2024/03/29. Баасан гараг Дугаар: #2962

ОНЦЛОХ

Сэрэмжүүлэг: Туул гол орчим олон жилийн дунджаас өндөр түвшинд хүрч үерлэнэ

— Б.Батцэцэг   2021 оны 05 сарын 04

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 05 дугаар сарын 4-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 15 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 10 см даван үерлэх тул шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Иймд:

Туул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд болон гол дагуу аялж салхилж буй иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байж бага насны хүүхдэд тавих анхаарлаа сайжруулахыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Цас орж шуурч байгаатай холбоотойгоор цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарчээ

Нийслэлд их хэмжээний цас орж, шуурч байгаагаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарч, БЗД-ийн Цайз, Алтан-Өлгий, Газарчин, СБД, ЧД-ийн Зуслан чиглэлийн Ар согоот, Гоодой, Согоот, Сурагчийн гудамжууд, СХД-ийн Ханын материал, Тоосгоны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 27

0-5 насны хүүхдийн дараах багц үзлэг шинжилгээний зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцаж байна

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар 0-18 насны хүүхдийн шимтгэлийг төр хариуцан төлж сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиар тооцон ЭМД-ын санд шилжүүлдэг. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн 0-5 насны багцын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 26

Санал болгох

Улсын хэмжээнд 1.3 сая хүн эрт илрүүлэх үзлэгт хамрагдаад байна

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2022 оны 05 сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 сарын 21-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 1.351.546 хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 40 хувийг эзэлж байна.Үзлэгт... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   10 цагийн өмнө

И-Монголиад эмийн жор, шинжилгээний хариу зэрэг мэдээллийг бүрэн шилжүүлжээ

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрсэн үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   12 цагийн өмнө