайтад байрлуулсан сэтгэл зүйн тестүүдийг бөглөх боломжтой бөгөөд шаардлагатай хүмүүст хэвлэмэл байдлаар сорилуудыг өгч, зөвлөн ажиллаж байгаа аж. 

Тухайлбал, стрессийн түвшин тогтоох, сэтгэл гутрал, сэтгэл түгшилтийн түвшин тогтоох, архи, тамхины хамаарал байгаа эсэх сэтгэл зүйн олон төрлийн сорилыг иргэд өөрсдөө бөглөж үүний дагуу сэтгэцийн эмч нараас зөвлөгөө чиглэл авах боломжтой юм. Эдгээр сорилууд нь эцсийн онош биш учраас үр дүнгээс нь шалтгаалж ямар тусламж үйлчилгээ авах талаар чиглүүлэг болдог гэдгийг онцлон дурдав. 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 1800-2000 утсаар холбогдон иргэд аль ч цаг үед сэтгэл зүйн зөвлөгөө, тусламжийг мэргэжлийн сэтгэцийн эмчээс авах боломжтой. 


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Хорт хавдрын үед дэмжих бүлгийн уулзалт, даван туулагчдын түүхийг сонсох нь сэтгэл зүйн дэмжлэгийн хамгийн үр дүнтэй хэлбэр

Монгол Улсад 2023-2024 онд хорт хавдрын өвчлөлийн 7244 шинэ тохиолдол, хавдрын шалтгаант нас баралтын 4556 тохиолдол бүртгэгдсэн. Улсын хэмжээнд 28885 хүн хорт хавдрын хяналтад эмчлүүлж байгаа талаар Хавдар судлалын үндэсний төвөөс мэдээлж байв. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 02 сарын 03

DISC сорилын арга зүйг эзэмших, албан ёсны эрх олгох ээлжит сургалтыг зохион байгуулав

“Гэр бүл анхаарлын төвд” байгууллагаас бие хүний зан төлөвийн DISC сорилыг уншиж, тайлбарлах арга зүйд суралцах, албан ёсны эрх олгох 17 дахь удаагийн сургалтыг зохион байгуулав.DISC сорил нь олон жилийн судалгаа, туршилтаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 01 сарын 29

Санал болгох

Мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 20.3 хувиар өсжээ

Бүртгэгдсэн гэмт хэрэг 2024 онд  44673  болж, өмнөх оны мөн үеэс  9 099  (25.6%)-өөр өсжээ. Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өсөхөд,Өмчлөх эрхийн  эсрэг  гэмт  хэрэг 6285... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   10 цагийн өмнө

Ирэх Даваа гарагаас хүйтний эрч суларч өдөртөө -9...-14 хэм болно

2025 оны 02 дугаар сарын 03-наас 02 дугаар сарын 12-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:06, 07-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарахыг онцгойлон анхааруулж байна. Хур... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 02 сарын 07